2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 354,589,919 төгрөгийн үнийн дүн бүхий 1,681,695 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS+14.90%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB +13.09%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -15.00%) болон "Силк нэт" ХК (GFG -14.84%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 167,281 ширхэг нэгж эрхийг нийт 67,176,704 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр, мөн багцын арилжаанд нийт 1,500,000 ширхэг үнэт цаасыг 150,000,000,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.53 хувиар өсөж, 35875.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,693,826,730,337 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ