Мьянмарын арми хилийн ойролцоо босогчдын хүнд цохилтод өртлөө

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

Мьянмарын арми хилийн ойролцоо босогчдын хүнд цохилтод өртлөө

Мьянмарын арми хилийн ойролцоо босогчдын хүнд цохилтод өртлөө

Тайландын хилийн ойролцоо Карен үндэстний цөөнхийн босогчид Мьянмарын цэргийн пост руу довтолж, хунтын дэглэм тогтсоноос хойш гурван сарын хугацаанд байгаагүй том мөргөлдөөн боллоо.

Мьянмарын эрх баригчдыг хамгийн удаан эсэргүүцэж буй Карен үндэстний нэгдэл бүлэглэл дээрх довтолгооныхоо эцэст Салвин голын баруун эрэг дээрх цэргийн баазыг эзлэн авсан байна. Түүнчлэн Тайландын мэдээлснээр мөргөлдөөний дараа Мьянмарын арми босогчдод агаараас цохилт өгчээ.

Дээрх тулаан болохын өмнө Мьянмарын армид Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН) “Тогтвортой байдал тогтсоны дараа үймээн самууныг зогсоох талаар нааштай арга хэмжээ авна” хэмээн ам өгсөн аж. АСЕАН-ийн удирдагчид Мьянмарын армийн даргатай уулзсаныхаа дараа Мьянмарт болж буй үймээн самуун, хүчирхийллийг зогсоож, талуудыг эвлэрүүлэх тал дээр үр дүнтэй алхам хийхээр тохиролцлоо" хэмээн ярьсан байна.

Гэвч дээрх мөргөлдөөн олон улсын анхаарлыг хунтын дэглэмийн эсрэг иргэдийн жагсаал хөдөлгөөнөөс холдуулж, Карен үндэстний цөөнхийн асуудалд татлаа. Эргэн санавал, хоёрдугаар сарын 1-нд Мьянмарын арми төрийн эрхийг хүчээр булаан авч, сонгуульд ялалт байгуулсан Аун Сан Су Чи болон түүний хамтрагч улс төрийн зүтгэлтнүүдийг барьж хорьсон билээ. Тэр цагаас хойш иргэд армид эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал, хөдөлгөөн өрнүүлж байгаа юм. Гэвч арми тэдний эсрэг харгис арга хэрэглэн байлдааны сум, тэсрэх бөмбөг ашиглан дор хаяж 750 хүний аминд хүрээд байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар иргэдийн жагсаал, тэмцэлд Карен үндэстний холбооноос дэмжлэг үзүүлж байгаа гэнэ.

Мөргөлдөөн үүрийн гэгээ орохоос өмнө эхэлсэн хэмээн Тайландын хилийн дагуу амьдардаг тосгоныхон гэрчилж байна. Тэдний мэдүүлж байгаагаар үүр цайхаас өмнө тасралтгүй буун дуу сонсогдож эхэлжээ. Хилийн уулархаг, ой модтой хэсэгт их гал гарч, утаа хөшиглөж байсан гэнэ. Карен үндэстний нэгдлийн гадаад хэргийн толгойлогч Сау Тау Нигийн хэлснээр тэдний цэргүүд Мьянмарын цэргийн баазыг эзлэн авсан бөгөөд түүний дараа арми агаараас дайрсан аж. Гэвч одоохондоо аль ч талаас хохирлын тухай нарийн мэдээлэл өгөөгүй байгаа юм. Харин Тайландын армийн мэдээлснээр хийлийн дагуу амьдарч байсан 450 хүн аюулгүй газар руу нүүсэн гэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж