Говь-Алтай аймагт Covid-19-ийн 23 тохиолдол батлагджээ | News.MN

Говь-Алтай аймагт Covid-19-ийн 23 тохиолдол батлагджээ

COVID-19

Говь-Алтай аймагт Covid-19-ийн 23 тохиолдол батлагджээ

Говь-Алтай аймагт Covid-19-ийн 23 тохиолдол батлагджээ

Улсын хэмжээнд хоёр аймаг Covid-19 халдвар бүртгэгдээгүй “Ногоон бүс”-ээр нэрлэгдэж байсан билээ. Гэвч дөрөвдүгээр сарын 24-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд халдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн. Тодруулбал, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу хорт хавдартай иргэнийг тээвэрлэн хүргэж өгөөд аймагтаа очсон эмч түүний гэр бүлийнхэн, мөн цуг явсан жолоочоос Covid-19 илэрсэн байдаг. Тус аймагт өнөөдрийн байдлаар 23 иргэний PCR шинжилгээнд Covid-19 батлагдсан гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа “Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрснээс хойш гурав дах өдрөө ажиллаж байна. Сэжигтэй тохиолдол илэрсэн эхний өдөр 435 хүний шинжилгээний сорьцыг цуглуулж ХӨСҮТ-рүү илгээснээс 23-д нь Covid-19 халдвар илэрч, батлагдлаа. Сүүлийн гурван хоногт 877 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авсан” гэв.

Батлагдсан 23 тохиолдлын ойрын болон дам хавьтлын 2900 хүнийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлсэн байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд тусгаарлалтад байсан иргэд аж. Сайн дураараа шинжилгээ өгсөн иргэдээс халдвар бүртгэгдээгүй байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-04-27 64.119.21.116

Улсын мэдээнд оролгүй 3 хоночихсон байх юм. Хаанаа гажиг нь байнаа.

Avatar

Орон нутаг ч авах юмгүй боллоо 2021-04-27 103.212.119.112

Ногоон бүс хэвээрээ байсан бол ямар сайхан бэ ??

Avatar

Zochin 2021-04-27 66.181.161.89

Unen hariutslaga alga ene humus nutag ornoo ingej ersdeld oruulj yadag bna uul uurhain eeljee solihgui bol govialtain zaluu altainkhuderiin uurhai deer mashind dairuulj nas barsan bna uuniig shalgadag gazar bnu uok iin novshnud tend hun bish booluud bga aytail baihii

Avatar

Зочин 2021-04-27 199.249.230.147

Ногоон бүс болох уралдаанд түрүүлсэн аймаг болсонд баяр хүргэе.

Avatar

Зочин 2021-04-27 192.82.86.254

Яагаад 11 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээнд дурдагдахгүй байна вэ? Монголд тодорхой мэдэээлэл хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж