Хятад улс сурагчдын гэрийн даалгаврыг багасгах шийдвэр гаргажээ

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

Хятад улс сурагчдын гэрийн даалгаврыг багасгах шийдвэр гаргажээ

Хятад улс сурагчдын гэрийн даалгаврыг багасгах шийдвэр гаргажээ

Хятадын Боловсролын яам дунд сургуулийн сурагчдын гэрийн даалгаврыг багасгах болсноо мэдэгджээ. Тодруулбал, нэг болон хоёрдугаар ангийн хүүхдүүдэд гэрт нь бичгээр хийх дасгал ажлын даалгавар өгөхгүй. Харин гуравдугаар ангиас дээш насны сурагчид гэрийн даалгавраа хийхэд нэгээс илүүгүй цаг зарцуулж байхаар төлөвлөжээ.

Дунд ангийн сурагчдын гэртээ хичээллэх хамгийн дээд хугацаа нь 1.5 цагаас дээш байж болохгүй гэж Боловсролын яамны шинэ журамд заасан байна.

Мөн амралтын өдрүүд, зун болон өвлийн амралтаар өгдөг гэрийн даалгавруудын хэмжээг багасгахыг багш нарт уриалсан байна. Түүнчлэн бага болон дунд ангийн сурагчдад сонгон судлах хичээлээр аливаа төрлийн нэмэлт даалгавар өгөхийг хоригложээ. Үүнээс гадна хчиээлээс гадуурх сургалтын байгууллагуудыг хүүхдэд бичгийн даалгавар өгөхгүй байлгахаар болсон байна.

Эх сурвалж: Xinhua

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж