МУИС-ийн захирал Б.Очирхуяг багш нарын эрхийг зөрчиж байна гэв | News.MN

МУИС-ийн захирал Б.Очирхуяг багш нарын эрхийг зөрчиж байна гэв

МУИС-ийн захирал Б.Очирхуяг багш нарын эрхийг зөрчиж байна гэв

МУИС-ийн захирал Б.Очирхуяг багш нарын эрхийг зөрчиж байна гэв

МУИС-ийн Багш нарын холбооноос өнөөдөр /2021.4.28/ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал илгээлээ. Тус захидалд МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг нь багш ажилчдын эрхийг зөрчиж байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Ил захидалд;

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.ЗАНДАНШАТАР, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танаа. 

Та бүхний энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье. Нийгэмд зарим талаар далд нууц байсан хүний эрхийн зөрчил нь улам ужигран хүндэрч, айдас төрүүлэх хэмжээний гэмт хэрэг болон илэрч байна. Монгол Улсын Их Сургуульд хууль дээдлэх ёс алдагдаж, хүний эрхийг зөрчих явдал хавтгайрч, жирийн багш ажилчдыг хохироож байгаатай ХЭҮК дангаараа тэмцэхэд хүчин мөхөсдөж байгаа тул Та бүхнийг хүний эрхийг хамгаалахад туслалцаа үзүүлнэ хэмээн итгэж, ил захидлаар хандаж байгааг хүлээн авна уу.

  1. Монголын ард түмэн, түүний төлөөлөл болсон эрхэм гишүүд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” зэрэг заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулинд тусган баталж ард иргэдийнхээ төрөхөөс заяасан үндсэн эрхийг баталгаажуулжээ.
    Харамсалтай нь МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг хуулиа дээдэлж ажиллахын оронд хууль зөрчиж, багш ажилчдын эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөөр байна. Тухайлбал:
    Хөдөлмөрийн болон бусад ямарч хуульд байдаггүй “нөхцөлт гэрээ” гэх зүйлийг зохиож зарим багш нарыг хохироож, 1.түүнийгээ далайлган сүрдүүлэх хэрэгслээ болгож байна.
  2. Хөдөлмөрийн хуулинд шинээр ажилд орж буй хүний туршилтын хугацааг 3 сар байхаар хуульчилсан. Гэтэл МУИС-д гурван жил туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилчид байна.
  3. Нэр бүхий багшийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн нь ХЭҮК-ийн дүгнэлтээр баталгаажсан байтал түүний эрхийг сэргээхгүй хохироосоор байна. ХЭҮК энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандсан боловч бас л үл тоомсорлож байна.
  4. Монгол Улсын ирээдүй нарийн мэргэжлийн чадварлаг мэргэжилтнүүдийн гарт байгаа нь эргэлзээгүй. Монгол Улсын үе үеийн удирдагчид боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулж хойч үедээ илүү их боломж олгохын тулд, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэднийг сургаж ирсэн нь их зохиолч Д.Нацагдоржийн үеэс улбаатай. Орчин цагийн ийм хөтөлбөрүүдийн тод жишээ нь Япон улсын ЗГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “1000 инженер” хөтөлбөр билээ. Энэ хөтөлбөрт хамрагдан, нарийн мэргэжил эзэмшсэн докторуудаа дэмжихийн оронд тэднийг ажилд авахгүй зүйл бүрээр хавчин хяхах ажлыг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг хийж байна.

Гэхдээ тэр дээд дарга нартай, тухайлбал МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үедээ эдгээр залуусыг дэмждэг гэж худал мэдээлэл өгдөг байна. Ажил хариуцсан хүний наад захын ёс суртахуун, Монгол Улсын Ерөнхий сайдыг худал мэдээллээр хангахгүй байх хэмжээний ёс зүй энэ хүнд байхгүй байгаа нь туйлын харамсалтай.

Эрхэм хүндэт та бүхнийг бидэнтэй нэгэн адил итгэл үнэмшил, үнэт зүйлтэй гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг боловсролын салбарт болон МУИС дээр хүний эрхийг хангах талаар анхаарлаа хандуулж, хүний эрхийг болон Монгол Улсын хууль зөрчдөг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягт хариуцлага тооцож, хүний эрх, хуулийг чандлан сахиулж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэгт итгэж байна. Та бүхний ажил өөдрөг бүтэмжтэй, Монгол төрийн гал голомт үргэлж мандан бадрахын өлзийтэй ерөөл өргөе.

МУИС-ийн Багш нарын холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дашка нь бнөө 2021-04-28 202.9.40.190

http://tonshuul.mn/index.php?newsid=17049 тоншуул дээх дашка нь ингэж бичээл солонгоо нь шайрлээл хөгжилтэй шүү дээ.

Avatar

Дашка нь бнөө 2021-04-28 202.9.40.190

Уг багш эмэгтэйг эсэргүүцсэн хэн боловч "толгойгүй” болох учраас түүний эл ноёрхлыг нь чимээгүй тэвчиж буй бололтой. Хагас сар орчмын дараа МУИС-ийн танхимын хичээл эхлэнэ. Гэтэл тус сургуулийн удирдлагууд нь ганцхан эмэгтэйн атган орсонтойгоо холбоотойгоор оюутнуудаа хүлээж авах, танхимын сургалт явуулж эхлэх бэлтгэл ажлууд ч цалгардаж байгаа гэнэ. Үндсэндээ МУИС-ийн ойрын ирээдүй арын хаалганы ганц эмэгтэй багшаас шууд хамааралтай болчихоод байна.

Avatar

Дашка нь бнөө 2021-04-28 202.9.40.190

УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүнтэй удам гарал нэгтэй юмсанж. Мөн МУИС-ийн нэр бүхий нэг захиралтай янаг амрагийн харилцаатай гэнэ. Тиймдээ ч хууль ёсны дарга, захирал сэтэртэй биш боловч захирлуудаас дээгүүр эрх ямба эдэлж, МУИС-ийн сургалтын албаныханыг амралтын өдөр дуудаж, үүрэг чиглэл өгөх замаар хичээлийн хуваарийг өөрчилөх, хэнийг халж, хэнийг ажиллуулах, хэнд чөлөө өгөх, хэний цалинг нэмэх гэхчлэн бүгдийг толгой мэдэн шийдэж чадах болсноо бусдад сайрхан ярьдаг болсон ажээ. УИХ-ын гишүүний

Avatar

Дашка нь бнөө 2021-04-28 202.9.40.190

Монгол Улсын Их Сургууль харсан бүхнээ харцаараа хөдөлгөдөг "хатантай” болжээ. Тодруулбал, тус сургуулийн захирлуудын ихэнхи нь нэр бүхий нэгэн багш эмэгтэйн атганд орж, хэлсэн үг бүрийг нь ёсчлон биелүүлж, харцных нь аясаар бөхөлздөг болсон гэнэ. Тэр эмэгтэй сүүлийн нэг жилийн хугацаанд улс даяараа цар тахалд бүх анхаарлаа хандуулж буйг ашиглан ийнхүү МУИС-д өөрийн ноёрхлыг тогтоож амжсан аж. Жирийн нэгэн багш байтлаа жилийн дотор найз эмэгтэй багшийгаа дарга болгож чадсан даам гарсан уг эмэгтэ

Avatar

Зочин 2021-04-28 64.119.24.189

МУИС-ийг ийм гэж төсөөлсөнгүй.

Avatar

Зочин 2021-04-28 64.119.24.189

Энд дурьдагдсан зарим нэг нь тэнхим ч байтугай их сургуульд ажиллах нүүргүй болсон. Хамт олон нь хүлээж авахгүй хөөгөөд байгаам. Одоо сургуулиасаа гараад мөрөө хөөвөл зүгээр

Avatar

Зочин 2021-04-28 64.119.24.189

Багш нарын холбоо гэж МУиС-ийн багш нарыг төлөөлөхгүйээ.

Avatar

Зочин 2021-04-28 103.10.23.171

Муис хамгийн муу менежмэнттэй сургууль шүү хэтрүүлэн элсэлт авдаг багш хичээлээ орохгүй голордог цөөхөн шилдэг оюутнаа дэмждэггүй бизнесн газар

Avatar

Энхээ 2021-04-28 66.181.188.240

МУИС УГААСАА МАШ МУУ СУРГУУЛЬ БАЙЖ ИРСЭН ШҮҮ ДЭЭ, ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ НАРТ МАХ СҮҮ ЗӨӨСӨН ХӨДӨӨНИЙ СУУРЬ ЭРДЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ БАГШААР АВЧ ҮЛДДЭГ ЖИШИГТЭЙ СУРГУУЛЬ, ХӨӨРХИЙ ДӨӨ, СУИС БАС АДИЛ ГЭНЭЭ

Avatar

Зочин 2021-04-28 150.129.143.43

Муис-ийг багш нарын холбоо,Галтбаяр.Улам-оргих нар сүйрүүлж дуусаж байна даа.Одоо болимоор юм даа

Avatar

Шинэчлэл 2021-04-28 66.181.161.110

Манай нийгэмд бүх салбарт нь шинэчлэл хэрэгтэй, МҮОНРТ-д Даваабаяр, МУИС-д Галтбаяр гэдэг хүн шинэчлэл хийх гэж зүтгэсэн боловч массын эсэргүүцэлтэй тулгарч арга буюу дундаас нь орхисон, хамт олны саналаар дарга, захирлаа тавина гэдэг хамгийн адгийн арга шүү

Avatar

Зочин 2021-04-28 64.119.18.64

Ганцог, Даваа нараас хойш МУИС ёстой өөдөлсөнгүй дээ. Тэднийг ажиллаж байхад гадаад харилцаа, сургалт, эрдэм шинжилгээний ажлууд ундардаг байсан даа. Дараа нь юу болов? С.Төмөр-Очир ректор болоод өөрийн багаа бүрдүүлж байна гэж баахан холион бантан болсон. Жинхэн сүйтгэсэндээ. Үүнээс хойш МУИС дандаа үүрэг гүйцэтгэгч нараар удирдуулсан нэртэй үлгэн салган л явж байна. Харамсалтай юмаа. Боловсролыг улс төрөөс салангид байлгаж болдоггүй юм боловуу?

Avatar

СУР СУР БАС ДАХИН 2021-04-28 64.119.20.146

МОНГОЛ УЛСЫН ТОП СУРГУУЛЬ МУИС-ЫН БАГШ НАРЫН ХОЛБОО ГЭХЭД ЯМАР МУУ ҮГ НАЙРУУЛГА, АГУУЛГАТАЙ ИЛ ЗАХИДАЛ ВЭ?! БҮР ИЧЧИХЛЭЭ БАЙЗ. ИЙМЭРХҮҮ БАГШ НАРЫН НЭРИЙГ БАРЬСАН МУУ ЗАХИАГ БИЧИЖ БАЙГАА ХҮМҮҮС ТҮМНИЙ ХҮҮХДЭД СОЁЛ БОЛОВСРОЛ ЭРДЭМ МЭДЛЭГ ЗААХ ЁС СУРТАХУУНЫ БОЛОН МЭДЛЭГ БОЛОВСРОЛЫН ЧАВДАРГҮЙ Л САНАГДАХ ЮМ.

Avatar

Багш 2021-04-28 66.181.184.220

Яг үнэн ямар ч логик цэгц алга, галзуу хүний өдрийн тэмдэглэл л байна

Avatar

Муисийн багш 2021-04-28 192.82.83.41

Яг үнэндээ 5 багш л ийм нэр бариж захидал өичсэн

Avatar

зочин 2021-04-28 192.82.76.128

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС ТЭМЦЭЭД ХҮЧИН МӨХӨСДӨЖ БАЙНА ГЭНЭ ҮҮ?
ЭНЭ ТИЙМ МӨХӨС ГАЗАР УУ?

Avatar

Зочин 2021-04-28 159.65.64.50

Unshaad bh ni ee ene MUIS d darga nar ni ikh daramtaldag boltoi yum. Bagsh nartaigaa udirdlaga ni hun shig haritsaagui bna l gesen ug shuu dee!!! Hezee l baildagch dargataigaa ingej shuud shurguutsulduhuv.

Avatar

Зочин 2021-04-28 64.119.23.111

Дарамт их гэнэ лээ.

Avatar

Зочин 2021-04-28 66.181.189.141

БАГШ НАРЫН ХОЛБОО ГЭСЭН НЭР БАРЬЖ ЦӨӨН ХҮНИЙ ЭСЭРГҮҮЦЭЛ БАЙХ, ҮҮНИЙГ АНХААРЧ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БОЛОХГҮЙ, ОЭЦГОЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙГААГ ТА НАР Л МЭДРЭХГҮЙ БОЛОХООР ХЭН ОЙЛГОХ ЮМ БЭ, НААД БИИЧГ ГЭЖ ЮМ АА ТАТАЖ АВААД АЖЛАА ХИЙЦГЭЭ

Avatar

БАГШ 2021-04-28 202.9.46.37

ИЙМ ЗҮЙЛ ТӨРИЙН ӨМЧИЙН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ ДЭЭР ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ ШҮҮ ДЭЭ………………

Avatar

зочин 2021-04-28 5.101.172.144

МУИС-ийг энэ хэдэн үүрэг гүйцэтгэгч гэдэг халаасны гаруудаас салгаж захирал энэ тэрийг нь сонгон шалгаруулж болдоггүй юм байх даа. Үүрэг гүйцэтгэгч нэг алиа алиа нөхөр ирж хооллоод явдаг газар болжээ.

Avatar

Багш гуай 2021-04-28 122.201.24.65

Улам-Оргих нь тэнхим толгойлдог нэртэй. Толгойлдог тэнхим нь оюутангүй болсон байхад бусад руу буруугаа чихээд одоо бүр захирал нтр огцруулах юм гэнэ. Хэдэн залуу багш нартаа зөв зүйл л зааж өгмөөрсөн дөө.

Avatar

Зочин 2021-04-28 64.119.24.189

Уламоргих угаасаа хөгийх амьтан. Их сургуулиас явбал таарнө

Avatar

Багш 2021-04-28 134.122.84.94

Очирхуяг гэдэг хүн монголын химийг маш их самарч байгаа хүндээ.
Юм хийхгүй байж дарга л байж байвал шинжлэх ухаан нурж унах нь энэ хүнд ямар ч хамаагүй.

Avatar

zochin 2021-04-28 58.108.51.214

Olon zahiral oir oir uls turiin tomilgoogoor soligdoj MUIS dampuursan Tumurbaatar gej yu ch hiigeegui zugaalj baigaad zugataad alga bolson Muis hund surtliin nuser apparattai, surguulia tsuulsun nereer davhardsan olon zahiraltai, davhardsa n hutulburuudtei

Avatar

Зочин 2021-04-28 84.17.34.18

МУИС-т салхи оруулсан дээр л дээ. Байгалийн ухааны хөтөлбөр нь асуудалтай байгаа юм байна лээ шүү дээ
ШУТИС бас удирдлага болох хэрэгтэй.

Avatar

мөнхбат 2021-04-28 122.201.24.65

Улам-Оргих одоо болио, дүрэм журам зөрчиж хүн ажилд авах гээд бүр улайрчих юм. Сүүлдээ бүр ийм юм хийж бгаа юм уу?

Avatar

Зочин 2021-04-28 64.119.20.91

Их сургуульд одоо хуучнаараа явж болохгүй гэдэг нь мэдрэгдээд байх юм.
Хурдхан шиг солигдох нь солигдчихоосой!

Avatar

Төгсөгч 2021-04-28 122.201.24.65

Туслах ажилтан байсан нэг нөхрийг багш болгох гэж зүтгүүлээд чадаагүйдээ шаралхаад энэ Улам-Оргих гүй ээ мөн их юм ярих юм аа. Хайран сайхан сургуулийн нэр хүнд.

Avatar

сдө 2021-04-28 202.21.108.175

тэтгэвэрт гарах гэж байгаа Улам Оргих мэтийн хэдэн хөгшчүүдийн бохир юмыг энд нийтлээд хэрэггүй. МУИС харин ч сайн ажиллаж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж