ЭМЯ: 1171 хүн халдвар авч, есөн хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 1171 хүн халдвар авч, есөн хүн нас барлаа

ЭМЯ-наас Covid-19-т халдварын талаар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.4.28/ мэдээлэл хийлээ. 

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, April 27, 2021

Сүүлийн 24 цагт нийт 11 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1171 хүнээс Covid-19 илэрч, есөн хүн нас  барлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1164 нь дотоодынх бол эмнэлгээс шалтгаалах нэг, зөөвөрлөгдсөн зургаан тохиолдол бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагт 490 хүн эдгэрч, нийт эдгэрсэн тохиолдол 18033 болжээ.

Халдварын нэн хүнд хэлбэрээр 47-87 насны есөн хүн нас барж, нийт нас баралт 97 боллоо. Эдгээр хүмүүсийн тухайд;

  • Дөрөвдүгээр сарын 12-нд 55 настай эрэгтэйн онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хүндрэлээс нас барсан байна.
  • Дөрөвдүгээр сарын 15-нд 84 настай эрэгтэйн онош батлагдажээ
  • Дөрөвдүгээр сарын 21-нд 62 настай эрэгтэй Covid-19-ийн халдвар авсан нь батлагджээ
  • Дөрөвдүгээр сарын 22-нд 47 настай эрэгтэйн онош батлагджээ
  • Дөрөвдүгээр сарын мөн өдөр 71 настай эрэгтэйн онош батлагдсан
  • Дөрөвдүгээр сарын 15-нд 87 настай эрэгтэйн онош батлагдсан.
  • Мөн өдөр 58 настай эмэгтэйн онош батлагдсан
  • Дөрөвдүгээр сарын 17-нд 56 настай эрэгтэйн онош балтлагдсан
  • Дөрөвдүгээр сарын 20-нд 77 настай эмэгтэйн онош батлагдсан байна.

Хөнгөн хэлбэрийн 2635 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол, хүндэвтэр хэлбэрийн 1559, хүнд хэлбэрийн 406, маш хүнд хэлбэрийн 103 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт 4703 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 24 цагийн дотор маш хүнд хэлбэрийн хүний тоо 20-иор нэмэгдлээ.

ХАЛДВАРЫГ БҮРЭН ХЯНАЛТАД АВСАН ТОХИОЛДОЛД МАСКГҮЙ ЯВАХ БОЛОМЖТОЙ

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл өглөө.

  • Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад нэг сая гаруй иргэнийг хамруулсан байна.
  • Үүнээс нэгдүгээр тунд 744564 хүн, 262466 хүн тус тус хамрагдсан байна.
  • Түүнчлэн сүүлийн 24 цагт 58805 хүн дархлаажуулалтад хамрагджээ.
  • Улаанбаатар хотод дархлаажуулалтын эхний тунд 592 мянга гаруй, хоёрдугаар тунд 253 мянга гаруй иргэн буюу нийт 845683 хүн хамрагдсан байна.
  • Харин орон нутагт нэгдүгээр тунд 152 мянга гаруй, хоёрдугаар тунд 9145 нийт 161347 хүн хамрагджээ.

-Дархлаажуулалт хэр үр дүнтэй байна вэ?

-Дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна. Нийслэлийн 1.1 сая иргэнийг дархлаажуулна. Үүний 50 хувьд нь хоёр дахь тунг хийгээд байгаа. Одоо дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа нийслэлийн 500 мянга гаруй хүнийг дархлаажуулахаар ажиллаж байна.

-Орон нутгийн иргэдийг хэзээ идэвхтэй дархлаажуулах вэ? 

-Эхний ээлжид эмнэлгийн салбарынхад хоёр дахь тунг хийж байна. Үүний дараа дархлаажуулалт төлөвлөгөөний дагуу явагдана.

-Орон нутагт гацсан иргэд хоёр дахь тунгаа хаана хийлгэх вэ?

-Нэгдүгээр тунгаа хийлгэсэн хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа нь болсон иргэдийн байгаа газарт вакциныг хүргүүлж байгаа. Тиймээс хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд тухайн орон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлт гаргаад, эрүүл мэндийн байгууллагын ирүүлсэн хүсэлтээр вакциныг нь олгоод явж байгаа.

-Хөхүүл ээж вакцин хийлгэж болох уу?

-Хөхүүл ээжүүд вакцин хийлгэж, үргэлжлүүлэн хүүхдээ хөхүүлж болно.

-Жирэмсэн байснаа мэдэлгүй вакцин хийлгэсэн хүн хэрхэх вэ?

-Дэлхий дахинд судалгаа үргэлжилж байна. Эхний үед жирэмсэн эмэгтэйг эмчтэйгээ зөвлөж байж вакцин хийлгэхийг зөвлөж байсан. Одоо жирэмсэн эмэгтэйг вакцинд хамруулахыг зарим орон зөвлөж байгаа. Тиймээс тухайн эмэгтэйн хүсэлтээр, эмч зөвлөснөөр вакциныг хийж болно.

-Архаг хууч өвчтэй хүнд ямар вакцин хийх вэ?

-Аль ч вакциныг хийлгэх бүрэн боломжтой. Тиймээс эмчдээ үзүүлээд вакциндаа хамрагдах боломжтой.

-Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн бол маскгүй явж болох уу?

-Хоёр дахь тунгаа хийлгэсэн ч бусдыг халдвараас хамгаалахын тулд маск зүүж, хүн хоорондын зайг барих хэрэгтэй. Харин халдварыг бүрэн хяналтад авсан тохиолдолд маскгүй явах боломжтой.

Халдвараас сэргийлэхээс гадна, хүндрэлээс хамгаална. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэсэн ч халдвар авах эрсдэлтэй бөгөөд халдвар аваад хүндрэх эрсдэлээс сэргийлнэ гэсэн үг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж