Москва Навальныйн багийнхны улс төрийн үйл ажиллагааг хориглов

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

Москва Навальныйн багийнхны улс төрийн үйл ажиллагааг хориглов

Москва Навальныйн багийнхны улс төрийн үйл ажиллагааг хориглов

Оросын шүүх Алексей Навальныйн багийнхныг хэт туйлширсан байгууллага хэмээн үзэж, ямар нэг улс төрийн үйл ажиллагаа явуулах, сонгуульд оролцохыг хоригложээ.

Тухайлбал, энэ сарын эхээр эрх баригчид Навальныйн багийнхныг үймээн самуун дэгдээсэн, зөвшөөрөлгүй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан зэрэгт буруутган хэт туйлширсан байгууллага хэмээн тодорхойлж, хэрэг үүсгэсэн билээ. Харин энэ долоо хоногт прокурорууд Навальныйн сонгуулийн кампанит ажлын төвөөс хэд хэдэн үндсэн үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна.

Түүнчлэн Навальныйн авлигын эсрэг санг эрх баригчид хэдийн гадаадын байгууллага хэмээн Хууль зүйн яамны бүртгэлд оруулсан бөгөөд одоохондоо үйл ажиллагааг нь хараахан хязгаарлаагүй байгаа аж. Түүнээс өмнө 2019 онд Оросын мөрдөн байцаагч нар Навальныйг тус сангаараа дамжуулан 15 сая ам.доллартай тэнцэх мөнгө угаасан хэмээн шалгаж байжээ. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөрдөн байцаагч нар Навальныйг кампанит ажилд цуглуулсан 4.8 сая ам.долларыг хувьдаа завшсан хэмээн шалгаж эхэлсэн байна.

Москва хотын шүүхэд өчигдөр/2021.4.26/ болсон хурлын шийдвэрээр Навальныйн багийнхан Исламын улс бүлэглэл, Талибан нартай ижил жагсаалтанд бичигдэж, улмаар хэн нэгнийг нэр дэвшүүлэх, сурталчилгаанд оролцох зэрэг эрхгүй болж байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж