Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох төмөр замын төслийг хэлэлцэв | News.MN

Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох төмөр замын төслийг хэлэлцэв

Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох төмөр замын төслийг хэлэлцэв


Богдхан төмөр замын төсөл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг /”УБТЗ” ХНН/-ийн гол замаас Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөл юм.
Уг төсөл хэрэгжснээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, Нийслэл дундуур өнгөрүүлэлгүй аялуулна. Төмөр замын одоогийн шугамыг зорчигчийн галт тэрэг аялуулах, хот дүүргийн нийтийн зорчигч тээвэрт ашиглах боломж бүрдэнэ.
Мөн Богдхан төмөр замын төсөл нь “УБТЗ” ХНН-ийн гол замын хамгийн өндөр хэвгийтэй, жингийн хугарал үүсгэдэг (галт тэрэгний жин 4,200 тонн хүртэл буурдаг), өгсүүр хэсгүүд болох Эмээлт, Хоолтын давааг тойруулж тавьснаар галт тэрэгний хэсгийн хурд нэмэгдэн бүх хэсгүүдэд ижил 5,800-6,000 тонн жинтэйгээр аялж ачаа тээвэрлэлтийг жилд 5-6 сая тонноор нэмэгдүүлэхээс гадна Эмээлт зөрлөгөөс Хангай зөрлөг хоорондын замд байрлах хамгийн бага радиустай тахирууд дээр үүсдэг хүндрэлүүд шийдвэрлэгдэж, зам ашиглалтын зардлыг бууруулах эдийн засгийн үр ашигтай юм. Улаанбаатар хотын автозам болон төмөр замын ачаа тээврийн ачааллыг бууруулах, эргэлтийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгнө хэмээн тооцож буй.

Богдхан төмөр замыг барьж байгуулах талаар Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тус тус тусгасан байдаг.
Иймд ажлын хэсгийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажлын урьдчилсан төсөв, төлөвлөгөөний шинэчилсэн ерөнхий мэдээллийг өнөөдөр танилцуулав. Нэн тэргүүнд нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах судалгааны ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлээд судалгааны ажлын санхүүжилтийг богино хугацаанд шийдвэрлэх гарцыг ажлын хэсгийн гишүүд болох Сангийн сайд, ЗТХ-ийн сайд нарт даалгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-04-27 202.70.38.18

400 км үр ашиггүй зам барьсан хүнийг нэг мөр шийдээрэй дээ. Монголын 1 номерын дайсан тэр шүү.

Avatar

зочин 2021-04-27 202.70.38.18

Хичнээн жил ярьж байна. Бараг сонгууль бүрээр

Avatar

Зочин 2021-04-27 139.5.218.223

Эхлээд ачих буулгах терминалаа бариад дараа нь транзит ложистикоо барих нь бодит ашигтай

Avatar

Зочин 2021-04-27 139.5.218.223

Дайны зориулалтаар тавьсан учраас муруй тахир согтуу хүнээс дор төмөр замтай болсон

Avatar

Зочин 2021-04-27 66.181.182.247

Зуунбаянруу ашиггуй 400 км зам тавьхын оронд наад замаа тавьж байхгуй дээ одоо тэгээр бага рекламдаад ажилдаа ордоо наад замын чинь тухай одоо хуухэд хегшидгуй мэддэг блсон

Avatar

иргэн 2021-04-27 139.5.218.16

Бусдын будаа болтол ярьсан юмыг дахиад тоосонцор болтол ярих ямар хэрэг байнаа хийж чадах ажил байвал хоосон ярилгүй нэг ч гэсэн ажил хийгээчээ.

Avatar

зочин 2021-04-27 43.228.131.113

2017 онд метротой болно гээ биздээ..худлаа сонгууль болхоор тэгдэгийн

Avatar

ХН 2021-04-27 202.179.25.23

60 жил ярьцы шд. Бараг түүх домог үлгэр мэт ярьцан
.

Avatar

Зочин 2021-04-27 202.9.40.144

Яриад л байх юм. Зөв юмыг руодан ажил хэрэг болгоч ээ. Цаг хугацаа урсан өнгөрсөөр л байна шүү дарга нараа

Avatar

иргэн 2021-04-27 66.181.179.36

Богино хугацаанд ажил хэрэг болгоосой доо. Олон мянган хүн дуу чимээнээс болж унтаж чаддагүй дээ

Avatar

/*-*/ 2021-04-27 49.0.142.169

а******н, алан хядагч, мафийн босс гэж хэлэгдэж дуусдаггүй өнөө муу нэрт Элбэгдоржийн санаачилга шдээ, ичмээр юм

Avatar

Татвар төлөгч 2021-04-27 192.82.67.209

Орос, Хятадын хооронд газ дамжуулна гэж горьдож суухын оронд энэ ажлаа хийсэн нь дээр шүү

Avatar

Зочин 2021-04-27 202.126.88.54

Их л олон жил ярьж байна. Олигтой үр дүн гарахгүй байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж