Өнөөдрөөс 18-аас дээш насны бүх иргэнийг дархлаажуулна

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс 18-аас дээш насны бүх иргэнийг дархлаажуулна

Өнөөдрөөс 18-аас дээш насны бүх иргэнийг дархлаажуулна

НЭМЭЛТ:

Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав. Өчигдөр 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 744.564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр тунд, 262.466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Нийслэлд 592.362 хүн нэгдүгээр тунд, 253,321 хүн хоёрдугаар тунд хамрагджээ. Засгийн газраас нийслэлийн насанд хүрсэн иргэд буюу зорилтот бүлгийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулж дуусгах үүргийг Улсын болон Нийслэлийн онцгой комисст өгөв.

Өөрөөр хэлбэл 2021 оны дөрөвдүгээр сарын 28-наас 2021 оны тавдугаар сарын 8-ныг дуустал нийслэлийн 18 ба түүнээс дээш насныхан буюу зорилтот бүлгийн 1.1 сая иргэнийг Covid-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулах юм.

Дархлаажуулалтыг ачаалал, хүндрэл үүсгэхгүй зохион байгуулахыг Улсын болон Нийслэлийн онцгой комисст даалгалаа.  Мөн иргэдийг дархлаажуулах үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхыг анхааруулав. Нэгдүгээр тунгаас гадна хоёрдугаар тундаа хамрагдах иргэдийг мөн хуваарийн дагуу давхар дархлаажуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


ӨНӨӨДӨР 74.586 ХҮНИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.4.28/ дархлаажуулалтын 112 цэгт 297 багийн нийт 2.310 албан хаагч ажиллана. Эдгээр цэгт 74.586 иргэнд вакцин хийх урьдчилсан тооцоолол гарсан байна.

Өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдэд Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунг хийнэ. Мөн AстраЗенека болон Вероцел вакцины давтан тунг хийхээр төлөвлөжээ.

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙН БАЙРШИЛ:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж