Бээжин: Бид Орост тусална, АНУ нь Москваг хүндлэх ёстой!

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

Бээжин: Бид Орост тусална, АНУ нь Москваг хүндлэх ёстой!

Бээжин: Бид Орост тусална, АНУ нь Москваг хүндлэх ёстой!

АНУ-аас Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан явдлыг Бээжин эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, найдвартай түнш Москваг гадаад орнуудын нөлөөнөөс хамгаалах болно гэдгээ мэдэгджээ. Тэд мөн АНУ нь Москваг хүндэтгэж, арай өөр аргаар эсэргүүцлээ илэрхийлэх ёстой хэмээн шүүмжилсэн байна.

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Венбин энэ долоо хоногт сэтгүүлчидтэй ярихдаа “Хятадын засгийн газар хориг арга хэмжээг эсэргүүцэж байгаа. Түүнчлэн хориг арга хэмжээнээс үүдэх хохирлоос сэргийлэхийн тулд холбоотон Оростой хамтарч ажиллахад бэлэн. Орос Хятад хоёр орон бол найдвартай түншүүд. Тиймээс харилцан нэгнийхээ тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад манай хоёр улс чадахаараа туслах нь зүйтэй” хэмээн хэлжээ.

Тэрбээр АНУ-ын Москвад тавьсан хориг арга хэмжээг хатуу шүүмжилж “Вашингтон хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна. Энэ шийдвэрүүдээс нь АНУ дэрхийг хэрхэн буруугаар боддог вэ гэдгийг харж болохоор байна. АНУ-ын ард иргэд удирдлагаа эсэргүүцэж, эрс шинэчлэл хийх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын хэд хэдэн албан тушаалтан болон байгууллагуудад хориг тавиад зогсохгүй хэд хэдэн дипломатчийг нь эх орноосоо хөөсөн юм. Эдгээр арга хэмжээ нь ОХУ сөрөг хүчний төлөөлөгч Навальныйг шоронд хорьсон болон 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон хэмээн үзэж байгаатай холбоотой юм. Харин Оросын зүгээс дээрх бүгдийг үгүйсгэн АНУ-ын эсрэг тохирсон хариу барихаа амласан билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж