"Татвар, НДШ, чанаргүй зээлд өршөөл үзүүлэх шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

"Татвар, НДШ, чанаргүй зээлд өршөөл үзүүлэх шаардлагатай"

"Татвар, НДШ, чанаргүй зээлд өршөөл үзүүлэх шаардлагатай"
Цар тахлын хүнд цаг үед эдийн засгаа системтэйгээр засах арга хэмжээг авахгүй бол иргэд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эргэн сэргээх боломжгүй болсныг судалгаа харуулдаг. Түүнчлэн нийгмийн ядуурал, ажилгүйдэл нь эргээд маш том системийн хямрал үүсгэж, банкны системд ч сөрөг нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид үзэж байгаа.
Тухайлбал, чанаргүй зээлийн ангилалд 8000 орчим аж ахуйн нэгж бүртгэгдээд байгаа. Улмаар дахин зээл авах эрх нь хязгаарлагдаж гурван хувийн зээлд хамрагдах боломжгүй болжээ. Мөн нийгмийн даатгалын шимтгэлд 21 мянган аж ахуйн нэгж буюу 161 мянган даатгуулагч 120.3 тэрбум төгрөгийн өртэй байгаа юм.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшиний хувьд эдгээрт буюу татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж