Л.Гүндалай төрхөмдөө буцаж, намаа эхнэртээ бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай төрхөмдөө буцаж, намаа эхнэртээ бэлэглэв

Л.Гүндалай төрхөмдөө буцаж, намаа эхнэртээ бэлэглэв

Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, өөрийнхөө намын эхнэр Л.Аззаяадаа бэлэглэжээ.

Нэгэн цагт Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзаж, Ард түмнээ хайрлая намын даргаар ажиллаж, хэд хэдэн удаагийн сонгуульд өөрөө болоод гэр бүлээрээ нэр дэвшиж байсан ч улс төрийн хувьд амжилт олоогүй. Тэгвэл саяхан болсон Ардчилсан намын даргын сонгуульд оролцож, АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн хэмээн мэдэгдэж байв. Тэрбээр АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн учраас Улсын дээд шүүхэд Ард түмнээ хайрлая намын даргын бүртглээ өөрчлүүлэхээр хүсэлт гаргасныг нь Улсын дээд шүүх хүлээн авч, тус намын даргаар Л.Гүндалайгийн эхнэр Л.Аззаяаг бүртгэсэн байна.

Л.Гүндалайгийн хувьд АН-ын даргад өрсөлдсөн ч намын гишүүдийн дэмжлэг авч чадаагүй юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
15
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж