Казахстан улс өөрсдийн бүтээсэн вакцинаа хэрэглэж эхэллээ | News.MN

Казахстан улс өөрсдийн бүтээсэн вакцинаа хэрэглэж эхэллээ

COVID-19

Казахстан улс өөрсдийн бүтээсэн вакцинаа хэрэглэж эхэллээ

Казахстан улс өөрсдийн бүтээсэн вакцинаа хэрэглэж эхэллээ

Казахстан улсын эрх баригчид Даваа гаригаас /2021.04.26/ эхлэн өөрийн улсын эрдэмтдийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглах шийдвэрийг гаргажээ. Тус улсын төрийн өмчит Биологийн аюулгүй байдлын судалгааны хүрээлэнд бүтээсэн QazCovid-in (QazVac ч гэж нэрлэж байгаа) вакцин нь одоо гуравдугаар шатны туршилтаа хийж байгаа юм.

Энэ вакцин нь хос тунт вакцин бөгөөд эхний 50 мянган тунг Казахстан даяар ажиллаж буй дархлаажуулалтын цэгүүдэд тараажээ. Харин бөөнөөр үйлдвэрлэх асуудлаар Турк улстай хэлэлцэж байгаа аж. Казахстаны Эрүүл мэндийн сайд Алексей Цой Даваа гаригт дотооддоо үйлдвэрлэсэн вакцины анхны тунг телевизийн камерны өмнө тариулж, иргэдээ уриалсан байна.

Одоогоор тус улс Оросын “Sputnik V” вакциныг хэрэглэж байгаа юм. Казахстан улс энэ оны эхээр “Sputnik V” вакциныг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд ОХУ-ын вакциныг гадаад улсад үйлдвэрлэсэн анхны тохиолдол болсон билээ. Одоогоор тус улсын хүн амын тав орчим хувь буюу 19 орчим сая хүн “Sputnik V” вакциныг хийлгээд байна.

Эх сурвалж: Reuters

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-28 115.131.31.177

Казакстан улс тийм их хүн амтай болчихоо юу? Хүн амын 5 орчим хувь буюу 19 сая хүн гэхээр,,, 18 сая хүнтэй санагдах юм Казакстан улс

Avatar

Долин 2021-04-28 192.82.71.230

Орчуулга хийж байгаа хун ер тоо мэдэхгуй юмаа, Казахстан ойролцоогоор 19 сая хун

Avatar

Зочин 2021-04-28 124.158.84.144

Казакстан 380 сая хүн амтай NEWS.MN

Avatar

иргэн 2021-04-28 202.70.46.20

Казакстаны GDP нь 163 тербум доллар байхад, Монголых 14.2 тербум байх жишээний харьцуулахад ийм бн
Тэнд Самсунг, LG, зэрэг дэлхийн томоохон 68 үндсэнтэн дамнасан корпорацуудын хөрөнгө оруулалттай брендүүдийн усгралт суурилуулалтын төв нь байдаг.
тэр нь юу гэсэн үг вэ гэвэл ложистк, дэд бүтэц нь хөгжисөн, төр засаг нь тогтвортой, хууль нь ойлгомжтой байдаг тул хөрөнгө оруулалт өндөр байна гэсэн үг,

Бусад орон бүтээж бид түүнийг шүүдэг. бидний шүүлтэнд тэнцэхгүй бол бүтээсэнд тооцохгүй тиймээ.

Avatar

Зочин 2021-04-28 202.179.25.47

Kazahstan Mongoloos hamaigui iluu huch chadaltai uls yumaa

Avatar

ok 2021-04-28 192.82.85.111

энэ казакстанууд ер нь өөрийн гэсэн юмуу дандаа нэг хулгай хийж амьдардаг хүмүүс юмуу хаашаа юм, оросоос вакцинын технологи нь авсан гээ биздээ, дээр нь нэг хэдэн юм найруулаад манай вакцин гэж нааж өгч байгаа биз, зүв зүгээр байгаа бодит өнгөрсөн түүхийг ичих булчирхайгүй хулгайлдаг гарууд, нэг вакцин вакцины жор морийг бол хуссан ч өөрийн юм шиг ярих байлгүй

Avatar

Зочин 2021-04-28 85.31.112.60

Казахстаны 5% нь 19 сая гэнэ, мэдээгээ хянахгуй юмаа!!!

Avatar

ЗОчин 2021-04-28 66.181.161.79

Дундчуул нь бодоод л , зохиогоод л , Доодчуул нь зүтгээд л , үйлдвэрлээд л , Харин баян Монгол шууд эцсийн бүтээгдэхүүнийг нь худалдаад л авчихаж байгаам шдэ .

Avatar

Qazaq 2021-04-28 103.57.92.243

Казакстан 20 орчим сая хүн амтай. Яахаараа 5%нь 15сая болдог байнаа!!!

Avatar

Зочин 2021-04-28 66.181.161.54

"Казахстан улс" гэдэг үг чинь ганц тоон дээр (ганц улс) байгаа биз? Гэтэл яагаад "өөрсдөө" гэж олон тоон дээр бичээд байгаа юм бэ???

Avatar

zovhin 2021-04-28 202.126.89.62

kazahuud 5 saya orchim uldsen ni orosuud

Avatar

Зочин 2021-04-28 192.82.74.113

75 хувь нь Казах, 25 хувь нь Орос болон бусад үндэстэн, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч байна уу

Avatar

Ррр 2021-04-28 150.129.142.177

Худлаа. Өөрсдийнх нь иргэд нь итгэхгүй байгаа.
Казахстан хөгжилтэй улс биш. Ямар ч ардчилал байхгүй. Өнөөдөр манай дуртайн жагсаал цуглаан хийнэ. Тэнд шууд баривчлана. Назарбаев гэж өвгөнд ард түмэн нь дургүй. Ард түмэн нь өөр өөрсдийгөө л болгож байгаа. пср шинжилгээ гэж зүгээр 5000 тенге өгөөд худалдаж авдаг гэсэн.
Маш олон хүн өадсөн. Тэд ямар ч эмнэлэгт хандаагүй. Өөрсдөө эдгэрсэн. Үхэнь үхээд,

Avatar

Зочин 2021-04-28 202.179.25.120

АРДЧИЛАЛ БАЙХГҮЙ НЬ ҮНЭН Ч ХӨГЖЛӨӨР БҮР БАЙГ ГЭХЭД ЗООСООР ЯАЛТ Ч ҮГҮЙ ИЛҮҮ УЛС. АЗЕРБАЙЖАН ТУРКМЕНИСТАН КАЗАКСТАН ЭНЭ 3 НЬ БУСАД СТАНУУДААС БИЙЛЭГЖҮҮ Л ЮМ БИЛЭЭ. ГЭХДЭЭ ДАН БАЙГАЛИЙН БАЯЛАГ ӨӨ. ТЕХНОЛОГИ ЭНЭ ТЭР БҮҮ МЭД. НЕФЬТ БАЙГАЛИЙН ХИЙГЭЭР ЦУЛАЙСАН. ОЛСОНООРОО АРАЙ Ч МАНАЙ УЛААНБААТАР ШИГ ХӨЛ ГИШГЭХ ЗАЙГҮЙ ОРЦНЫХОО ҮҮДЭЭР ГАРААЛ МАШИН ЗАМ БОЛЧДОГ ХЭЦҮҮ ХОТ БОСГОЧООГҮЙ БАЙХ.

Avatar

Zochin 2021-04-28 84.140.161.207

"тэгдэг гэсэн" гэдэг хаанаад сонссон уншсан аа баримтгүйгээр ингэж бичиж яридагаа болимоор бна

Avatar

Зочин 2021-04-28 139.5.217.24

спутник бүтээсэн орос ах нь уурлана лаа

Avatar

Зочин 2021-04-28 203.98.77.101

МОНГОЛ УЛС Ч ГЭСЭН ӨӨРИЙН ГЭСЭН ВАКЦИНАА БҮТЭЭЖ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЖИЛ БҮР ЭНЭ ТАХЛЫН АСУУДАЛ ГАРНА. ВИРУСИЙН ЭРГЭЛТЭНД ОРЧИХНО. ТЭГЭЭД ЖИЛ БҮР ГАДНААС ВАКЦИН ЦАРАЙ АЛДАЖ СУУХААР ОДООНООС ХҮЧ ХӨРӨНГӨӨ ГАРГАЖ ШҮЛСЭНД ИЛРҮҮЛДЭГ ШИНЖИЛГЭЭ, ВАКЦИНАА ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛЧИХВОЛ ЖИЛ БҮР АЙЛТГҮЙ БОЛНО. МОНГОЛД ХҮНИЙ НӨӨЦ ЧАДАВХИ НЬ БИЙ. ГОЛ НЬ ТӨР ЗАСАГ НЬ ШИЙДЭЭД ХӨРӨНГӨ МӨНГӨӨР ДЭМЖВЭЛ 3-6 САРЫН ДАРАА ХИЙЖ ЧАДНА, ЯДАЖ Л АЛЬ САЙН ВАКЦИНЫГ ӨӨРИЙНХӨӨ ОРОНД ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БОЛНО.

Avatar

Зочин 2021-04-28 202.179.25.120

УУЛААС ВАКЦИН ХИЙХ АРГА НЬ НЭЭЛТТЭЙ НЭГ ХЭДХЭН Л АРГА АРГАЧЛАЛААР ХИЙДЭГ ЮМ БИЛЭЭ ШД. ЗА ТЭР СҮҮЛИЙН ҮЕИЙН MRNA-ГАА БОЛЪЁ ГЭХЭД УЛАМЖЛАЛТ АРГЫНХЫГ ХИЙХ Л ХЭРЭГТЭЙ. СПУТНИК ЭНЭ ТЭР БОЛ УУЛААС Л УЛАМЖЛАЛ БОЛЦОН Л АРГА ТЕХНОЛОГИ ЮМ БАЙНА ЛЭЭ. ХЯТАД ВАКЦИН Ч ГЭСЭН ХЭТЭРХИЙ ЭНГИЙН Л АРГЫНХ ЮМ УУ ДАА. САНАА КОРОНАГЫН ВИРУСЫНХ НЬ ТӨМСӨГИЙГ ЗАСЧИХСАН ТАЙГАН ВИРУСУУД ГЭЖ ОЙЛГОСОН. ХҮНИЙ БИЕД ОРЛОО Ч ҮРЖЛИЙН ЭРХТЭН БАЙХГҮЙ ТУЛ ӨВЧЛҮҮЛЭХ ХЭМЖЭЭНД ОЛШИРЧ ҮРЖИЖ ЧАДАХГҮЙ. ХИЙ ХИЙ ЭКСПОРТЛОХ ХҮРТЛЭЭ ХИЙ.

Avatar

оюутан 2021-04-28 103.57.94.181

хэ хэ уг нь, 19 сая хүн амтай энэ улсын бараг 1 сая нь Спутник-В хийлгэсэн гэж эх сурвалж дээрээ бтчмэн юм байна.

Avatar

Зочин 2021-04-28 202.55.191.42

Setgvvlchee kazakstan uls dongoj 18 say hvntei uls shuu.medeegee harj hyanaj vzeed bichij bail daa.odoo gehed hvn amiin 5 hubid hiisen gej bnaa.19 say hvnd bishee..

Avatar

Дарангуйлал нь дотооддоо авилгал байдаг болвч, маш хязгаарлагдмал байлгж чадаж бна... 2021-04-28 66.181.160.56

Ер нь байгалын баялаг ихтэй хөгжиж буй оронд улс төрийн тогтвортой байдал их чухал байдаг юм байна гэдгийг маш олон улсын туршлага харуулж байгаа. Ер нь азийн барууд гэгдэх Солонгос, Тайван, Синга, Малайз гэх мэтчилэн бүгд хагас дарангуйлалтай улсууд байсан юмаа. Хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байгаа улсуудаас байгалын баялаг ихтэй орнууд нь удирдагч нь дарангуйлагч болчихдог, сайн тал нь хөгжлийн хувьд маш сайн явж байгаа гэх мэт. Гадаадынхан орж ирээд авилгадаад үймүүлээд байх нь гайгүй болчихдог.

Avatar

Иргэн 2021-04-28 59.153.114.50

Тусгаар улс байна гэдгийн учир бол наад захын юмаа хийдэг байна гэсэн үг юм даа. Гэтэл бидэнд хийж чадах юм юу билээ? хэд билээ? Энэ Засаг төр нэг ухаан орох болоогүй юу?

Avatar

Оноч 2021-04-28 66.181.160.56

Манай вируслогчид вакциныг монголд үйлдвэрлэе гэдэг санаачлага гаргаад явж байгаа. Ерөнхийлөгч хүсэлтийг Оросын талд тавьсан байдаг. Путин ажлын хэсэг байгуулахыг зарлигдсан байдаг. гэх мэт явж л бна. Вируслогчдын хэлж буйгаар үйлдвэрлэх бол тоног төхөөрөмжөө авчираад эхлэхэд асуудал байхгүй л гэж бна. Урьд нь хийж байсан туршлага ч их байдаг юм бна. Дараагийн корона шиг вирус гарахад бэлэн байя гэсэн санаа л юм билээ.

Avatar

Жагаа 2021-04-28 150.129.142.20

Сэтгүүлч гуай! Казахстаны хүн амын 5 орчим хувь буюу 19 сая хүн вакцин хийлгээд байна гэжээ. Нийт хүн ам нь 400 сая болж таарах ньээ????

Avatar

Зочин 2021-04-28 202.126.90.145

Манай эрдэмтэд Казакстан хийж байна. Бид чадна гэж яриад л байсан.Дарга нар сонгууль бодоод үл тоосондоо.

Avatar

Зочин 2021-04-28 66.181.161.107

1990 онд анх тусгаар улс болж Монгол Улстай ижил гараанаас эхэлсэн одоо Монгол орон маань Казакстаны хажууд эдийн засаг нийгэм соел хүн амын дундаж орлогоороо ноорхой бор овоохой шиг байна даа хөөрхий бядний хөмөрсөн тогоон дотроо хөгжил ярьсан хөгийн хэдэн даргатай хоосон ядуу гуйлгачин улс болж дээ

Avatar

Зочин 2021-04-28 66.181.161.43

Манай хэд улс төржихөөс цаашгүй улс орноо боддог бол өөрсдөө вакцинаа үйлдвэрлэх боломжтой л улс шүү дээ.. Хэдэн боловсон хүчин нь зэвэрч гүйцлээ…

Avatar

Зочин 2021-04-28 202.126.88.145

Эрүүл мэндийн сайд нь Чой овогт Хойд Солонгосын удам байна. Манай Чойнууд арай Чойжил болсон юм биш биз дээ 😂😂😂

Манөйх ирсэн хүүхдүүд нь Богд ууланд зугаалуулсан чинь өвс түүж идээд хордож үхчих гээд байсан гэсэн.

Оросын Виктор Цой бас Чой овогтон.

Avatar

Зочин 2021-04-28 202.126.88.145

5 хувь нь яахаараа 19 сая болчихдог билээ? Намайг таван жилийн өмнө очсоноос хойш тэд ингэтлээ хурдан үржээ юу 🤣🤣🤣

Avatar

Зочин 2021-04-28 103.229.121.14

5 huvi ny 19 say?

Avatar

Зочин 2021-04-28 103.229.121.14

Kazakstan heden hum amtai gedgiig medekh uu setguulchee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж