Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг хайж байна | News.MN

Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг хайж байна

Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг хайж байна

Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг хайж байна

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг энэ сарын 21-нд гарсан. Тус аймгийн харъяат арван хүн Тээл багаас Рашаант сум руу явахаар гол мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь онхолдсон байна. Энэ үеэр гурав, 16, 38 настай гурван эрэгтэй ар голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоо нь усанд осолджээ.

Осолдсон газраас 3-20 километр зайтай газраас маргааш нь буюу энэ сарын 22-нд 50 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй болон таван сартай нярайн цогцсыг тус, тус олсон.

Харин 50 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 32 настай эмэгтэй, найман настай хүүхдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Осол болсон газар усны түвшин их, үерлэсэн, өргөн нь 133 метр, гүн нь 2-3.5 метртэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-28 203.91.115.53

Um Ma Ni Bad Mi Hum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж