"Шаргуу, тууштай байвал говийг ч хангай болгох боломжтой" | News.MN

"Шаргуу, тууштай байвал говийг ч хангай болгох боломжтой"

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

"Шаргуу, тууштай байвал говийг ч хангай болгох боломжтой"

"Шаргуу, тууштай байвал говийг ч хангай болгох боломжтой"

Хашаандаа сайхан амьдрах боломж бий гэдгийг үлгэрлэж яваа нэгэн хөдөлмөрч иргэний цахим хуудас дахь зургууд олон хүмүүсийн талархлыг хүлээжээ. Энэ хүн бол Өмнөговь аймгийн иргэн Б.Чинбат. Түүнтэй хашаагаа хэрхэн тохижуулж, говь нутгийн хөрсийг хэрхэн зүлэгжүүлж, мод тарьсан талаар ярилцлаа.


-Говь нутагт хашаагаа зүлгэжүүлж сайхан амьдарч буй зургийг нь олон нийтийн сүлжээнээс харлаа. Та мөрөөдлийнхөө ногоон байгууламжийг хэрхэн байгуулах болсон түүхээсээ бидэнд хуваалцахгүй юу?

-Миний хувьд эхнэртэйгээ зөвлөлдөн 2013 онд нийтийн орон сууцнаас хашаанд амьдрахаар одоогийн амьдарч буй газраа худалдан авсан. Хашаа хатгаж, байшингаа барьсны дараа жилээс нь мод тарьж эхэлсэн юм. Би хөдөө төрж өссөн учраас хашаанд өөрийн хүссэн орчинг бүрдүүлж тааваараа амьдарья гэж зориг шулуудсан. Эхний ээлжинд салхинаас хамгаалах бага зэргийн говийн унаган моднуудыг тарьсан маань сайхан ургаж урам өгч, цаашлаад хашаагаа нийтээр нь тохижуулах их ажил эхэлсэн дээ.

Амьдрах орчноо өөрчилж, түүнээсээ урам зориг авах нь сайхан байх даа?

-Тэгэлгүй яахав. Миний хувьд мэдээлэл харилцаа холбооны салбарт олон хүнтэй харьцаж, ажилладаг. Хашаан дахь мод бут, цэцэг ногоондоо цаг зарцуулах нь стрессийг арилгаж, эрч хүч өгч, сүүлдээ энэ маань хобби болсон. Мэдээж нийтийн байранд байснаас хашаа байшинд амьдрах нь хавьгүй илүү, орон зай, орчин байдал, цаашлаад эрүүл мэндийн хувьд давуу талтай санагддаг.

-Гэр хорооллын орчинд 0.7 га газарт ногоон орчныг бүрдүүлнэ гэхээр зарим хүн итгэхгүй байх шиг?

-Нэг айлын хашаанд зөв төлөвлөлт хийвэл ногоон орчин болгох боломжтой. Хамгийн чухал нь зохион байгуулалт төлөвлөлтөө гаргаад зөв дэс дараалалтайгаар хийх нь чухал. Хашаагаа сайхан тохижуулъя гээд л нэг дор бүгдийг нь хийнэ гэж байхгүй юм билээ. Тиймээс эхлээд юуг хийх, дараа жил нь алиныг нь хийх гэдгийг сайтар төлөвлөж мөн өөрийн нөөц бололцоондоо тааруулах нь чухал гэж боддог.

-Говь нутагт мод тарих, ногоон орчныг бүрдүүлэх гэдэг их хөдөлмөр шаарддаг уу. Нийт хэчнээн га газарт ямар төрлийн мод, ургамал тарьсан бэ?

-Говь нутагт очиж үзээгүй зарим хүн дан элсэн цөл гэж ойлгодог. Тийм биш шүү дээ. Говьд маань нартай  дулаан байдаг учраас мод ургамал ургах тааламжтай хугацаа хангалттай их байдаг. Харин хамгийн чухал нь усны асуудал. Мэдээж уйгагүй бөгөөд шаргуу зүтгэл нэмэгдвэл говийг хангай болгох, ногоон бүс болгох боломжтой. Миний хувьд гурван га газрыг хоёр хэсэгт хуваасан.

Байшинтай хэсгийг дан гоёлын мод бут, гадна тохижилтын голт бор, шар хуайс, хайлаас, гацуур, агч, улиангар, паркын сарнай, сондууль, жигд  зэргийг тарьж засч хэлбэржүүлэн ургуулж байна. Нөгөө хэсгийг хашаанд ургах боломжтой торниун, бэсрэг, давжаа алимнууд, чавга, монос, өрөл, чацаргана, үхрийн нүд, долоогоно, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, жигд зэрэг мод тарьж байна. Одоо мод нэмж тарих талбай бага үлдсэн.

-Зарим хүн энэ бол мөнгөтэй хүний ажил гэдэг. Нууц биш бол хэр мөнгө зарцуулж хашаагаа тохижуулсан бэ?

 -Тухайн хүнээс л шалтгаалах байх. Мэдээж хувийн хашаа, байшин учир бүх зүйлийг өөрөө хийж, халаалт, цэвэр бохир ус, тог цахилгаан гээд бүгдэд мөнгө зарах нь тодорхой. Мөн ямар нэгэн асуудал гарахад гэрийнхээ хэмжээнд шийдэж чаддаг мэдлэгтэй байх хэрэгтэй.  Тухайлбал, анх туршлагагүйтэж өвөл хэрэглээний гүний худгаа хөлдөөж гэсгээх гэж нэлээд ажил болсон. Үүнээс гадна цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны гэмтэл зэргийн асуудал үүсвэл өөрөө засварлах хэрэгтэй. Энэ талаар нь бодоод үзвэл, орон сууц нь хавьгүй амар. Гэхдээ асуудал хэсэг хугацааны дараа шийдэгддэг. Ер нь эргээд бодсон ч хашаа, байшинд амьдрахыг илүүд үздэг дээ.

Эхлээд нэлээд нүсэр болгох гэж бодсон нь зардал өндөртэй болсон тул санаагаа өөрчлөөд жил жилд бага багаар тохижуулсан. Аль болох байгалийн чулуу, шавар зэргийг өнгө төрх, донжийг нь олж тохижуулахыг илүүд үзсэн.

Харин модны суулгацын хувьд хотын “Ногоон харш” гээд мэргэжлийн үржүүлгийн газраас худалдаж авдаг. Эхний жилдээ модонд мөнгө хайрлалгүй гоёлын, өнгө үзэмжтэй говьд ургах ямар л мод байна авахыг чухалчилдаг байсан. Сүүлийн үед тухайн авсан модноосоо үржүүлгэ, үрийг ашиглах боломжтой болсон тул худалдаж авах маань цөөрч байгаа. Мөнгөний хувьд өөрсдөдөө оруулж буй хөрөнгө оруулалт тул олонд зарлах хэрэггүй биз.

-Анх хашаагаа сайхан болгох эхлэлээ тавьчихаад юу гэж бодсон бэ?

-Мэдээж анхны сэтгэгдэл өндөр байсан. Шаргуу бөгөөд тууштай байвал хашаандаа сайхан амьдарч болдог л юм байна гэж өөртөө хэлсэн. Хашаандаа анхны гоёлын мод бутаа хэлбэржүүлээд гадна тохижилтоо бараг дуусгачихаад “За одоо болно доо” гэсэн чинь дараа жил нь дахиад л өөр зүйлс нэмж хиймээр бодогдсон. Тэгээд л хийсээр байгаад өдий зэрэгтэй болгосон доо.

Хөл хорионы хугацаанд хүмүүс ихэнх цагийг гэртээ өнгөрүүлж байна. Энэ хугацаанд айлууд хашаагаа тохьтой, мод бутаар дүүрэн болгоход хамгийн эхлээд юуг анхаарах вэ?

-Хөл хорио нэг талаасаа хашаа, байшинд амьдардаг хүмүүсийн хувьд маш их боломж олгож байна. Хашаагаа тохижуулах, засч янзлахаас эхлээд хийх ажил их. Миний зүгээс зөвлөхөд хамгийн эхлээд төлөвлөлтөө л сайн хийх хэрэгтэй. Ямар модыг хаана тарих, ямар бүтээн байгуулалтыг хаана хэрхэн хийх вэ гэдгээ төлөвлөх нь маш чухал юм билээ. Түний дараагаар өөрсдийн боломж, мөн усан хангамждаа тааруулаад мод бутаа тарих нь чухал.

-Өмнөговь аймагт танайхтай ижил хашаагаа сайхан тохижуулсан айл хэр олон байдаг вэ?

-Миний хувьд мэргэжлийн бус өөрийн сонирхлын дагуу л яваа хүн. Гадна тохижилт, гоёлын мод бутыг хэрхэн хэлбэржүүлж хашаандаа өнгө үзэмж оруулах, хашаандаа алим жимс хэрхэн тарьж ургуулах вэ гэдэг чиглэлээр ном сэтгүүл, интернет, хүмүүсээс суралцаж л яваа нэгэн. Өөрийн хэмжээнд сонирхсон хүнд өөрийн туршлагаа хуваалцдаг. Манай говийнхон их ажилч хичээнгүй хүмүүс.

Говийн жижиг булгийг хайлаас төрөл бүрийн модод бүхий төгөл болгосон гавьяат Д. Бараадууз гуай, ногоон ой, загийн төгөл бүхий олон мянган га газар бүхий  “Ногоон хэрэм”-ийг бий болгосон, улсын аварга тариаланч Ч.Одсүрэн ах гээд дурдаад байвал говь нутгаа ногоон төгөл болгосон, олон мянган суулгацуудыг бэлтгэн гаргасан бахархалт хүн олон бий. Сүүлийн үед хашаагаа тохижуулах, ногоон орчинг бий болгох залуу гэр бүл, ажилсаг хүмүүс нэмэгдэх болсон нь сайшаалтай санагдаж байна.

Зүлэг ногоогоо арчлах ажилд олон хүний тусламж хэрэг болдог байх. Гэр бүлийнхэн тань хэр их туслаж, дэмждэг вэ? Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Мэдээж, хавар намрын улиралд гадна хашаагаа зун болон өвөлд бэлтгэх гээд хүний туслалцаа их хэрэг болно. Зундаа бол усалгаа хэлбэржүүлэлт, өвөлдөө бол модоо цасаар манахаас өөр арчилгаа байхгүй. Энэ бүхэнд гурван хүүхэд, эхнэр маань л туслана даа. Бид долоо хоногийн нэг өдрийн субботник зарладаг. Манай эхнэрийг С.Номинцэцэг гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. Гурван хүүхэд маань одоогоор сургуульдаа онлайнаар суралцаж байна.

-Цаашид хашаанаасаа гадна тохижуулна гэж бодсон газар бий юу?

-Байлгүй яахав. Аймгийн төлөөлөгчийн хувиар Даланзадгад хотын маань нэрийн хуудас болсон “Даланзадгайн цэцэрлэгт хүрээлэн”-г алтан хөрш Х.Түмэндэлгэр ахтайгаа санаачилан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ нь говийн унаган мод бутнаас бүрдсэн, иргэд амрах зугаалах орчин юм.

Явган болон гүйлтийн зам, амралт бясалгалын цэгүүд, усан толио, шувуу ажиглах талбай, иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн борлуулах болон говийн байгаль экологийн мэдээллийн төв бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолборыг есөн га газарт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Энэ сайхан ногоон бүтээн байгуулалтыг бий болгох нөхцөл боломжийг хангаж буй нийт хүмүүсдээ талархал илэрхийлье. Харин залуу гэр бүлүүдэд хандаж хашаанд амьдарч, мөрөөдлийнхөө орчинг бүрдүүлж амьдраарай гэж хэлмээр байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
169
ЗөвЗөв
22
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
9
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-04-28 84.136.80.170

Ajilsag hun bainaa boroo tsasnii us ashigladag bolov uu. Goviinhon gunii undnii usaa hairlah heregtei de

Avatar

Зочин 2021-04-28 202.179.21.245

Үнэхээр мундаг байна. Гоё болжээ.

Avatar

Зочин 2021-04-28 31.151.236.21

Хайр хүрчихлээ, хөдөлмөрч хүмүүс геометрийн прогрессээр өсөх болтугай хурай хурай. Гэр бүлд нь жаргалын дээдийг хүсье!

Avatar

Зочин 2021-04-28 43.242.243.49

Утасаа ухаж суухаар ганц мод тарьядаа энэ чинь одоо хүн байнадаа

Avatar

Зочин 2021-04-28 124.158.87.99

Ёстой гоё болжээ. Хэн ч булаахгүй. Говийг хангай болгож болдог юм байна.

Avatar

Зочин 2021-04-28 192.82.82.181

Hashaagaa ynziin tohijuuljee. Amjilt husiy. Hodolmorch humuus olon boloh boltugai

Avatar

Зочин 2021-04-28 202.21.117.194

Баярлалаа. ямар сайхан ажилсаг гэр бүл бэ. Аз жаргал хүсье

Avatar

irgen 2021-04-28 58.108.51.214

Goviig nogoon bus bolgoj bolohiig notoljee Mundag mannai deed darga nar goviig yadaj usjuulah talaar bodoj heregjuulsen yum yu ch alga daa gazriig ni uhaad bayalagiig zuuh duu mergeshsen

Avatar

иргэн 2021-04-28 192.82.84.88

Мундаг юмаа . Амжилт хүсье.

Avatar

Иргэн 2021-04-28 192.82.67.35

Гоё юм аа, мундаг ажилсаг гэр бүл байна даа. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2021-04-28 195.46.106.44

Ийм сайхан хүмүүсийг төр засаг дэмжиж ард түмэн ялангуяа залуучууд их суралцмаар байгаа юм даа. Гэтэл олонх нь хоосон улс төржөөд амьдрал нь ч дээшилсэн юмгүй, сурч боловсорсон ч юмгүй хамаг цагаа алдаж байна. Говийн ургамал үндсээрээ гүний усаа татаж ууршуулж алга болгоно гэдэг юу л бол. харин ногоон орчин өөрөө агаараас чийг хур тундас ихээр татаж бороо цас оруулдаг болов уу гэж боддог. Их сайхан байна дүү минь. Аз жрагал амжилт бүтээл хүсье дээ.

Avatar

Зочин 2021-04-28 31.151.236.21

"харин ногоон орчин өөрөө агаараас чийг хур тундас ихээр татаж бороо цас оруулдаг болов уу гэж боддог"". Бас ийм бодол өвөрлөөд байдгийм би.

Avatar

Зочин 2021-04-28 66.181.183.111

Ийм гоё мэдээнд уурласан эможи дардаг хүн бас байдаг л юм байна

Avatar

Иргэн 2021-04-28 59.153.114.50

Ямар мундаг юм бэ?

Avatar

ням. 2021-04-28 192.82.72.183

сайхан ажилтай амьдрал ханхалсан өнөр бүл АМЖИЛТ:

Avatar

худаг 2021-04-28 64.119.24.164

Монголд гүний усыг хэт хэрэглэх боломжтой газар одоогоор 2 байгаа. 1-рт. Улаанбаатар. 2-рт . Оюутолгой. Мөн уурхай хийгээд буцааж нөхөн сэргээлт хийгээгүй бол тэнд ууршилт их явагдаж усны тэнцвэртэй балансе алдагдана. Дэлхийн цаг агаарлын дулаарлаас болоод ерөнхийдөө ууршилт ихтэй бна. Иймд цас, бороо, үерийн усыг урьдаас бэлдсэн нуур цөөрөмд урсгаж авах нь хамгийн байгальд ээлтэй зохимжтой арга болно.
Худаг гаргаад гүний ус байхгүй болчихно гэж байдаггүй. Тэр алт ухаад онгойлгоод хаячихсан

Avatar

Зочин 2021-04-28 192.82.82.87

Ажилсаг гэр бүлд баяр хүргэе. Бас өөрийн саналыг хэлмээр санагдлаа. Говийг байгаль өөрөө бий болгосон. Энэ мэтийн бага газар хашаандаа бол бас яахав. Харин говийг хангай шиг болгоно гэвэл асар их ус орно. Говьд байхгүй тэр усыг гүний уснаас л авна. Тэр их мод нь гүний усыг үндсээрээ сорж навч, мөчрөөрөө агаарт ууршуулна. Ингээд гүний ус багасаж говь жинхэнэ цөл болох юм шиг санагдах юм. Хар ухаанаар бодоход. Эрдтэмтэн мэргэд мэдэж байгаа юм байлгүй дээ. Калифорны цөлд баячууд өөрсдийн эдлэнг

Avatar

Зочин 2021-04-28 192.82.82.87

бий болгож гүний усыг асар ихээр хэрэглэсэнээс хэт хуурайшиж жил болгон аймшигт түймэр гардаг болсон гэдэг шүү. Иймээс говьд баян бүрдүүдээр нь анх байсан заг тоорой хайлаас буйлс мэтийг бага зэрэг таривал зүгээр санагдана

Avatar

Зочин 2021-04-28 202.131.248.250

Ene ulaan ni yamar nertei jims be/ zurag deerhi/. Amjilt huise, saikhan bnaa

Avatar

Зочин 2021-04-28 66.181.164.175

Ийм гоё мэдээ олноор бичээрэй

Avatar

Zochin 2021-04-28 122.201.26.172

Ажилсаг гэр бүлдээ аз жаргал хүсье. Айл бүр ингэж хашаандаа ногоон орчин бүрдүүлбэл аймаг нийслэл маань тэр аяараа ногоон орчин болно шүүдээ. Байшин нь ямар гоё юм бэ. Ямар компаниар бариулсан юм бол

Avatar

vain 2021-04-28 202.9.40.30

angiin andad amjilt hysie

Avatar

Zochin from USA 2021-04-28 67.175.70.20

Amerikt bdag house-uudiin gadna tohijilt shig l haragdaj baina, yamar goy yum be, hodolmorch mundag ahad amjilt husie.

Avatar

Zochin 2021-04-28 202.4.248.65

Амжилт.

Avatar

Irgen 2021-04-28 192.82.69.153

Yamar hodolmorch, saihan ger bul ve. Baharhaj bna. Hamgiin sain saihan buhniig husye. Hashaand amidarch bui buh ailuud maani iim boloosoi.

Avatar

иргэн 2021-04-28 122.201.24.86

Их сайн байна, амжилт хүсэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж