Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг цахимаар үнэ төлбөргүй сургана | News.MN

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг цахимаар үнэ төлбөргүй сургана

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг цахимаар үнэ төлбөргүй сургана

Европын Холбооны санхүүжилттэйгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, ЕСБХБ хамтран Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан  17 багц сэдвийн хүрээнд 214 цахим сургалт хийхээр болжээ.

Энэхүү арга хэмжээний нээлт өнөөдөр цахимаар болсон байна. Арга хэмжээний нээлтэд ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, тус газрын БМНЦҮХ-ийн дарга Д.Болормаа, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд тэргүүн ноён Марко Фери, Европын сэргээн босголт хөгжлийн банкны ЖДҮ-ийн санхүүжилт, хөгжлийн группийн бүс нутгийн тэргүүн, дэд захирал Нодира Мансурова, Европын сэргээн босголт хөгжлийн банкны ЖДҮ-ийн санхүүжилт, хөгжлийн группийн ЖДҮ бизнес зөвлөх үйлчилгээний тэргүүлэх менежер С.Байгалмаа, Монголспот Медиа студи, төслийн удирдагч Б.Энхтуяа болон албаны бусад хүмүүс байлцлаа.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаТ.Жамбалцэрэн ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа идэвхтэй оролцуулах мэдээ мэдээллийг агуулсан видео сургалтуудыг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгч цахим сургалтын ажиллагаагаа нээж байна. Дэлхий дахинд тархаад буй цар тахлын энэ үед цахим сайтад байршуулсан сургалтуудад бүрэн хамрагдаж судалсны үр дүнд сертификатаар баталгаажуулж авах давуу тал сургалтын үр дүнг бий болгож байна. Цахим сургалтаар дамжуулан жижиг, дунд бизнестээ болон Монгол улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэв.

Мөн ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Юуны өмнө хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа. Монгол улсад анх удаа ЖДҮ-ийн салбарт 17 багц сэдвийн хүрээнд 214 зөвлөмж бүхий 24 цагийн цахим сургалт бэлэн боллоо. Цогц, үнэ төлбөргүй сертификаттай болсноороо давуу талтай. Манай байгууллага ЕХСББ-тай хэд хэдэн төсөлд хамтарч ажиллаж байгаа.

Монголын ЖДҮ эрхлэгчид өнөөдрийг хүртэл бэлчээрээрээ явж, өөрөөрөө бойжиж ирлээ. Үүнийг өөрчилж, шинжлэх ухаанч, өрсөлдөх чадвартай, дэлхийн хэмжээний ЖДҮ гаргаж ирэхийн тулд ул суурьтай бойжуулах ёстой юм байна. Гаднын зах зээлд гаргах суурь үндэс нь энэ сургалттай танилцах явдал юм. Бүгд энэ сургалтыг хэрэгтэй хүмүүст нь хүргэх тал дээр хамтарч ажилланагэв.

Дашрамд дуулгахад, эдгээр сургалтууд нь нийт 17 сэдвийн хүрээнд Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй дүрэм журмууд болох Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, ЖДҮХСангийн зээл, Зээлийн Батлан Даалтын үйлчилгээний тухай, Бүтээгдэхүүний тохирлын үнэлгээ, Хоршооны төрөл, давуу тал зэрэг сэдвээр мэдээлэл авах боломжтой. Мөн бизнест түгээмэл тулгардаг асуудлууд болох Санхүү, стратеги төлөвлөлт, Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Эрсдэл , хямралын үеийн менежмент зэрэг олон сэдвээр мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ хэрэгжүүлж болохуйц олон санааг авах болно.  

Эх сурвалж: ЖДҮГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж