Дархлаажуулалтын цэгийг утаснаасаа харах боломжтой

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

Дархлаажуулалтын цэгийг утаснаасаа харах боломжтой

Дархлаажуулалтын цэгийг утаснаасаа харах боломжтой
Дархлаажуулалтын суурин болон явуулын цэгийн байршил, иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг гар утаснаасаа харах боломжтой боллоо. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
"АстраЗенека" болон "Синофарм"-ын вакцины хоёр дахь тунд хамрагдах 18-аас дээш насны иргэдийг хэзээ, хаана вакцинд хамрагдахыг харьяа хороо, дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас холбогдож мэдээлэл өгөх тул иргэд товлосон хугацаандаа вакциндаа хамрагдах шаардлагатай байгаа.
Мөн гадаадын иргэн ч оршин суугаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт пасспорттойгоо очиж хоёр дахь тунд хамрагдах боломжтой юм.
Улаанбаатар хотод 120 суурин болон явуулын цэгээр 263 багийн 1127 эмч, эрүүл мэндийн ажилтан Covid-19-ийн халдварын эсрэг дархлаажуулалтыг хийж байгаа юм. Дээрх цэг нь яг хаана байрлаж байгаа болон вакцинд хамрагдах иргэдийг тээвэрлэх автобус хаана яваа зэрэг мэдээллийг утаснаасаа харах боломжтой болжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж