1,681,695 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

1,681,695 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 354,589,919 төгрөгийн үнийн дүн бүхий 1,681,695 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS+14.90%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +13.09%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -15.00%) болон "Силк нэт" ХК (GFG -14.84%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 167,281 ширхэг нэгж эрхийг нийт 67,176,704 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр, мөн багцын арилжаанд нийт 1,500,000 ширхэг үнэт цаасыг 150,000,000,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.53 хувиар өсөж,  35875.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  3,693,826,730,337 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж