Ослын улмаас хоёр хүн нас баржээ | News.MN

Ослын улмаас хоёр хүн нас баржээ

Ослын улмаас хоёр хүн нас баржээ

Ослын улмаас хоёр хүн нас баржээ

 Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2021.04.27/ бүртгэгдсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэе.


  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг, “Бэлх” хүнсний захын дэргэд “Тоёота Приус-30” загварын суудлын автомашин осолдож хоёр хүн нас барсан байна. Ослын дуудлага өчигдөр орой 17.02 цагийн үед Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу очиход автомашины төмөр хийцэд нэр, нас, хаяг тодорхойгүй хоёр эрэгтэй хүн хавчуулагдаж нас барсан байсныг  шөнийн 01.20 цагт гаргаж, Тээврийн цагдаагийн ахлах зохицуулагчид шилжүүлэн өгчээ.
  • Дархан-Уул аймгийн  Дархан сумын нутагт, иргэн Л-гийн найман ханатай гэр шатсан хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Галын дуудлага өчигдөр өглөө 08.30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Энэ дагуу Онцгой байдлын алба хаагчид очиж, үзлэг хийхэд гадны нөлөөтэй хэмээн үзсэн байна. Иймд цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Энэ талаар аймгийн цагдаагийн газраас “Хэргийг шалгаж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэх мэдээллийг өгөв.
  • Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас Баянбуурал баг дахь гэр лүүгээ яваад сураггүй болсон иргэн нас барсан байсныг Онцгой байдлын алба хаагчид олж тогтоов . Тэрээр энэ сарын 25-нд өдрийн 12.30 цагт мотоциклтой гарсан бөгөөд сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 26-ны 00.40 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу эрэн хайх ажиллагааг Онцгой байдлын алба хаагчид болон ар гэрийнхэнтэй нь хамтран зохион байгуулахад өчигдөр Дэлгэр сумаас баруун урд зүгт 50 км-т Хүрэмтийн Амны Огторгоны бууц гэх газраас цогцсыг олсон байна. Түүний унаж явсан мотоциклыг сумын төвөөс баруун урд зүрт Нар-Уулын худаг гэх газраас энэ сарын 26-нд олсон байна. Тухайн үед цасан шуургатай, цаг агаар тогтворгүй байжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж