"Унгарт төрсөн нярай хүнд үеэ давж, удахгүй эмнэлгээс гарна" | News.MN

"Унгарт төрсөн нярай хүнд үеэ давж, удахгүй эмнэлгээс гарна"

"Унгарт төрсөн нярай хүнд үеэ давж, удахгүй эмнэлгээс гарна"

Унгар улсад амьдарч байсан монгол эмэгтэй Covid-19 халдвараар нас барж, эмч нар хүүхдийг нь хийсвэр хагалгаа хийснээр аварч чадсан билээ. Талийгаач төрөх дөхөж байсан бөгөөд энэ үед Covid-19 халдвартай нь батлагдсан байсан юм. Одоо нярайн бие сайжирч, эмнэлгээс гарах боломжтой болсон байна. Энэ талаар Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяраас тодрууллаа.


-Эмч нар хийсвэр хагалгаагаар хүүхдийг аварч, нярай инкубаторт бойжиж байгааг өмнө нь мэдээлж байсан. Хүүхдийн бие сайжирч байгаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Хүүхдийн биеийн байдал сайжирч, хүнд үеэ давсныг эмч нар нь хэлсэн. Охин дутуу төрсөн учраас инкубаторт бойжсон, одоо хүүхдийн тасагт байна. Анх 1050 грамм жинтэй байсан охин маань 2550 грамм жинтэй аварга охин болжээ.  Охины ээжийг нутаглуулахаар аав нь Монгол руу буцсан.

-Охины аавтай холбоотой байгаа юу. Хэзээ Унгарт очих вэ?

-Бид охины аавтай холбоотой байгаа. Маргаашийн онгоцоор ирнэ.  Аав нь ирэхээр охин эмнэлгээс гарах болов уу.

-Covid-19 халдварын улмаас Монгол Улсын хоёр иргэн нас барсан. Одоогоор Унгар улсад  хэчнээн монгол хүн   халдварт өртөөд байна вэ? 

-Унгар улсад 2017 онд Монгол Улсын 1400 иргэн оршин сууж байсан бол өнөөдрийн байдлаар 3600 иргэн байна. Үүнээс мянга  орчим нь  оюутан байгаа юм.  Covid-19 халдварт өртсөн иргэдийн тоо 100 дөхсөн. Халдварын улмаас хоёр хүн нас барсан бол  10 гаруй хүний биеийн байдал хүндэрч, сэхээнд орж, эмчлүүлж байсан. Одоо нэг хүний биеийн байдал хүндхэн байна. Тухайн хүн Унгар улсад олон /20-30/ жил амьдарсан 65 настай эмэгтэй байгаа.

-Халдварын  нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах хүсэлтэй хэчнээн иргэн байна вэ?

-Монгол руу буцах иргэд Элчин сайдын яамаар дамжихгүй, шууд МИАТ компанитай харилцаж байна. Өнгөрсөн хугацаанд бид гурван удаагийн шууд нислэг зохион байгуулж, 300 орчим иргэн нутаг буцсан. Мөн бусад нислэгээр 150 орчим гэж тооцвол нийт 450 гаруй иргэн эх орондоо очоод байна. Тиймээс Монгол руу буцаж чадахгүй удсан, гацсан иргэд одоогоор байхгүй. Оршин суух эрхгүй хоёр иргэн тусгаарлагдаж байна. Тэд маргаашийн онгоцоор нутаг буцна гэсэн.

Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өчигдөр цахим хуудастаа "Өнөөдөр  /өчигдөр /Будапешт хотын Хейм Пал хүүхдийн эмнэлэгийн нэгэн салбар эмнэлэгт хэвтэж буй Монгол улсын залуухан иргэнээ эргэлээ.Эмнэлэгийн асрагч сувилагч нар иргэнийг маань өхөөрдөөд жигтэйхэн. Ёстой "муухай амьтан" асрагчийнхаа өвөр дээр суниаж харагдсан. Эмчлэгч эмчтэй нь ярилцахад "хүнд үе өнгөрсөн, одоо хүүхдийн биеийн байдал хэвийн болж, эмнэлэгээс гаргасан ч болохоор байгаа" гэж хэлж байлаа.

Амьдралд анхны амьсгалаа авахдаа л хагацал зовлон амсаж, хайртай ээжийгээ алдсан ч сайн эмч нар, сайхан сэтгэлтэй сувилагч асрагч нарын буянаар хүн болж эхлээд буй охин маань удахгүй аавыгаа ирэхээр эмнэлэгээс гарч, бидний магнай тэнийх нь дээ. Охин минь чи Амьдрал бэлэглэсэн ээжийнхээ ачийг хариулж, асар их үнээр олдсон энэ амьдралыг хайрлаж, аавдаа ачлалтай, ард түмэндээ ээлтэй сайн хүн, сайн ээж болоорой. Аав нь удахгүй ирнээ" хэмээн мэдээлсэн юм.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-28 66.181.176.48

Амьдрал үргэлжлэх юм дааа. Сайхан хүн болж өсөөд ээжийгнхээ үргэлжлэл болж амьдраарай

Avatar

Зочин 2021-04-28 207.183.244.30

Evii dee, ehgui amitan yaj hun bolno doo.

Avatar

Хэхэ 2021-04-28 80.43.66.156

Яаж хийж байгаад л баас дарах юм. Хөөрхий талийгаач ээжээс нь авлагатай байсан юм уу?яасан юм. Бидний Монголчуудаа гэж …

Avatar

Зочин 2021-04-28 192.82.72.53

Mundag Elchin saiddaa. Otgonbayar ntr shig ulstorjij tenegtehgui ajlaa sain hiideg hun dee

Avatar

zochin 2021-04-28 202.126.89.41

batbayar mash sn ajillaj bgaa zuv handlaga hunleg setgel ni mundagdaa busad elchinguud suralts

Avatar

Termergen 2021-04-28 202.21.108.244

Унгар улс тулдаа…

Avatar

Зочин 2021-04-28 202.179.27.118

Сайн сайд

Avatar

Өр өвдмөөр юмаа 2021-04-28 103.212.119.112

Өр өвтгөх юм бүхнийг дуул.. уйлж байгаад ч дуул… гээд Давгадорж гуайн дуу байдаг даа.

Avatar

Зочин 2021-04-28 192.82.67.34

yadin yadin yu bolsin yu bolsin chi oroo buruutai daa.iim pildaga ueegui tusgai tsagd aahraal neeh uilla shogtod.yag bagahangai shorongos iim muughai hulchigar zan sursan shuu.

Avatar

РАВДАН 2021-04-28 66.181.161.36

ХӨӨРХИЙ ОХИН. ЧИ ЭХ ОРОНТОЙ ШҮҮ!

Avatar

Иргэн 2021-04-28 64.119.25.145

Элчин сайдын ажлаа сайн хийж хүний нутагт иргэдээ хамгаалах ажлаа хариуцлагатай хийж байгаа элчин сайддаа баярлалаа амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж