Ард Түмнээ Хайрлая намын даргаар Л.Аззаяаг бүртгэв

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

Ард Түмнээ Хайрлая намын даргаар Л.Аззаяаг бүртгэв

Ард Түмнээ Хайрлая намын даргаар Л.Аззаяаг бүртгэв

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2021.04.27/ боллоо. Хуралдаанаар Ард Түмнээ Хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд, намын даргаар Л.Аззаяаг бүртгэлээ. Дээд шүүх, энэ оны гуравдугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй хэмээн үзэж, ийнхүү шийдвэрлэжээ.

Мөн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан  өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Иргэний Зориг Ногоон намын хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан  өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Иргэний Зориг Ногоон намын хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Дашрамд дурдахад, өнөөдрийн хуралдаанаар  Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцсэн билээ. Дээд шүүхээс Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж