Вакцинжуулалтын гэрчилгээгээ E-Mongolia цахим хуудаснаас авна

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

Вакцинжуулалтын гэрчилгээгээ E-Mongolia цахим хуудаснаас авна

Вакцинжуулалтын гэрчилгээгээ E-Mongolia цахим хуудаснаас авна

Манай улс Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн иргэдийг бүртгэлжүүлж, цахим бүртгэлийг төрийн нэгдсэн систем болох e-mongolia.mn сайтад холбосон. Ийнхүү дархлаажуулалтын мэдээлэл цахим хэлбэрт шилжсэн нь иргэд, олон нийт вакцины гэрчилгээ болон бусад төрлийн үйлчилгээг авахад илүү дөхөм болсон гэдгийг албаныхан онцолж буй.

Тухайлбал, Covid-19 цар тахлын вирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан иргэд гэрчилгээгээ E-Mongolia цахим хуудаснаас авах юм. Ингэхдээ вакцины гэрчилгээг албан форматын дагуу лавлагаа хэлбэрээр монгол болон англи хэл дээр  авах боломжтой аж. Вакцины гэрчилгээг авахын тулд:

-E-Mongolia систем рүү нэвтэрнэ

-Өөрийн утасны дугаар, тоон гарын үсэг болон цахим банкны бүртгэлээрээ нэвтрэн орно

-Монгол Улсын иргэн цэс рүү дарж орно

-Ковид-19 цэс рүү орно

-Урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээг сонгоно

-Үйлчилгээ авах цонхыг товшиж, гэрчилгээгээ үнэгүй татан авна.

Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын ажил нийслэл болон хөдөө орон нутагт эхэлсэн байгаа билээ. Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын суурин 112 цэг, явуулын /автобус/ долоон цэгт 256 багийн 2109 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 15 цагийн байдлаар  вакцины нэгдүгээр тунд 20277, хоёрдугаар тунд 13611, нийт 33888 иргэнийг хамруулжээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
9
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж