Монголбанк репо арилжаагаар 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгов | News.MN

Монголбанк репо арилжаагаар 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгов

Монголбанк репо арилжаагаар 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгов

Монголбанк репо арилжаагаар 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр олгов

Монголбанкнаас урт хугацаат репо санхүүжилтээр олгосон эх үүсвэрээр 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 1667 аж ахуйн нэгжид нийт 268 тэрбум төгрөгийн зээлийг банкууд олгоод байна. Репо арилжааны хүрээн дэх зээл олголтыг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Монголбанкнаас 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр банкуудаас ирүүлсэн саналд үндэслэн 50 тэрбум төгрөгийн дүн бүхий репо арилжааг зохион байгууллаа.

Ковид-19 цар тахлын тархалтаас шалтгаалан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаатай холбогдуулан банкууд зээлийн хүсэлтийг онлайнаар хүлээн авч, судалгааг хэвийн үргэлжлүүлж байна.

Иймд Монголбанкнаас тавьсан шалгуурыг хангаж буй харилцагчид ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Төрийн, Капитрон, Кредит, Тээвэр хөгжлийн, Богд банкуудад хандан зээл авах, өмнөх зээлд дахин санхүүжилт хийлгэх боломжтой.

Монголбанкнаас баталсан зээлийн шалгуур нөхцөлтэй эндээс танилцана уу.

Урт хугацаат репо арилжааны явцын мэдээллийг эндээс үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zoch 2021-04-28 202.126.88.166

Jinhene biznis hiij b.gaa . JIJIG biznis erhlegchided oldohgui b.na.30,000.000 sayaiin zeel avsan biznis zeel 100% tulgddug bankniihan medej b.gaa.Hudlaa reklamdahaa bol !!! Us agaar met heregtei b.na.

Avatar

Зочин 2021-04-28 66.181.178.51

Haha arig bank chin 50 terbum bii bolgson ym bishvvv . bas dampuursan duusan bank shvv . bod mongol banknii maluudaa .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж