МСНЭ: Мэдээллийн урсгалыг эрс эсэргүүцэж байна | News.MN

МСНЭ: Мэдээллийн урсгалыг эрс эсэргүүцэж байна

МСНЭ: Мэдээллийн урсгалыг эрс эсэргүүцэж байна

МСНЭ: Мэдээллийн урсгалыг эрс эсэргүүцэж байна

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвсэлээс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.4.28/ мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд;

Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг иргэн бүрт олгосон. Гэтэл төр засгийн зүгээс цар тахлын үеийн түр хууль, дагалдах журам зэргийг гаргаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөл, хараат бус чөлөөт хэвлэл оршин тогтнох бололцоог улам бүр хумьсаар байгаад харамсаж байна.

Төр засаг, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын удаа дараагийн үйл ажиллагаа, шийдвэрийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг даган мөрдөхийн хэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалжаар хомстох эсвэл эх сурвалжууд давтагдах, ижил төстэй агуулга, байр суурь илэрхийлэх, аль болох албаны мэдээг голлоход хүрч байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд цар тахлын үеийн төр засгийн шуурхай мэдээллийг үнэ төлбөргүй, саадгүй бөгөөд баттай эх сурвалжаас дамжуулах үүргийг хуулиар хүлээн  ажиллаж байгаа ч бусад салбарын аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхний нэг адил эдийн засгийн хүндрэл бэрхшээлд орж байна.

Мэдээллийн хэрэгслүүдийн гол харилцагч, хамтран ажиллагч бизнесийн байгууллагууд хүнд нөхцөлд орсноос үүдэн орлого, санхүүжилт нь тасарч, редакциуд үүдээ хааж байна.

Цар тахлын үед төрөөс хэрэгжүүлж буй эдгээр арга хэмжээнүүд нь хараат бус чөлөөт хэвлэлийн мөн чанарыг бүрдүүлэгч олон ургальч үзэл, олон талт эх сурвалж, редакцийн чөлөөт байр суурь, санхүүгийн бие даасан чадавх зэрэг хүчин зүйлүүдийг улам бүр сулрууллаа.

Энэ бүхний эцэст асуудал улам бүр даамжирч, тодорхой зорилготой, зохион байгуулалттай мэдээллийн менежментийг  чөлөөт хэвлэлүүд дээр хэрэгжүүлж, “Мэдээллийн урсгал” хэмээх хөтөлбөрөөр иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүлээлгэх, чөлөөт редакц, хэвлэлүүдийг нэг ижил агуулгатай үзэл суртлын талбар болгох, өөр үзэл бодол, байр суурийг чөлөөт өрсөлдөөнийг боомилох, эдийн засгийн аргаар шахан зайлуулах оролдлогыг тодорхой субъектүүдийн зүгээс хэрэгжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.

Монголын хараат бус чөлөөт хэвлэл, хүчирхэг, шударга сэтгүүл зүйн эсрэг аливаа алхмыг хэрэгжүүлэгч этгээдүүд дээрх үйлдлүүдээ нэн даруй зогсоохыг шаардахын зэрэгцээ сэтгүүлчид бид цар тахлын дэглэмийг үл харгалзан тэмцлийн дараагийн шатанд шилжихээс өөр аргагүй байдалд хүрч байгааг мэдэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-28 202.179.15.10

Танай нэгдсэн эвлэлийн гишүүдээс шигшигдэж тодорсон, чадалтай сайн 4 сэтгүүлч их зөв зохион байгуулалтад орсон байна лээ. Бүү атаархаж бүү барьц. Бусдынх нь чадал хүрээгүй юм байна гэж ойлгосон.

Avatar

mgl 2021-04-28 66.181.180.254

ene chini haashaa evlel ve? ter nevtruuleg tun chuhal nevtruulge bna lee.

Avatar

зочин 2021-04-28 202.9.41.17

өөрсдийгөө сэтгүүлч гээд байгаа хүмүүс ерөөсөө таалагдахгүй бна илжигний үлгэрийг санагдуулаад бна

Avatar

Зочин 2021-04-28 202.9.40.25

Сэтгүүлчид бүгд улс төрийн нам, бүлэгүүдэд худалдагдсан өөдгүй улсууд байдаг. засаг захиргаатай байх нь зөв.

Avatar

Зочин 2021-04-28 64.119.19.165

Зөв зүйтэй нэвтрүүлэг байна лээ. Өнөөгийн сэтгүүлчид гэж дандаа худалдагдсан гарууд байдаг шүү дээ! Холбоо ч гэх шиг, наад шантаажаа боль, та нар ямар үнэн зөв юмны төлөө явдаг биш, биеэ үнэлэгчид.

Avatar

Зочин 2021-04-28 66.181.189.99

Бичиг үсэг мэддэггүй нь малчин, я***н болго. 35 үсэг мэддэг хэдхэн сэтгүүлё байхад болно

Avatar

Badarch taxar 2021-04-28 192.82.90.88

Kommentiin oriloo bilgee oird od bolood shal balai yum

Avatar

Зочин 2021-04-28 192.82.73.115

Ийм үед харин ч хайрцаглах ёстой юм. Сэтгүүлчид нь ул суурьтай мэдээллээр иргэдээ хайрцаглаж чадахгүй байгаа болохоор сэтгэцийн өвчтэй хүмүүс галзуурч байгааг харахгүй байна уу. Чип мип гэж солиорсныг дурдахад л хангалтай. Харанхуй ард түмэнд таарсан арга хэмжээ, дэмжиж байна.

Avatar

Зочин 2021-04-28 66.181.184.220

Шал дэмий нэвтрүүлэг бна лээ,ард түмнийг талцуулсан,бухимдуулсан,стрессдүүлсэн нэвтрүүлэг бна лээ,огтхон ч таалагдаагүй,больсон нь дээр.

Avatar

Зочин 2021-04-28 103.26.194.230

Карантин 14 шоуг бодвол их л аятайхан болж байна гэж бодоод.байгаа.Карантин шоу Ковид сурталчилаад ч байгаа юм уу гэмээр үнэн шог санагдсан. Өнөөдөр тэд өнөөдөр тэд гарчихаж гээд
маазраад болоод бүр нэгнээ Ковид туссан мэтээр нэвтрүүлэг дундуур аа жүжиглээд л.Дээхнэ комедигийн хэдэн залуучуудын утсаар нэгнээ ойрын хавьтал болсон байна гээд маазрахад УОК эдгээр нөхдүүдэ хэмжээ авна гээд сүр бадруулж байв. Гэтэл Карантин шоучидад таг Тиймээс цаанаасаа зохион байгуулалттай гэж хардаад байгаа.

Avatar

Зочин 2021-04-28 122.201.22.148

Odoo zuvhun bagach gesen oilgoj ehelj baigaad talarhaj bn.Bid ali hediin sotaualizmiin ue ruugee butsaad yavj baigaa shuu dee haraandaa bailgahiig husdeg ene hoer hursh maani yamar ih bayarlaj baigaa bol doo uhshirsen kommunist uzleesee salj chadahgui baigaag haraad dotroo munch ih bayarlaj baigaa 70 jil tolgoigoo ugaalgasan medleg chadvar muutaihan humuus huuchnaa sanagalzan suuh ni ayataihan bh getel nuguu shine ue maani haachchihav avilga,alban tushaald boomiluulchihaj

Avatar

zochin 2021-04-28 64.119.23.232

Сэтгүүлчдийн эвлэлийн мэдэгдлийг дэмжиж байна. Эрүүл өрсөлдөөн, бие даасан байдал, "хайрцагласан" биш зөв мэдээлэл маш чухал

Avatar

Зочин 2021-04-28 192.82.73.115

Энэ харанхуй ард түмэнд ингэж л мэдээлэл өгөхгүй бол захын троллыг л дагаж намираад вакцинаа ч хийлгэхгүй эргүүтээд байна. Энэтхэгийн араас ороход ойрхон байна шүү. Хархүү гуай тийм л лаг юм бол хөлсөөр ийм юм хийж байна гээд баталчих. Гоншгонох хэрэггүй. Чиний ажлыг хийгээд байна, энэ хэдэн тв чинь.

Avatar

Зочин 2021-04-28 192.82.73.115

Харин ч нэг дороос мэдээлэл авахад амар байна. Фэйсбүүкийн троллуудтай тэмцэхэд ч хэрэгтэй. Засгийн газрыг магтаад байгаа юм алга байна. Нүд ммаа шөвөлзүүлж ирээд асууж шалгааж л байна шүү дээ.

Avatar

Зөв 2021-04-28 66.181.161.110

Мэдэгдлийг дэмжиж байна, Монгол улс нэг намын тогтолцоо, тэр намын үзэл суртлын хэрэгсэл, магтан дуулах хэрэгсэл болж байгаа нь харамсалтай байна

Avatar

хотын уугуул иргэн 2021-04-28 122.201.31.201

Шудрага бус өрсөлдөөний хуулийг илт зөрчсөн, мэдээллийн монопол тогтоох гэсэн, иргэдийн тархи угаах гэсэн энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөө гэх нэрийн дор ингэж солиорч болохгуй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж