ЕБС-ийн нийт төгсөгчдийн дунд цахим уралдаан зарлажээ | News.MN

ЕБС-ийн нийт төгсөгчдийн дунд цахим уралдаан зарлажээ

ЕБС-ийн нийт төгсөгчдийн дунд цахим уралдаан зарлажээ

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт санаачлан ЕБС-ийг нийт төгсөгчдийн дунд “Залуус хөгжлийн түүчээ” цахим уралдааныг зарласан байна. 10 сая төгрөгийн шагналын сантай, Боловсролын үнэлгээний төвтэй хамтран зохион байгуулж буй энэхүү уралдаан нь 2020-2021 оны хичээлийн жилд  ЕБС-ийн 12 дугаар анги төгсөх суралцагчдын нийгмийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, шинэ үеийн залуусын сэтгэлгээ, хандлагыг тодорхойлох, тэднийг элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлж, урамшуулахад оршиж байгаа аж.

Уралдааныг 2021 оны 04-р сарын 26-ны өдрөөс 5-р сарын 21-ний өдрийн хооронд дараах гурван үе шаттайгаар зохион байгуулах юм байна. Тодруулбал:

Бүртгэл: 2021 оны 04 сарын 26-ны 09:00 цагаас 05 сарын 02-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэлтэй холбоотой мэдээллийг  “Залуус-хөгжлийн түүчээ” группээс авна.

I шат: “Сорил” шалгалтыг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулж, мөн өдрийн 18:00 цагт дүн оноог хэмжээст оноонд шилжүүлэн, шууд зарлан мэдээлэх ба 500 оролцогчийг II шатанд оролцох эрх олгоно.

II шат: Эсээг 05 дугаар сарын 05-ны өдрийн 17.00 цаг хүртэл Leaddev2021@gmail.com цахим хаягаар хүлээн авч, дүн оноог 05 дугаар сарын 12-ны өдөр зарлан мэдээлэх ба 50 суралцагчийг шалгаруулж, III шатанд оролцох эрх олгоно.

III шат:  Оролцогчид видео илтгэлээ “ЗАЛУУС-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” фэйсбүүк группэд 05 дугаар сарын 17-ны 13:00 цагаас өмнө байршуулсан байх бөгөөд дүн оноог 05 дугаар сарын 21-ний өдөр зарлан мэдээлж, шилгүүдийг шалгаруулах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж