Мьянмарын арми хилийн ойролцоо босогчдын хүнд цохилтод өртлөө | News.MN

Мьянмарын арми хилийн ойролцоо босогчдын хүнд цохилтод өртлөө

Мьянмарын арми хилийн ойролцоо босогчдын хүнд цохилтод өртлөө

Мьянмарын арми хилийн ойролцоо босогчдын хүнд цохилтод өртлөө

Тайландын хилийн ойролцоо Карен үндэстний цөөнхийн босогчид Мьянмарын цэргийн пост руу довтолж, хунтын дэглэм тогтсоноос хойш гурван сарын хугацаанд байгаагүй том мөргөлдөөн боллоо.

Мьянмарын эрх баригчдыг хамгийн удаан эсэргүүцэж буй Карен үндэстний нэгдэл бүлэглэл дээрх довтолгооныхоо эцэст Салвин голын баруун эрэг дээрх цэргийн баазыг эзлэн авсан байна. Түүнчлэн Тайландын мэдээлснээр мөргөлдөөний дараа Мьянмарын арми босогчдод агаараас цохилт өгчээ.

Дээрх тулаан болохын өмнө Мьянмарын армид Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН) “Тогтвортой байдал тогтсоны дараа үймээн самууныг зогсоох талаар нааштай арга хэмжээ авна” хэмээн ам өгсөн аж. АСЕАН-ийн удирдагчид Мьянмарын армийн даргатай уулзсаныхаа дараа Мьянмарт болж буй үймээн самуун, хүчирхийллийг зогсоож, талуудыг эвлэрүүлэх тал дээр үр дүнтэй алхам хийхээр тохиролцлоо" хэмээн ярьсан байна.

Гэвч дээрх мөргөлдөөн олон улсын анхаарлыг хунтын дэглэмийн эсрэг иргэдийн жагсаал хөдөлгөөнөөс холдуулж, Карен үндэстний цөөнхийн асуудалд татлаа. Эргэн санавал, хоёрдугаар сарын 1-нд Мьянмарын арми төрийн эрхийг хүчээр булаан авч, сонгуульд ялалт байгуулсан Аун Сан Су Чи болон түүний хамтрагч улс төрийн зүтгэлтнүүдийг барьж хорьсон билээ. Тэр цагаас хойш иргэд армид эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал, хөдөлгөөн өрнүүлж байгаа юм. Гэвч арми тэдний эсрэг харгис арга хэрэглэн байлдааны сум, тэсрэх бөмбөг ашиглан дор хаяж 750 хүний аминд хүрээд байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар иргэдийн жагсаал, тэмцэлд Карен үндэстний холбооноос дэмжлэг үзүүлж байгаа гэнэ.

Мөргөлдөөн үүрийн гэгээ орохоос өмнө эхэлсэн хэмээн Тайландын хилийн дагуу амьдардаг тосгоныхон гэрчилж байна. Тэдний мэдүүлж байгаагаар үүр цайхаас өмнө тасралтгүй буун дуу сонсогдож эхэлжээ. Хилийн уулархаг, ой модтой хэсэгт их гал гарч, утаа хөшиглөж байсан гэнэ. Карен үндэстний нэгдлийн гадаад хэргийн толгойлогч Сау Тау Нигийн хэлснээр тэдний цэргүүд Мьянмарын цэргийн баазыг эзлэн авсан бөгөөд түүний дараа арми агаараас дайрсан аж. Гэвч одоохондоо аль ч талаас хохирлын тухай нарийн мэдээлэл өгөөгүй байгаа юм. Харин Тайландын армийн мэдээлснээр хийлийн дагуу амьдарч байсан 450 хүн аюулгүй газар руу нүүсэн гэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Рхө 2021-04-28 66.181.161.52

Гаднаас нь үймүүлээд байндаа

Avatar

Зочин 2021-04-28 192.82.67.179

Тайландуудтай нэг хэлээр ярьдаг үндэсний цөөнх юм байх нь.

Avatar

Зочин 2021-04-28 202.126.88.144

БИД ТЭНЭГ БОЛХООР ҮХЭР ЗАНТАЙ УЧИР БОСОЖ ТЭМЦЭЛ ХИЙХГҮЙ ДЭЭГҮҮРЭЭ УЛС ОРНОО ХУВААЖ ИДЭЭД ДУУСЛАА,БИД МОДОН ЖОРЛОНДОО ҮЛДСЭН.
ҮХЭРҮҮД

Avatar

Рхө 2021-04-28 66.181.161.52

Тэгээд чи өөрөө босоод тэмцээч нэг л их бусдыг турхирсан аймхай гөлөгнүүд

Avatar

Зочин 2021-04-28 103.14.36.18

тэнэг юм даа…. Манай Монголчууд хэдий тэнэг ч ингэж цус нөжтэйгөө хутгалдаж бие биенээ а**х тэнэгүүд биш байгаад баяртай байна.

Avatar

Зочин 2021-04-28 202.9.40.117

Bolj huna, uzuuleed ug

Avatar

Зочин 2021-04-28 103.229.122.62

Энэ мэдээнээс босогчдын цаана хүчирхэг ар тал байгаа нь харагдаж байна.

Avatar

/*-*/ 2021-04-28 49.0.142.169

Зүйтэй, халуун баярыг хүргэе

Avatar

Зочин 2021-04-28 202.55.180.58

бирм улс нь 1947 онд англиас тусгаарласан ч өөр өөр хэл аялгуутай 140 орчим угсаатангаас бүрдэх ба 1968 оноос хойш зарим үндэстэн , ястангууд нь тусгаарлахаар ЗГтайгаа байлдсаар өдий хүрсэн. ялангуяа хүн очиход бэрхшээлтэй уулархаг , ширэнгэ ойтой хойд , зүүн хойд талаараа босогчид ихтэй. тэдгээр нь ч хил залгаа тайланд , хятадаас дэмжлэг ихтэй тул ЗГтайгаа өдий хүртэл партизаны дайн хийсээр байна

Avatar

Зочин 2021-04-28 202.21.107.123

Манайд ирээд портунатай галын тахилга үзээд байсан эмэгтэй энэ нутгийнх бил үү юу билээ.

Avatar

Зочин 2021-04-28 122.201.22.19

Тэр эмэгтэй Тайланд, нэгд , хоёрт фортуна гэж бич , үгээ мэдэхгүй бж хүн гоочилох санаатай мудакууд

Avatar

Зочин 2021-04-28 139.5.217.24

Карен ард түмэн өөрсдийгөө Монголын говь цөлөөс ирж суурьшсан гэж ярьдаг юм бна

Avatar

Зочин 2021-04-28 66.181.179.78

БАС НЭГ ХАЗАРА ДОМОГ, ИЙМ ЯРИАНД ДУРТАЙ ШҮҮ БИД, ТЭГЖ БАЙГААД ХУЛХИДУУЛДАГ ЮМ, ГОЛЛАНД ЖАРГАЛАНХААН ГЭХ МЭТ

Avatar

malchin 2021-04-28 66.181.176.114

vietnamiin sapa nutgiin mon undestenguud bas mingol nuudelchdees tasarj uldsen mongol tsustai humuus gej yridag shuu tsarai zus n ch ih tustei

Avatar

Зочин 2021-04-28 202.21.108.19

МЬЯМАРИЙН ЦӨӨНХ БОСОГЧИД з****г БАЙХГҮЙ ГАДНЫ ДЭМЖЛЭГ АВЧ ЧАДАХГҮЙШТЭЭ…ОДОО БОСОГЧИД ЦӨӨНХ ЖИНХЭНЭ ХЯДУУЛНА …ТЭГЭХ Ч ЁСТОЙ …АНУ БАРУУНЫХАН УЛС ОРНЫГ САМАРДАГ ҮЙЛДЭЛ ОДОО ДЭЛХИЙД НЭГ ИХ ЯВАХГҮЙ БОЛЖ БАЙНА..

Avatar

Зочин 2021-04-28 175.223.45.2

үүнд америк биш хагалан бутаргагч орос хятад буруутай

Avatar

Зочин 2021-04-28 202.55.188.91

За ингээд АНУ нөгөө талыг нь зэвсэглээд иргэний дайн руу орууллаа энэ улсыг…

Avatar

Монгол хүн. 2021-04-28 103.10.21.39

Хөөе муу хөлдүү махан толгой тээр тэнд хятадын цаана байгаа Мянмарт Америкчууд з****г, мөнгөөр туслах нь ямар ч ашиггүй!Бусад улсын дайныг санхүүжүүлж з****г, мөнгөөр тусална гэдэг спонсорлогч улсдаа маш ашигтай байжийж хийдэг маш үнэтэй операци юм.Ямар ч улсад зүгээр цацаад байдаг мөнгө з****г үгүй.Мянмарын иргэний дайн хятадаас бусад дэлхийн ямар ч улсад сайн муу нөлөөгүй!Бие дааж сэтгэх тархи байхгүй чам шиг хүмүүс орос тв сайт сайн үзээд байхаар ингээл оросын манкурт боол болж байгаа юм даа.

Avatar

путин 2021-04-28 103.57.92.58

Наадуул чинь маш сайн мэдэж байгаа зориуд АНУ-г харлуулдаг оросын тролл. тоох хэрэггүй.

Avatar

Н.ЛХАГВАДОРЖ 2021-04-28 139.5.218.247

Бирмийн арми, зэвсэгт хүчин Карeн үндэстний тойргийн төрд тэрслэгч Карeн үндэстнийг элдэн, эх орноосоо хөөн гаргах их ажил эхлэх нь энэ дээ. Өмнөхөн Ракхай үндэстний тойргийн төрд тэрслэгч Аракан үндэстнийг даран, эх орноосоо туун гаргасан арвин туршлагатай билээ.

Avatar

Mongolhvv 2021-04-28 202.55.191.42

Arakan geh bangeladash tsagaachid bol musilmann shashint bengaliud ch de.ted busadiin nutagd buddiin shashint birmd ireed olshirch osood birmiin ohid hvvheniig .hvchindej zaluuchuudiig zodoj nitagaas hooj davarsaniig chi medeh uu dee.. birm bol 90 hubi buddistuud amidardag mongloiod torhton amidardag oron ch de..getel amidaral haij irsen musilman tsagaachid het davarch bgaa zov gej uu dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж