Казахстан улс өөрсдийн бүтээсэн вакцинаа хэрэглэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

COVID-19

Казахстан улс өөрсдийн бүтээсэн вакцинаа хэрэглэж эхэллээ

Казахстан улс өөрсдийн бүтээсэн вакцинаа хэрэглэж эхэллээ

Казахстан улсын эрх баригчид Даваа гаригаас /2021.04.26/ эхлэн өөрийн улсын эрдэмтдийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглах шийдвэрийг гаргажээ. Тус улсын төрийн өмчит Биологийн аюулгүй байдлын судалгааны хүрээлэнд бүтээсэн QazCovid-in (QazVac ч гэж нэрлэж байгаа) вакцин нь одоо гуравдугаар шатны туршилтаа хийж байгаа юм.

Энэ вакцин нь хос тунт вакцин бөгөөд эхний 50 мянган тунг Казахстан даяар ажиллаж буй дархлаажуулалтын цэгүүдэд тараажээ. Харин бөөнөөр үйлдвэрлэх асуудлаар Турк улстай хэлэлцэж байгаа аж. Казахстаны Эрүүл мэндийн сайд Алексей Цой Даваа гаригт дотооддоо үйлдвэрлэсэн вакцины анхны тунг телевизийн камерны өмнө тариулж, иргэдээ уриалсан байна.

Одоогоор тус улс Оросын “Sputnik V” вакциныг хэрэглэж байгаа юм. Казахстан улс энэ оны эхээр “Sputnik V” вакциныг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд ОХУ-ын вакциныг гадаад улсад үйлдвэрлэсэн анхны тохиолдол болсон билээ. Одоогоор тус улсын хүн амын тав орчим хувь буюу 19 орчим сая хүн “Sputnik V” вакциныг хийлгээд байна.

Эх сурвалж: Reuters

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж