Австрали: Болзошгүй дайнд бэлэн байх шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

Австрали: Болзошгүй дайнд бэлэн байх шаардлагатай

Австрали: Болзошгүй дайнд бэлэн байх шаардлагатай

Австралийн дотоод хэргийн нарийн бичгийн дарга Майк Пеззулло ардчилсан улсуудыг энх тайван тогтоох бүх арга замыг хайхынхаа зэрэгцээ болзошгүй дайнд бэлэн байхыг сануулжээ. Тэрбээр дайн болох магадлал сүүлийн үед эрс нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Пеззулло “Өдгөө эрх чөлөөт олон улсад дайны харанга дэлдэх нь сонсогдож, цэргийн үйл ажиллагаа ч эрчимжиж эхэлжээ. Саяхныг болтол дайн болох тухай бидэнд төсөөлөгддөг ч үгүй байв. Харин одоо байдал өөрчлөгджээ. Тиймээс бид энх тайвныг тогтоох бүх аргыг хайх эрлээ үргэлжүүлэхийн сацуу болзошгүй дайнд үргэлж бэлэн байх шаардлага тулгарч байна” хэмээн дайнд амь үрэгдсэн австрали цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх Аназак өдрөөр ярьжээ.

Тэрбээр чухам ямар үйл явдлуудыг дайны оршил хэмээн үзэж байгаагаа нарийн тайлбарлаагүй ч сүүлийн үед Австрали, Хятадын харилцаа огцом муудаж байгаагаас гадна Тайванийн асуудал үүнд холбоотой нь тодорхой байна.

Түүнээс гадна Австралийн батлан хамгаалахын сайд Петер Даттон өнгөрсөн долоо хоногт Тайваньтай холбоотой Хятадын түрэмжийллийн асуудлыг тоохгүй өнгөрч хэрхэвч болохгүй хэмээн цохон тэмдэглэсэн юм.

Гэвч Австралийн сөрөг хүчний хөдөлмөрийн нам Пеззуллогийн үгийг шүүмжилж “Бид үүнийг хэтэрхий эрт хийсэн үндэслэлгүй буруу таамаг хэмээн үзэж байна. Бусад өндөр албан тушаалтнууд түүн шиг хөнгөн хуумгай бодолгүй байгаа гэж найдъя” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Харин Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Венбин Австралид тус хэрэгт хошуу дүрэхгүй байхыг сануулж, “Элдэв юм ярьж Тайванийн салан тусгаарлагчдад буруу дохио өгөх хэрэггүй” хэмээн анхааруулсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж