МАН, МАХН хамтрахыг гишүүдийнх нь 90 хувь дэмжиж байна | News.MN

МАН, МАХН хамтрахыг гишүүдийнх нь 90 хувь дэмжиж байна

МАН, МАХН хамтрахыг гишүүдийнх нь 90 хувь дэмжиж байна

МАН, МАХН хамтрахыг гишүүдийнх нь 90 хувь дэмжиж байна

“МАН, МАХН: Нэг бодлого, нэгдмэл зорилт” хэлэлцүүлгээс үзвэл угшил гарвал, улс төрийн үзэл баримтлал нэгтэй хоёр нам нэгдэн нийлэх нь  хэн бүхэнд нэн тодорхой болсон байна. Хоёр нам нэгдэн нийлэх талаарх 3 дахь удаагийн санал санаачилга ийнхүү  100 жилийн ойг тохиолдуулан ажил хэрэг болж байгаа юм. Улс төрийн энэ нүүдлийг зөвхөн Ерөнхийлөгчийн сонгууль угтсан тохиролцоо гэж үзэх нь өрөөсгөл. Судалгаанд өндөр ач холбогдол өгдөг МАН-ын генсек Д.Амарбаясгалан зөвшилцлөөс гарах үр дүнг тооцсон, нийгмийн хүлээлтийг харгалзан авч үзсэн алхам гэдэг нь ч эргэлзээгүй. Улстөрд математик бодох дуртай Д.Амарбаясгалан тооцоо  судалгаагүй нүүдэл хийхгүй нь тодорхой. Жирийн гишүүд, анхан, дунд шатны байгууллагуудынхаа санал дээр тулгуурлана гэж анхнаасаа зарласан. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, үүх түүх, үзэл баримтлал нэгтэй хоёр намын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг намуудын масс болсон 250 мянга очрим гишүүн,  2500 гаруй анхан дунд шатны байгууллагууд нь 90-ээс дээш хувьтай дэмжиж байгаа санал асуулгын дүн Д.Амарбаясгалангийн ширээн дээр байгаа ажээ. Нийгмийн хүсэл хүлээлт ч  харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжиж  байгаа нь мэдээжийн хэрэг. Хоёр намын удирдах түвшний улс төрчдөөс зуун жилийн түүхэн ойгоо тохиолдуулан МАН, МАХН хамтран ажиллах, нэгдэн нийлэх үйл явцыг илэрхий эсэргүүцсэн байр суурь огт  гараагүй байна.

Байгалийн баялгийг тэгш шударга хүртээх, шударга ёсны хүсэмжлэлийн талаарх хоёр намын байр суурь ижилсэж адилссан нь МАХН-ын дарга Н.Энхбаярын урьд өмнөх гомдлыг тайлж байна гэж хэлж болно. МАН ба МАХН хүчээ нэгтгэж байхад хүчээ хуваасан АН-д хагарлаас нэгдэл рүү алхах сануулга өгч байгаа үйл явц болж байна. Улс  төрд төдийгүй нийгэмд, нэн ялангуяа дэлхий нийтийг цар тахал нөмөрсөн,  хүн амын эрүүл мэнд, улс орны эдийн засаг хүнд сорилтыг даван туулах цаг үед эвдрэлцлээс эвлэрэл рүү, бутралаас нэгдэл рүү алхах дохио болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Europe 2021-04-28 37.166.237.255

Negdej niilj hamtraad ed nar chini harin toriin erh alban tushaal avahiin toloo ulairch shunasan humuus yum bishuu

Avatar

Зочин 2021-04-28 66.181.189.141

ЭНХБАЯР МАН-Д МӨН Ч ИХ ГАЙ БОЛСОН ДОО, ЦААШИД Ч ЛАЙ УЧРУУЛЖ МЭДНЭ, ЭНЭ ХҮНЭЭС ЦЭРВЭХ ХЭРЭГТЭЙ, ТӨӨРӨЛДСӨН ГИШҮҮД БУЦАЖ ИРЖ БУЙ НЬ САЙН ХЭРЭГ.

Avatar

Өвгөн 2021-04-28 139.5.218.35

Тэртэй тэргүй энэ үе эдний тоглоомын үе юм чинь нэгдхэнэ зөв. Нийгэмдч зөв ойлголт бүрдүүлнэ.

Avatar

irgen 2021-04-28 23.250.93.123

Үнэхээр том зорилгын төлөө нэгдэж чадвал хоёр гараа өргөөд дэмжинэ. Харин Энхбаярын сандал, ширээний шуналаас болж байгаа бол дэмжихгүй

Avatar

zochin 2021-04-28 45.57.200.118

Ардын нам угаасаа ХҮН, МАХН, АН-гүйгээр мөрөөдөлдөө хүрчих чансаатай л даа. Эд нар нь харин МАН-ыг дагаад гүйгэжэд байгаан биш үү

Avatar

Тэмүүлэн 2021-04-28 45.72.90.173

Энхбаяр гэдэг ганц хүний хувийн нам шиг явж байхаар МАН-тай нэгдэх нь гишүүддээ хэрэгтэй дээ. МАХН-ынханд дахиад ийм боломж олдоо ч үү үгүй ч үү

Avatar

Ганболд 2021-04-28 198.154.91.192

Намууд нэгдэж байсан л энэ улс төрийн амьдралд ч нийгмийн амьдроалд ч дэмтэй. Талцаж хэрэлдээд ашиг байхгүй

Avatar

TGG 2021-04-28 45.72.46.168

МАН+МАХН-тай нэгдээд намын дарга нь Хүрэлсүх хэвээр байхгүй бол бас дэмий ш дээ. Дахиад л даргын төлөө дайтаад эхэлнэ дээ

Avatar

Эрдэнэчимэг 2021-04-28 45.72.91.30

АН тарж, МАН нэгдэв. УРА УРА

Avatar

Баярсайхан 2021-04-28 45.72.62.229

Н.Энхбаяр шуналаа, С.Ганбаатар ерөнхийлөгч болох мөрөөдлөө дарсан цагт 2 нам нэгднээ

Avatar

zochin 2021-04-28 45.57.200.182

МАН бол Энхбаярын намтай намгүй л хүчтэй улс төрийн хчүин. Гэхдээ МАХН-тай нийлчихвэл ядаж 100 жилийн ойгоо булаалцалдаад байхгүй юм даа

Avatar

BI 2021-04-28 45.72.46.224

МАХН салж яваад МАН бүүр чангараад байгаа юм бишүү. Н.Энхбаярын хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд

Avatar

zochin 2021-04-28 138.128.89.121

100 жилийнхээ ой дээр МАХН МАН хоёр нэгдвэл бас л түүхэн үйл явдал болно шүү

Avatar

Зочин 2021-04-28 45.57.201.178

Энэ хүн нэгдэнэ гэж шийдсэн бол ард түмний зөвшөөрөл хэрэггүй байлгүй дээ. Гол МАН-ын шийдвэр. Гэхдээ энэ хоёр нам үнэхээр нийлчих юм бол улс төрийн ууган хүчин улам л хүчирхэгжинэ гэж харж байна.

Avatar

Мөнхбат 2021-04-28 45.72.47.67

Өмнө нь МАН, МАХН хоёр нэгдэх талаар 3 ч удаа ярьсан байдаг. харин энэ удаад нэгдэх цаг хугацаа нь мөн шүү

Avatar

зочин 2021-04-28 23.250.93.123

Н.Энхбаяр одоо л ард түмнийхээ төлөө дугарч байна. МАН-ыг дэмжихдээ гол биш. Зөв хүнээ дэмжих нь л чухал

Avatar

Алтангэрэл 2021-04-28 23.250.92.230

Уг үндсийг нь бодсон ч, Үзэл баримтлалыг нь бодсон ч яалтач үгүй МАН, МАХН нийлэх нь зөв байх өө

Avatar

Ганболд 2021-04-28 198.154.91.134

Зүүний үзэл баримтлалтай нэг түүхтэй нэг нам нэгдэж байна. Гайхаа д байх зүйл биш л дээ

Avatar

Алтангэрэл 2021-04-28 192.241.91.205

Х.Баттулгын мэдэгдэл МАН МАХН 2-ыг нэгтгэж АН-ыг тараачихлаа. Баярлалаа Жонхуу минь

Avatar

зочин 2021-04-28 198.154.91.243

Шаал өөр үзэл баримтлалтай нам байж МАН-ын гар хөл болж, мөнгөөр худалдагдана гэж юу байхав дээ. Эрдэнэ чинь АН-аасаа хэдэн зуугаар нь өөрийнхөө мөнгийг босгоод зайгаа тавиад өгсөн. АН-ынхан нь өөрсдөө л дотроо талцаад Женкогийнхоо гар хөл нь болоод явцгаачихсан л гэж харсан даа

Avatar

иргэн 2021-04-28 198.154.91.134

Н.Энхбаяр гэдэг эргэж таргалдаггүй, эргэж өөдөлдөггүй сонин нөхөр байхгүй бол ч МАН, МАХН хоёрын ялгаа бараг байхгүй дээ

Avatar

IT 2021-04-28 23.250.92.168

АН-ынхан талцаад гүрвэл шиг болчихсон. МАН-ынхан МАХН-тай нэгдээд динозавр болох нь дээ. Дэмжинэ шүү

Avatar

зочин 2021-04-28 45.57.200.147

МАН нэгтгэж байна, АН задарч байна. Бусад нв ашиг хонжоо хайж байна. Намуудын л чадварын асуудал ш дээ

Avatar

irgen 2021-04-28 45.72.47.67

Энхбаярын хүсэл биелэх болтугай. Улсад ч хийсэн зүйлгүй, Энхбаяртаа ч ашиггүй нам байж байхаар улс төрийн ууган хүчинтэйгээ эргэн нэгдэж, улсын хөгжилд нэмэр болж байсан нь дээр биз

Avatar

Энэрэл 2021-04-28 45.72.47.79

Үзэл санаа, үнэт зүйл нэгтэй нам шүү дээ. удирдаж байгаа хүмүүс нь л өөр болохоос

Avatar

ЗОЧИН 2021-04-28 150.129.142.19

ЭНЭ 2 НАМ ГИШҮҮДЭЭСЭЭ АСУУЖ ШИЙДНЭ ГЭСЭН, ХЭЗЭЭ ЯАЖ АСУУСАН БОЛ,90% НЬ ДЭМЖИЖ БН ГЭДЭГ ШАЛ ХУДЛАА,30-40% БАЙЖ МАГАДГҮЙ,ЭНЭ БОЛ ЯАХАВ ДЭЭ МАН,МАХН НИЙЛЖ УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНИЙГ НИЙЛЖ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ, ЭХ ОРНЫГ МААНЬ ГАДААДЫН ХАРЪЯАТ БОЛГОЖ ЗАРАХ ГЭСЭН НҮДЭЭ СОХОЛСОНХУЛДГАЙЧ,ШУНАЛТНУУДЫН НЭГДЭЛ,ӨӨР ЮУ Ч БИШ.

Avatar

Зочин 2021-04-28 202.126.92.99

Шал худлаа шүү.

Avatar

Зочин 2021-04-28 103.57.92.240

Угшил нэг нам нэгдэх нь зов шуу

Avatar

Болд 2021-04-28 103.57.92.240

Дэмжиж бна олон нам хэрэггуй

Avatar

Уншигч 2021-04-28 103.212.119.66

Нэгдэх нь зөв өө

Avatar

Зочин 2021-04-28 192.82.74.180

МАН МАХН нийлсэн байсан ч ард түмэн одоо та нарыг ерөнхйлөгчийн сонгууль сонгохгүй. Одоо болсон луйварчдаа яасан ханаж цаддаггүй юм бэ

Avatar

Зочин 2021-04-28 202.55.188.91

Би танай намтай нэгдэнэ гэж байхгүй ёстой май шүү гээд МАН ынханд салаааавч өгсөн байсан одоо яанааа хэхэ…

Avatar

Зочин 2021-04-28 202.9.40.25

Н.Энхбаяр МАН-аас МАХН-ыг тусгаарлаж 10 жил сонгуульд бие даан өрсөлдөж олон суудлыг авч байсан. Тэр хирээр АН-д туслаж байсан боловч тэр хэд нь үл ойшоосон. Нэгдэх нь хамгийн зөв үйл явц юм. Одоо улс орноо хурдацтай хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Илүү дутуу юманд сатаарахгүй амар. Монгол орны МАН л хөгжүүлж чадна. АН бол худлаа

Avatar

ЗОЧИН 2021-04-28 66.181.184.195

НЭГДЭЭД 2-УУЛ ТАРАХ ХУВЬ ТАВИЛАНТАЙ БАЙЖ ДЭЭ,ЭНЭ 2 НАМ, МУУ МУУХАЙ ЗҮЙЛ ХИЙВЭЛ ҮЙЛИЙН ҮРЭЭ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЭДЛЭНЭ ГЭЖ МӨН МЭРГЭН ҮГ ШҮҮ, ОДОО ТА НАР ТӨР ЗАСГААЖ БУУЖ, ТӨР ЗАСГИЙН БҮХ ЭРХ МЭДЛИЙГ МАН-ААС МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЭГНЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ШИНЭ ТҮҮХ ЭХЛЭХ МӨЧ АЙСУЙ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН АРДЫН ХУВЬСГАЛ,МАН-ЫН 100 ЖИЛЭЭР ЖИНХЭНЭ ЦУСГҮЙ ХУВЬСГАЛ ХИЙНЭ.

Avatar

Зочин 2021-04-28 192.82.73.27

ЯАНАА !!!! МАРГААШ ӨГЛӨӨ СЭРЭХЭД Л МОНГОЛ МААНЬ ДИВААЖИН БОЛЦОН БАЙХ ЗАМДАА ОРЧЛОО ДО!!! АГУУ ЮМ АА !

Avatar

Зочин 2021-04-28 103.136.254.41

Цайрсан хулгай худал гарууд Дараагийн сонгуульд шинэ залуучуудыг сонгох хэрэгтэй

Avatar

оогий 2021-04-28 122.201.22.114

Улсын ИХ хулгайчдын тоо өссөөр.Таарсан таар шуудайнууд

Avatar

Зочин 2021-04-28 103.212.119.75

АРД ТҮМЭН ГИШҮҮДИЙНХЭЭ НЭР, ИТГЭЛ, СЭТГЭЛИЙГ УРДАА БАМБАЙ БОЛГОН БАРЬСАН ЦАЙСАН ХУЛГАЙЧУУД

Avatar

Зочин 2021-04-28 192.82.93.16

Гоё2. Одоо 2010оноос хойш идэж уугаагүй улс нөгөө хэдийхээ иддэг уудгаас нь булаацалдаад бөөн уйлаан майлаан болж бидэндээ со драм цаашаа кино үзүүлнэ. Үхтэрээ инээе байз. Одооноос л хүрээд эхлэхиймаа энэ инээд нь. Хааахааахах

Avatar

иргэн 2021-04-28 103.229.120.114

Яг үнэндээ 90 хувь нь эсэргүүцэж байгаа ш дээ, Хүүк сонгуульд ялагдаад Энхбаярыг зодох байх даа, кккккк

Avatar

Иргэн 2021-04-28 66.181.182.77

НАШБ-нх нь 51 хувь дэмжиж байсан ч нэгдэх нь чухал

Avatar

Зочин 2021-04-28 202.126.88.214

Хахахаха

Avatar

иргэн 2021-04-28 202.21.109.45

тэнэг л үйл ажиллагаа юм… Ганбаатар МАХН аас нь гарана гэнээ …..Зөв ..зөв…. ЧАМАЙГ сонгогчид сонгосон шүү….

Avatar

Зочин 2021-04-28 202.131.230.98

shiilegdambiigaa eruul mendiin saidaar tavij jaahan mungu hiilgene bgaa

Avatar

Үзэн ядагч 2021-04-28 66.181.190.187

Нам дагаж ажил олдог хулгайчууд бүр даварчээ

Avatar

Зочин 2021-04-28 202.126.89.130

Энэ намаар тоглож ханаагүй юу

Avatar

Badarch taxar 2021-04-28 192.82.90.88

Shal hudlaa enhbayar tulga hoeoroos oor hvn demjihgvi bga

Avatar

МАН 2021-04-28 66.181.176.84

МАХН 3-5 яам авч хүмүүсээ ажилтай болгооч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж