НҮБ-ын цахим хуудаст Монголын энхийг сахиулагчдыг онцолжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

НҮБ-ын цахим хуудаст Монголын энхийг сахиулагчдыг онцолжээ

НҮБ-ын цахим хуудаст Монголын энхийг сахиулагчдыг онцолжээ

Өмнөд Судан Улсын Жам Жанг суурингийн ойролцоо саяхан НҮБ-ын хүмүүнлэгийн ажилчид руу 50 орчим зэвсэгтэй хүн дайрчээ. Энэ үеэр Монголын түргэн байрлах хүчний дайчид хэргийн газарт даруй очиж, ажилчдыг хамгаалан, хүчирхийлэл даамжрахаас сэргийлж, шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Уг явдалтай холбогдуулж “Thank you#Mongolia! Өмнөд Суданы иргэд Монгол Улсад талархаж байна” хэмээн НҮБ-ын цахим хуудаст бичжээ.

БНӨСУ-д Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн МББ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэд дэлхийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаагийн нэг жишээ нь энэ юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
71
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж