Өнөөдрөөс 18-аас дээш насны бүх иргэнийг дархлаажуулна | News.MN

Өнөөдрөөс 18-аас дээш насны бүх иргэнийг дархлаажуулна

Өнөөдрөөс 18-аас дээш насны бүх иргэнийг дархлаажуулна

Өнөөдрөөс 18-аас дээш насны бүх иргэнийг дархлаажуулна

НЭМЭЛТ:

Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав. Өчигдөр 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 744.564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр тунд, 262.466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Нийслэлд 592.362 хүн нэгдүгээр тунд, 253,321 хүн хоёрдугаар тунд хамрагджээ. Засгийн газраас нийслэлийн насанд хүрсэн иргэд буюу зорилтот бүлгийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулж дуусгах үүргийг Улсын болон Нийслэлийн онцгой комисст өгөв.

Өөрөөр хэлбэл 2021 оны дөрөвдүгээр сарын 28-наас 2021 оны тавдугаар сарын 8-ныг дуустал нийслэлийн 18 ба түүнээс дээш насныхан буюу зорилтот бүлгийн 1.1 сая иргэнийг Covid-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулах юм.

Дархлаажуулалтыг ачаалал, хүндрэл үүсгэхгүй зохион байгуулахыг Улсын болон Нийслэлийн онцгой комисст даалгалаа.  Мөн иргэдийг дархлаажуулах үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхыг анхааруулав. Нэгдүгээр тунгаас гадна хоёрдугаар тундаа хамрагдах иргэдийг мөн хуваарийн дагуу давхар дархлаажуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


ӨНӨӨДӨР 74.586 ХҮНИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.4.28/ дархлаажуулалтын 112 цэгт 297 багийн нийт 2.310 албан хаагч ажиллана. Эдгээр цэгт 74.586 иргэнд вакцин хийх урьдчилсан тооцоолол гарсан байна.

Өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдэд Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунг хийнэ. Мөн AстраЗенека болон Вероцел вакцины давтан тунг хийхээр төлөвлөжээ.

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙН БАЙРШИЛ:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-28 202.126.89.148

хөдөө орон нутгаас улаанбаатарт байгаа оюутнууд хэзээ вакцин хийлгэх вэ

Avatar

Зочин 2021-04-28 82.135.30.192

Tur zasag maani uneheer sain ajillaj baina daa. Ulam ikh amjilt husie HURAI HURAI HURAI

Avatar

/*-*/ 2021-04-28 49.0.142.169

За чи битгий хoшногыг нь долоо

Avatar

Зочин 2021-04-28 207.183.244.30

Chi yamar muuhai amitan bee, sain uymand bayarlaj chadahgui. Heleh ch ug alga

Avatar

Зочин 2021-04-28 202.9.40.105

Вакциныг сонголттой болго!

Avatar

Зочин 2021-04-28 64.119.22.170

Бараг бүх вакцин ижил үйлчилгээтэй. Хүмүүсийн толгойг бүү үүмүүл

Avatar

/*-*/ 2021-04-28 49.0.142.169

Улин хyцаж унгас алдаарай, Спутник хамгийн сайн нь, Xyжаа вакцин хамгийн нойл нь

Avatar

МӨНХ 2021-04-28 64.119.18.207

ЗАСАГ ТӨР МААНЬ БИДЭНДЭЭ ЭЛДЭВ МУУГААР ДУУДУУЛАН ДУУДУУЛАН САЙН АЖИЛЛАЖ БАЙНА.ДАНДАА ШҮҮМЖИЛЖ БАЙХААР БАЯРЛАЛАА ГЭЭД УРМЫН ГАНЦ ҮГ ИЛГЭЭЕ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-04-28 207.183.244.30

Tiim sh dee, huurhii amitas, eldev muu muhai avgach heel hahuulchaaraa duuduulan duuduulan herendee ajillaj baina. Iim yaduu orniig avch yavna gedeg bas hetsuu alba shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж