Говь-Алтай аймагт Covid-19-ийн 23 тохиолдол батлагджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Говь-Алтай аймагт Covid-19-ийн 23 тохиолдол батлагджээ

Говь-Алтай аймагт Covid-19-ийн 23 тохиолдол батлагджээ

Улсын хэмжээнд хоёр аймаг Covid-19 халдвар бүртгэгдээгүй “Ногоон бүс”-ээр нэрлэгдэж байсан билээ. Гэвч дөрөвдүгээр сарын 24-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд халдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн. Тодруулбал, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу хорт хавдартай иргэнийг тээвэрлэн хүргэж өгөөд аймагтаа очсон эмч түүний гэр бүлийнхэн, мөн цуг явсан жолоочоос Covid-19 илэрсэн байдаг. Тус аймагт өнөөдрийн байдлаар 23 иргэний PCR шинжилгээнд Covid-19 батлагдсан гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа “Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрснээс хойш гурав дах өдрөө ажиллаж байна. Сэжигтэй тохиолдол илэрсэн эхний өдөр 435 хүний шинжилгээний сорьцыг цуглуулж ХӨСҮТ-рүү илгээснээс 23-д нь Covid-19 халдвар илэрч, батлагдлаа. Сүүлийн гурван хоногт 877 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авсан” гэв.

Батлагдсан 23 тохиолдлын ойрын болон дам хавьтлын 2900 хүнийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлсэн байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд тусгаарлалтад байсан иргэд аж. Сайн дураараа шинжилгээ өгсөн иргэдээс халдвар бүртгэгдээгүй байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж