МАН-ын Удирдах зөвлөлийн хурал цахимаар хуралдаж байна. Уг хуралдаанаар 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН болон МАХН нэгдэж оролцох тухай гэрээний төслийг хэлэлцэж байгаа аж. Түүнчлэн тус хурлаар намын бага хурлаа товлох аж. Мөн нөгөө талд МАХН-ын Гүйцэтгэх товчоогоор төслийг хэлэлцэж байна.
МАН, МАХН нэгдэх асуудал өнгөрөгч гуравдугаар сараас хойш яригдаж байгаа бөгөөд хоёр нам нэгдэх саналыг МАХН-аас тавьсан байдаг. Ажлын хэсгийг ерөнхий нарийн бичгийн дарга удирдаж буй.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрохоос өмнө уг асуудлыг шийдвэрлэх учиртай. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа энэ дөрөвдүгээр сарын 30-наас ирэх сарын 2-ны өдрүүдэд болно. УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсвэл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй юм.
Холбоотой мэдээ