Оюутолгойн гүний уурхайн хөндлөнгийн шинжээчдийн ажлын явцын талаар | News.MN

Оюутолгойн гүний уурхайн хөндлөнгийн шинжээчдийн ажлын явцын талаар

Оюутолгойн гүний уурхайн хөндлөнгийн шинжээчдийн ажлын явцын талаар

Оюутолгойн гүний уурхайн хөндлөнгийн шинжээчдийн ажлын явцын талаар

ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЗАРДЛЫН ХЭТРЭЛТ, АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА ХОЙШИЛСОН ШАЛТГААНЫГ СУДАЛЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧДИЙН АЖЛЫН ЯВЦЫН ТАЛААР

2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр —- 2020 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын санаачилсны дагуу Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг томилох чиг үүрэг бүхий Тусгай хороог Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулах саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээрээ дамжуулан “Эрдэнэс оюу толгой” ХХК гаргасан билээ. Энэхүү саналыг тусгасан тогтоолын төслийг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр баталсан. Рио Тинто компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлаар хөндлөнгийн шинжээчид томилох асуудлыг тухайн үед эсэргүүцэж байсан бөгөөд тус компанийн төлөөлөл болох гишүүд уг тогтоолын төслийг дэмжихээс татгалзсан. Гэсэн хэдий ч “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар тогтоол батлагдсаны дагуу Рио Тинто компанийн зүгээс хөндлөнгийн хяналт, шалгалтын ажлыг бүрэн дэмжиж, хамтарч ажиллахаа Монгол Улсын Засгийн газарт удаа дараа илэрхийлсэн.

Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу “Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурсес Лимитэд тус бүрээс хоёр гишүүний бүрэлдэхүүнтэй Тусгай хороо байгуулагдаж, тогтоолын хэрэгжилтийг хангахаар цаг алдалгүй ажиллаж, хөндлөнгийн хяналт, шалгалтын хамрах цар хүрээг баталсан. Түүнчлэн, Тусгай хорооны гишүүд хөндлөнгийн хяналт шалгалтыг гүйцэтгэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчид томилж ажиллуулах чиглэлээр шургуу ажиллаж, хүчин чармайлт гаргасны үр дүнд төслийн менежмент, уурхайн төлөвлөлт, зардлын менежмент болон бусад холбогдох чиглэлээр дагнасан туршлагатай, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдэх хараат бус зөвлөх багийг хөндлөнгийн шинжээчдээр томилсон. Хөндлөнгийн шинжээчдийн Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судлах ажил гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд шинжээчид Тусгай хорооноос хүргүүлсэн техникийн мэдээллийг судлан ажиллаж байна.

Гэсэн хэдий ч хөндлөнгийн шинжээчдийн Тусгай хороогоор дамжуулан хүссэн, хяналт шалгалтын ажилд шаардлагатай, Оюутолгой төсөлтэй холбогдох техникийн тайлан болон төслийн менежменттэй холбоотой хэд хэдэн чухал баримт бичгийг Рио Тинто компани хөндлөнгийн шинжээчдэд гаргаж өгөхөөс өнөөдрийг хүртэл татгалзсаар байна.

Гүний уурхайн төслийн явцыг бүхэлд нь шалгаж, төслийн алдаа, дутагдал, сургамжаас суралцах зорилгын хүрээнд энэхүү хөндлөнгийн хяналт шалгалтыг эхлүүлсэн. Рио Тинто хөндлөнгийн шинжээчдээс шаардсан мэдээлэл, баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаа нь шинжээчдийн ажилд хүндрэл учруулж, хяналт шалгалтын эцсийн тайлан гарах хугацааг хойшлуулж байна. Тусгай хороо нь хяналт шалгалтыг ил тод байдлаар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын сайн туршлага, комплайнс стандартад нийцүүлэн хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Тусгай хорооны ажлыг “Эрдэнэс оюу толгой” ХХК бүрэн дэмжиж байна.

Рио Тинто, Туркойз Хилл Ресурсес Лимитэд компаниуд энэхүү хяналт, шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэн хөндлөнгийн шинжээчдээс шаардсан бүх мэдээллийг цаг алдалгүй гарган өгч, өөрсдийн техникийн ажилтнуудыг хөндлөнгийн шинжээчидтэй харилцаж мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллахыг “Эрдэнэс оюу толгой” ХХК шаардаж байна. Хэрэв Рио Тинто, Туркойз Хилл Ресурсес Лимитэд компаниуд хөндлөнгийн хяналт шалгалтад үргэлжлүүлэн саад учруулж, мэдээлэл өгөхгүй байвал “Эрдэнэс оюу толгой” ХХК хувьцаа эзэмшигчийн хувьд мэдээлэл авах эрхээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх бүрэн боломжтойг үүгээр мэдэгдэж байна. “Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг өгөх үүргээ төслийн менежерээр томилогдон ажиллаж байгаа Рио Тинто компани зөрчиж байгааг дурдья.

Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын тухай

“Эрдэнэс оюу толгой” ХХК нь “Оюутолгой” ХХК-ийн нийт гаргасан болон эргэлтэд байгаа хувьцааны 34 хувийг эзэмшдэг төрийн өмчит компани юм. “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын Өмнөговь аймагт гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байна. “Оюутолгой” ХХК-ийн нийт хувьцааны 66 хувийг Торонто, Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресурсэс Лимитэд компани эзэмшдэг. Олон улсын уул уурхайн компани болох Рио Тинто нь Оюутолгой төслийн уурхайн оператор, төслийн менежерээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн 2016 оноос хойш тус төслийг өдөр тутмын удирдлагаар хангаж хариуцан ажилладаг.

2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оюутолгой төслийн гүний уурхайн төслийн зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 22 сараар хойшлогдсон талаар мэдээллийг Рио Тинто олон нийтэд хүргэсэн. Рио Тинто, Туркойз Хилл Ресурсес Лимитэд компаниуд энэхүү асуудлыг геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж тайлбарладаг боловч төслийн менежмент, худалдан авалтын алдаанаас болж зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон байж болзошгүй мэдээлэл гарч байна. Туркойз Хилл Ресурсес Лимитэдийн жижиг хувьцаа эзэмшигчид 2021 оны 3-р сард Нью Йорк мужийн шүүхэд Рио Тинто, Түркойз Хилл Ресурсес Лимитэд (мөн эдгээр компанийн зарим гүйцэтгэх удирдлагууд)-ийн эсрэг гаргасан шинэчилсэн нэхэмжлэлд энэхүү асуудлыг дэлгэрэнгүй тусгасан байна.

ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дэлхий дээр хэнд ч хянагддаггүй, ОФФШОР компани монголд байгуулчихсан байгаа юмдаа... 2021-04-28 66.181.161.122

Уурхайн нөөцийг тогтоох гээд байгаа юм биш л дээ. РИО гэдэг компани ОТ-ын менежементийг хийдэг. Тэд менежементийн төлбөрт жилд 180 сая, дээр нь шимтгэл гээд 80 саяыг жилийн эхэнд шууд авчдаг гэж байна. Тэр нь ОТ-ын жилийн борлуултын 25 хувь юм. Ө.х. компанийхаа жилийн борлуултын 4-ний нэгийг жилийн эхэнд суутгачихдаг, тэгээд дараа нь компани ажиллах нь байна. Данс нь гадаадад байдаг, хилээр бүтээгдэхүүн нь гараад байдаг, жинхэнэ ОФФШОР компани байгуулчихсан байгаа байхгүй юу.

Avatar

Зочин 2021-04-28 64.119.24.126

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог

Avatar

Зочин 2021-04-28 150.129.140.207

ОюуТолгойн төлөөлөн удирдахад суух Багабанди тэргүүтэй манай 3 -ын 2 нь, РиоТинтогийн талын 2 гэсэн 4 хүний бүрэлдэхүүнээс “олсон хүмүүс” энэ хөндлөнгийн шинжээчдийн багийг бүрдүүлнэ гэж байгаа. Энэ нь муур багш Рио өөрийгөө шавь хулганануудаараа шалгуулахын дайны үлгэр болох юм. Манайхаас өөр өөдтэй төр засаг бол хэзээ ч ийм шалгалтыг ОюуТолгойд хийхгүй. Монгол улсын л гомдол юм чинь манай Мэргэжлийн Хяналт, Аудит, Тагнуул, Сангийн яам гэхчлэн баг бүрдүүлж, РиоТинтог шалгаж болохгүй байсан гэж?

Avatar

Зочин 2021-04-28 66.181.188.187

ОТ компанийн ТУЗ-ийн сонгосон хөндлөнгийн аудит Рио Тинтогийн талд л дүгнэлт гаргах нь ойлгомжтой. Монголын ЗГазар, төрийн хяналтын байгууллага, манай аудитын компаниуд яагаад ОТ төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгаж болдоггүй юм. Алин болгон Рио Тинтогийн заавар дохиогоор явах юм бэ? Үүнд Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар сайд та олон нийтэд тодорхой бөгөөд Монгол Улс, ард иргэдийнхээ эрх ашигт нийцсэн хариу өгөх ёстой юм.

Avatar

Зочин 2021-04-28 66.181.188.187

Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт далд уурхайгаас гадна ил уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдал хадгалах байгууламжийн хөрөнгө оруулалт их хэмжээтэй хэтэрсэн байхад зөвхөн далд уурхайг сугалж үзсэн нь буруу. Нийтэд нь шалгаж учрыг олох ёстой

Avatar

Зочин 2021-04-28 66.181.188.187

рдэнэс Оюу толгой компани олон нийт болон төр засгийн тархи угаасан маш хариуцлагагүй мэдээлэл хиЙсэн байна. Үүнд: 1. Монголын Засгийн газрын өмнөөс 34 хувийг Эрдэнэс Монгол компани эзэмшдэг. Эрдэнэс Оюу толгой компани эзэмшдэггүй. ЭОТ компани хэрэг дээрээ Рио Тинтогийн гар хөл болж, түүний даалгавар, дохио зангаагаар ажиллаж ирсэн. Үүний тод баримт бол Дубайн гэрээг байгуулсан явдал. 2. Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт далд уурхайгаас гадна ил уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдал хадгалах бай

Avatar

J. Erka 2021-04-28 66.181.161.13

Англо-америкийн засгийн газраар хамгаалуулсан, сүрдүүлсэн, далайлгасан,авлигад идэгдсэн монголчуудаар пиардуулсан "Оюу толгой","Рио тинто" хумсаа нуусан муур багш шиг аашилж байгааг юу гэж ойлгох вэ ? Монголыг боол болгоход амархан гэж бодсон юм байхдаа … Тусгаар тогтнолд заналхийлж байгаа дохио бололтой …Анхаарал Сонор сэрэмжтэй байцгаагдун …

Avatar

Зочин 2021-04-28 64.119.19.228

САНХҮҮГИЙН ТОМ ЛУЙВАР ДЭЭРЭМЭЭ НУУЖ БАЙГАА ЮМ ЯМАР Л АРГА ХУУЛИЙН ГАРЦ ГАРГАЛГАА БАЙНА АШИГЛАХ ОЛОН УЛСЫН ХӨРӨНГИЙН БИРЖД МЭДЭГДЭХ ГЭЭД ХУУЛЬЧИД МЭДЭЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

тухайн компани эрсдэлгүй гэж үзлэл алгасдаг...эрсдэлд-суурилсан хяналт гэж тэр л дээ... 2021-04-28 66.181.160.56

ТУРКОЙЗ ХИЛЛЗ нь Торонто болон Нью Иоркийн бирж дээр бүртгэлтэй гэдэг нь яг одоо ашиглах манай ТОМ боломж мөн. Ер нь бол биржүүд ямар үед тодорхой компани дээр хяналт тавьдаг гэхээр хямрал үүссэн, хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл тухайн компаний засаглалд шууд хяналт тавьж эхэлдэг, тийм эрхтэй байгаа. Дэлхийн бүх биржүүд хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалах тал дээр маш сайн тогтолцоотой байдаг. Гэхдээ яагаад хяналт тавихгүй алгасаад байдаг гэхээр …

Avatar

Оноч 2021-04-28 66.181.160.56

Хэрэв одоо ТУРКОЙЗ ХИЛЛЗ-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөж байна. РИО гэдэг компани гадаадад оффшор данстай компани Монголд байгуулаад шудрага бус луйврын чанартай үйлдэл хийж байх шиг байна. Тэр нь ТУРКОЙЗ-ын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчиж байна гэдгийг ТОРОНТО болон НьЮ ИОРКИЙН хөрөнгийн бирж дээр сайн ойлгуулбал тэдгээр биржүүд ТУРКОЙЗ болон ОТ дээр шууд Аудиторууд суулгах эрхтэй, хяналтаа тавьж эхэлдэг. Энэ биржийн механизмыг хэрэгжүүлэх арга хэмжээг яаралтай хэрэгжүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж