Халдвартай иргэдийг эмчилж байгаа эмнэлгийн удирдлагууд хуралдлаа | News.MN

Халдвартай иргэдийг эмчилж байгаа эмнэлгийн удирдлагууд хуралдлаа

Халдвартай иргэдийг эмчилж байгаа эмнэлгийн удирдлагууд хуралдлаа

Халдвартай иргэдийг эмчилж байгаа эмнэлгийн удирдлагууд хуралдлаа

Эрүүл мэндийн сайдын “Коронавируст “Ковид-19” халдвартай иргэн хэвтэн эмчлүүлэх тухай” А/196 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн 29 байгууллагын дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч нар оролцсон цахим хурлыг энэ сарын 26-нд зохион байгууллаа. Халдварын үед ор дэлгэн ажиллуулж буй эмнэлгүүдийн удирдлагууд өнөөгийн нөхцөл байдал,  ачаалал, орны хүлээгдэл, өвчтөний биеийн байдалд хийх үнэлгээ, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хэлэлцэв.

Хурлын дараа “Ковид-19” халдварыг эмчлэх үндсэн эмнэлэг, маш хүнд өвчтөнийг хүлээн авах төв эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлэг, хөнгөн өвчтөнийг хүлээн авах эмнэлэг зэрэг нийт дөрвөн ангилалд хуваагдан тус тус хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Ингэснээр орны хүлээгдлийг бууруулах, хүнд өвчтөнийг цаг алдалгүй, аюулгүй тээвэрлэх, мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, хоорондын уялдаа холбоогоо сайжруулах, хөнгөн  өвчтөнийг эмчилж буй сэргээн засах эмнэлгийн эмч нарын ур чадварыг сайжруулах, зөвлөгөө өгөх эмчийг томилох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнчлэн хүнд болон маш хүнд өвчтөний тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор үүсэх санхүүжилтийн зохицуулалт, халдварын голомтод ажиллаж буй эмч, ажилтны цалин,  урамшууллыг зохицуулах тулгамдсан асуудлыг ЭМЯ-нд уламжлах нь зүйтэй гэх санал гаргасныг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсон юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж