Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс (БНӨСУ)-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн хүчний тоог багасгахаар төлөвлөж байгаатай холбогдуулан Жуба бүсийн командлал болон Өмнөд бүсийн командлалын цэргийн хүчийг нэгтгэхээр төлөвлөөд байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор Жуба бүсийн командлагч, хурандаа Б.Эрдэнэбат тэргүүтэй штабын удирдлага өөрийн бүсийн харъяалалд ирэх цэргийн багууд буюу штабын офицер, цэргийн багийн захирагч, ажиллагааны ахлах офицеруудтай “Цэргийн хүчийг тэнцвэржүүлэх нь” сэдвээр штабын хэсэгчилсэн дадлагыг амжилттай зохион явууллаа.
Мөн хурандаа Б.Эрдэнэбат Жуба бүсийн хариуцлагын бүсэд хамаарах “Мангалла” суурингийн усан боомтод Бангладеш Улсын усан цэргийн багаас томилогдсон бүрэлдэхүүн түр хуаран байгуулан ажиллаж байгаатай танилцаж, цаашид “Малакал” муж руу усан замаар хангалтын шатахуун, материал хэрэгсэл тээвэрлэх бэлтгэл ажлын явцыг үзэж сонирхсон юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ