Хятад улс сурагчдын гэрийн даалгаврыг багасгах шийдвэр гаргажээ | News.MN

Хятад улс сурагчдын гэрийн даалгаврыг багасгах шийдвэр гаргажээ

Хятад улс сурагчдын гэрийн даалгаврыг багасгах шийдвэр гаргажээ

Хятад улс сурагчдын гэрийн даалгаврыг багасгах шийдвэр гаргажээ

Хятадын Боловсролын яам дунд сургуулийн сурагчдын гэрийн даалгаврыг багасгах болсноо мэдэгджээ. Тодруулбал, нэг болон хоёрдугаар ангийн хүүхдүүдэд гэрт нь бичгээр хийх дасгал ажлын даалгавар өгөхгүй. Харин гуравдугаар ангиас дээш насны сурагчид гэрийн даалгавраа хийхэд нэгээс илүүгүй цаг зарцуулж байхаар төлөвлөжээ.

Дунд ангийн сурагчдын гэртээ хичээллэх хамгийн дээд хугацаа нь 1.5 цагаас дээш байж болохгүй гэж Боловсролын яамны шинэ журамд заасан байна.

Мөн амралтын өдрүүд, зун болон өвлийн амралтаар өгдөг гэрийн даалгавруудын хэмжээг багасгахыг багш нарт уриалсан байна. Түүнчлэн бага болон дунд ангийн сурагчдад сонгон судлах хичээлээр аливаа төрлийн нэмэлт даалгавар өгөхийг хоригложээ. Үүнээс гадна хчиээлээс гадуурх сургалтын байгууллагуудыг хүүхдэд бичгийн даалгавар өгөхгүй байлгахаар болсон байна.

Эх сурвалж: Xinhua

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-27 66.181.164.175

Зөв нэгдүгээр ангийн зээгийн гэрийн даалгавар бүр хүүхэд байтугай биднийг залхаасан 2 ангидаа гадаадад очсон хамгийн түрүүн гэрийн даалгавар өгөхгүй сайхан байна гэж мэндчилсэн 6 настай хүүхдэд 8 настай хүүхдийн хуучин программаар хичээллүүлж даалгавар их өгөх юм сургууль дээрээ сураад гэртээ сонирхолоороо юм сурдаг болгоё Багш нарт дэвтэр зассан мөнгө гэж болимоор даалгавар өгөөд дэвтэр засалтын мөнгө авах гэдэг байх зүгээр л цалинг нэмээд өгөх багш нар хүүхдүүдээр уралддагаа больмоор байна Их

Avatar

Зочин 2021-04-27 202.55.188.45

Яагаад гэвэл Хятадад ажилчин анги багасаж байгаа учираас тэгэж байгаа юм шд ээ дэнэгүүдээ.

Avatar

иргэн 2021-04-27 202.179.26.65

Зөв шийдвэр юмаа. Монголд бага ангийн багш нь бүх хичээлд өчнөөн даалгавар өгнө, нэг үсгийг бүтэн нэг хуудас бичиж ир гэнэ. Том ангид бол тооны багш бөөн даалгавар, м.хэлний багш дараа нь, химийн физихийн түүхийн багшийн … гээд л дороос нь босч ирэхээргүй даалгавраар дарна. Сургуулийн насныхан нь багаасаа дарамтан дор амьдарч эхэлнэ. хэцүү хэцүү

Avatar

Зочин 2021-04-27 203.91.115.47

зөв асуудал байнадаа манай зарим багш нар хагас бүтэн сайнд хүртэл даалгавар өгөөд хурал хийгээд хүүхэд амруулахгүй ядраагаад дархлааг нь сулруулаад байгааг Боловсролын яам анхаармаар байна.

Avatar

Зочин 2021-04-27 202.9.46.238

Зөв. Монгол бас энэ шийдвэрийг хэрэгжүүлмээр байна.
Дуу хөгжим, Биеийн тамир, дизайн технологи гэх мэт хичээлүүдүүд бол танхимаар орж байж л хийх хичээлүүд тул дуу дуулах юм оёх гэхмэт даалгавар завгүй олон даалгавар дээр бүр их ачаалал болоод байх юм.

Avatar

Зочин 2021-04-27 66.181.161.93

Шалтгаан нь??? Шалтгаан нь л сонирхолтой байна шдээ??? Шинжлэх ухааны үндэслэлтэй л юм хийж таараа?!!

Avatar

Зочин 2021-04-27 202.21.109.87

ЗӨВ

Avatar

Зочин 2021-04-27 202.126.90.145

Монголд багш нар бол даалгавар өгдөг , шалгаж дарамталдаг хүмүүс л байх юм.
Хятад улсаас санаа авах ухаан яаж байхав дээ. Бид нарт …

Avatar

Зочин 2021-04-27 66.181.161.93

Бага насны хүүхдийг хэтэрхий их даалгавраар дарахаар бүр халширдаг болчих юмаа?!!! Манай боловсролын системд шинжлэх ухааны үндэс лэл гэж юм байна уу???

Avatar

/*-*/ 2021-04-27 49.0.142.169

Ашгүй дээ, мөхөх цагаа ойртуулав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж