Зам харгуй нээх ажилд зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчлав | News.MN

Зам харгуй нээх ажилд зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчлав

Зам харгуй нээх ажилд зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчлав

Зам харгуй нээх ажилд зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчлав

Энэ сарын 24, 25-нд орсон их хэмжээний хур тунадас, цасан шуурганы улмаас хангайн сумдад зам даваа хаагдах, зарим газраа мөсөн бүрхүүл тогтох зэрэг цаг агаарын бэрхшээл бий болсон юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой комиссын цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгээс Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчдыг Баянхонгор аймгийн Галуут сумаас зүүн хойд зүгт 80 орчим км газарт цас, мөсөн хунгарт боогдсон 100 орчим өрхийн 300 гаруй малчинд зам харгуй гаргах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл хүргүүлэхээр томиллоо.

Малчдад туслах ажлын хэсэг зургаан алба хаагчийн бүрэлдэхүүнтэй, хоёр нэгж техник хэрэгсэлтэйгээр өнгөрсөн Ням гаригийн 23.20 цагт Баянхонгор аймгаас хөдөлсөн байна. Тус аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан ЗХЖШ-аас холбогдох зөвшөөрөл авснаар уг зохицуулалтыг хийжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-28 202.55.188.39

ЗХЖШ нь Ерөнхий комндлагчдаа танилцуулж, зөвшөөрөл авсан юм болов уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж