Энэ зуны “must have” буюу гутлын шүүгээнд чинь заавал байх ёстой гутлын нэг бол цагаан пүүз, кет. Түрүү жил авсан неон өнгөтэй пүүзээ өмсч болохгүй гэж хэлээгүй л дээ. Гэхдээ л цагаан эсвэл өөр өнгөтэй ч цагаан ултай пүүзийг хараад өөрийн болгох хүсэл чинь гарцаагүй төрөх болно. Ер нь хэзээ ч хуучирч, моданаас гарахгүй тул та эргэлзэлгүй аваарай. Орчин үед брэнд болгон өөрийн гэсэн цагаан кет, пүүзний хувилбарыг гаргаж байна. Танд сонголт маш өргөн байна гэсэн үг. Ингээд цагаан пүүз, кетийг хэрхэн загварчилж, ямар хувцастай хослуулан өмсч болох санааг танилцуулъя.
АЖИЛ ХЭРЭГЧ БОЛОН ЧӨЛӨӨТ ХОСЛОЛ ДЭЭР Ч ТУН ДАЖГҮЙ ХАРАГДАНА
ҮЗЭСГЭЛЭН ЖЕССИКА АЛЬБА ИНГЭЖ ХОСЛУУЛЖЭЭ
ДААШИНЗ, БОГИНО ЮБКАТАЙ ХОСЛУУЛСАН Ч БОЛНО. ӨСГИЙТ ӨМСӨЖ ХӨЛӨӨ ӨВТГӨХГҮЙ БАЙХ "ЗАЛЬТАЙ" АРГА
ЭРЭГТЭЙЛЭГ, ПАЛБИГАР ЭНЭ ЗАГВАР ХҮН БОЛГОНД ТААЛАГДААД БАЙДАГГҮЙ Ч ДОНЖИЙГ ОЛООД ӨМСВӨЛ БАС Л "КҮҮЛ" ХАРАГДДАГ ШҮҮ
СУПЕР МОДЕЛИУД ИНГЭЖ ГАНГАРЧЭЭ
ЭРЧҮҮДЭД Ч МӨН ЦАГААН ПҮҮЗЕ КЕТ ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ
Холбоотой мэдээ