9,791,083 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

9,791,083 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 2,685,762,120 төгрөгийн үнийн дүн бүхий 9,791,083 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 20 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS+14.96%) болон "Ган хийц" ХК (GHC +14.86%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -15.00%) болон "Монгол шуудан" ХК (MNP -13.27%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 132,913 ширхэг нэгж эрхийг нийт 62,793,418 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.06 хувиар буурч, 35687.22 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  3,695,503,960,298 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж