“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа цахим уулзалт хийв | News.MN

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа цахим уулзалт хийв

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа цахим уулзалт хийв

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа цахим уулзалт хийв

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Бүгд Найрамдах Франц Улс (БНФУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй 2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтаар “Бадрах Энержи” ХХК-ийн үйлдвэрлэлийн туршилтын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Тавантолгой төслийн цаашдын хөгжлийн талаар санал солилцсон юм. Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй төслийг урагшлуулахад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв. Үндэсний баялгийн сангийн тухайд дэлхийн томоохон үндэсний баялгийн сангуудын талаар сайтар судалгаа хийж, хуулийн төслийг боловсруулсан талаар Д.Хаянхярваа хэлэв. Цаашилбал Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Тавантолгойн цахилгаан станц барихаар тусгасан бөгөөд энэхүү төсөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулах нь чухал болохыг онцолсон.

Элчин сайд Филипп Мэрлин ярианыхаа эхэнд “Бадрах Энержи” ХХК-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслийг урагшлуулах тал дээр хүчин чармайлт гаргаж буйгаа хэлэв. Түүнчлэн, Франц Улсад Үндэсний баялгийн сан байдаггүй ч маш урт хугацааны тэртээгээс төрийн сангууд болон үндэсний хуримтлалыг хариуцан ажиллаж ирсэн өндөр туршлага бүхий томоохон байгууллагууд байдаг гэдгийг дурдав. Тэрбээр уулзалтын үеэр Францын зарим компаниуд Тавантолгой төсөлтэй санхүүжилтийн схем байгуулах тал дээр туршлагаа хуваалцан хамтран ажиллах боломжтой болохыг тэмдэглэв.

Эх сурвалж: www.erdenesmongol.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-28 103.26.194.55

Яасныг нь мэдэхгүй ч гэсэн энийг харахаар дургүй хүрээд байх юм

Avatar

Зочин 2021-04-28 66.181.161.20

Хүкийг аймаар төмсөгдсөн хувалз даа төмеөгний ачаар албан тушаалд хүрсэн бэрд

Avatar

ЗОЧИН 2021-04-28 103.57.92.76

сонгуулийн дараа тэртээ тэргүй хусагданадаа өмнө нь жаал цохиж авах гээд үхлээ

Avatar

Зочин 2021-04-28 192.82.67.12

шалгарсан хулгайч Хаян цианаар биш уранаар хордуулж дорноговь Сүхбаатарыг дуусгах нь

Avatar

/*-*/ 2021-04-28 49.0.142.169

Дарханы МАН-ын авилгалч Хаянхулгайч л байна

Avatar

Зочин 2021-04-28 192.82.69.80

Хонгорыг хордуулсан асуудал ер нь юу болж дууссан бэ, энэ Хх чинь холбогдоод байсан санагдах юм

Avatar

Их Тэнэгээс Бага Тэнэг Болцгооё !!! 2021-04-28 202.126.90.79

ЭНЭ УУРХАЙ ЭД НАРЫН ГЭРЭЭ ХЭЛЦЭЛД ТӨР ЗАСГИЙН ХҮМҮҮС НЬ ӨӨРСДӨӨ БИЕЧЛЭН ХИЙДЭГГҮЙ ГЭНЭ ЛЭЭ Ш ДЭЭ…
ХИНШҮҮ ГАНБАА НАРЫН НӨХДҮҮД ЮУ МЭДДЭГ ЯМАР ТУРШЛАГАТАЙ УЧРААС ГЭРЭЭ ХИЙНЭ ГЭЖ ДУЛДУЙДААД ЯВДЫН !!!
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГАТАЙ ХУУЛИЙН КОМПАНИУДТАЙ МАНАЙ НАМЗАСАГ ГЭРЭЭ ХИЙЖ ХӨЛСИЙГ НЬ ТӨЛӨӨД ӨӨРТӨӨ АЖИЛЛУУЛААД ТЭР ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГЭЭ ХИЙЛГЭДЭГ БОЛООСОЙ ЭНЭ 76 !!!!

Avatar

Оноч 2021-04-28 66.181.160.56

Одоо наад ПР чинь явахаа больсоон. Одоо боль. Чи амжихгүй. Бид нүүдэлчид туршлага, мэдлэг дутсан зүйл бий. 2009 онд РИО-д улсаараа маллуулсан. Авилгач түшмэдийнхээ гайгаар. Одоо 2 дахь удаагаа молигодьё гэж байгаа бол уучилаарай. та амжихгүй шившиг болно шүү. Аягүй бол гадаадын доншуур этгээдээс мөнгө авч эх орныхоо эрх ашгийн эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэрэгт орох аюултай шүү. чи бол учраа мэдэхгүй 5 цаас өгсөний төлөө, амьдрахын эрхэнд ингэж бичиж яваа байх. нөхөрсөг зөвөлгөө.

Avatar

Nansaa 2021-04-28 202.179.26.170

Хаянаа бол бас л хэлэх үгээ хэнээс ч айхгүй хэлдэг нөхөр байна лээ дээ. НАмаа шүүмжлээд байхаар нь дэвшүүлээгүй. УИХ-д байсан бол өдийд бужигнуулж байгаа

Avatar

Наранхүү 2021-04-28 66.181.161.96

МАН ы ганц сайхан шударга зарчимч гар даа. Хүүк мүүкиыг ганц ш****г гар

Avatar

Зочин 2021-04-28 66.181.161.92

үүхэж далд ор ллалараа чи хэзээ 1 цагт шоронд ялаа эдэлнээ муу чацга аа таарсан газар чин эрүүг чин хуна шшаанаа чамайг дарханы г********н шар сэмжилсэн дурак 19 тэй охин хусдаг бузар даа энэ зда

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж