АНУ-ын тэнгисийн цэрэгт анх удаа эмэгтэйчүүд тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

АНУ-ын тэнгисийн цэрэгт анх удаа эмэгтэйчүүд тэнцлээ

АНУ-ын тэнгисийн цэрэгт анх удаа эмэгтэйчүүд тэнцлээ

АНУ-ын тэнгисийн цэрэгт элсэх маш бэрх гэдгээрээ нэртэй 54 цагийн шалгалтыг анх удаа эмэгтэй цэргүүдийн баг давж, армид хэвшсэн дахин нэг хүйсийн ялгааг эвджээ.

Тухайлбал, энэ сарын 22-нд Сан Дьего хотын тэнгисийн цэрэг элсүүлэх корпуст 53 эмэгтэй цэргээс бүрдсэн баг 54 цагийн шалгалтыг давж, тэнгисийн цэрэг болжээ. Тус шалгалтыг АНУ-ын тэнгисийн цэрэг 1990-ээд оноос хойш тогтмол зохион байгуулдаг болсон нь цэргүүдийн дунд хүч чадал, эр зоригийн шалгалт хэмээн яригдах болсон юм. Шалгалтыг зохион байгуулахдаа элсэгчдийг яг дайны талбарт бодитоор байгаа мэт орчин бүрдүүлж, жинхэнэ байлдааны даалгавар өгдөг гэнэ.

Шалгуулагч нар тусгайлан бэлдсэн бодит мэт дайны талбарт урьдчилан бэлдсэн хиймэл тосгонд хүрч, “дайсны” шүрших сум, үргэлжлэх дэлбэрэлтүүдтэй тэмцдэг аж. Шалгалтын явцад зайлшгүй биелүүлэх даалгаврууд бол дайны талбараас аль болох бага хохирол амсах, багийн гишүүдээ болон шархадсан цэргийг төлөөлүүлэн бэлдсэн бодит жинтэй хүүхэлдэйнүүдийг өргөст тор, саад тотгортой замаар зөөж, аюулгүй газарт хүргэдэг гэнэ.

Шалгалтын явцад элсэгчдийг хаа сайгүй занга, саад отож буй 15 км уулархаг замыг аюулгүй газарт хүргэх ёстой шархадсан цэргүүдээс гадна 23 кг орчим жинтэй үүргэвч, хүнд бууны хамт үүрч туулах ёстой аж.

Тэнгисийн цэрэгт элсэх хүсэлтэй эмэгтэйчүүд өмнө нь энэ шалгалтаар л хязгаарлагдан мөрөөдлөөсөө няцдаг байсан. Өдгөө ийнхүү анхны эмэгтэйчүүд шалгалтаа давж, бүргэд, бөмбөрцөг, зангууны дүрс бүхий тэмдгээ нэр хүндтэйгээр хүлээн авчээ.

Шалгалтын бэлтгэлд анх 60 эмэгтэй оролцож байсны нэг нь Миннейполис хотын 19 настай Анника Тарнанен байжээ. Гэвч бэлтгэлийн үеэр долоон бүсгүй гэмтэж, шалгалтад оролцох боломжгүй болсон байна. Энэ талаар Тарнанен “Амжилтад хүрэх замд хэдий чинээ дарамт, хүнд бэрх тотгор байна, амжилт тэр хэмжээгээр амттай байдаг” гэж хэлжээ. Мөн тус багийн гишүүн 19 настай Эмили Замудио “Бид бусад эмэгтэйчүүдийг төлөөлж, эмэгтэйчүүдийн хүч чадлыг харуулж байгаадаа баяртай байна” хэмээжээ. Тэрбээр өдгөө явган цэргийн байлдааны винтовчны үүргээр нэгдүгээр ангид элсч байгаа гэнэ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж