"Биеийн байдал хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ хийхгүй" | News.MN

"Биеийн байдал хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ хийхгүй"

"Биеийн байдал хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ хийхгүй"

"Биеийн байдал хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ хийхгүй"

Улсын хэмжээнд Covid-19 халдварын онош нь батлагдсан 797 хүн гэрийн тусгаарлалтад байна. Биеийн байдал нь хөнгөн оноштой иргэд гэрийн ажиглалтад байгаа юм. Тэдэнд харьяа дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв нь хяналт тавьж буй.  Гэрийн ажиглалтын  нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-өөс дараах зөвлөгөөг өглөө.

  • Covid-19 халдварын хөнгөн тохиолдол бусдад халдвар тархаахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг сахих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгаарлан хянана,
  • Ихэнх хөнгөн тохиолдол өвөрмөц эмчилгээ хийх заалтгүй,
  • Covid-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдолд шингэн зүйл сайн уулгана, илчлэг сайтай хоол хүнсээр хангана,
  • Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, зовуурь багасгах, өвдөлт намдаах гэх мэт шинж тэмдгийн эмчилгээ хийнэ,
  • Хөнгөн зэргийн үед эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор вирусийн эсрэг бэлдмэл антибиотик эмчилгээ хэрэглэхийг зөвлөхгүй,
  • Эдгээр өвчтөний эмнэлзүйн байдлыг тогтмол хугацаанд хянаж ханиалгах, амьсгалын тоо олшрох, цээж давчдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн нөхцөлд тусламж үзүүлнэ,
  • Үзлэг, шинжилгээгээр өвчтөнг хөнгөн гэж тодорхойлсон байсан ч хоёр долоо хоногийн дотор өвчин хурдан даамжирч болзошгүй. Өвчин даамжирч буйг гипоксемийн шинжүүд илтгэнэ.
  • Эрсдэлт хүчин зүйлтэй, тухайлбал чихрийн шижин, зүрхний дутагдал, амьсгалын архаг дутагдал, артерийн даралт ихсэлт, хорт хавдар, дархлаа дарангуйлагдсан байдал, жирэмсэн тохиолдолд онцгой хяналт шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүмүүсийн 12,000 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 5000 гаруй нь гэрээр эмчлүүлэн эдгэрсэн байна. Тэгвэл гэрт нь эсвэл эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх эсэхийг хараахан шийдээгүй буюу тандалт судалгаа үргэлжилж буй 2415 хүн байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард түмэн 2021-04-27 202.55.188.81

Уг нь өвчнийг бага дээр нь эм хэрэглээд нам дарах юмыг олигтой эм хэрэглэх хэрэггүй гэсээр улам хүндрүүлээд байх юм…

Avatar

Зочин 2021-04-27 202.55.188.33

гэрийн тусгаарлалтад ороод 6 хонож байна.3 удаа өрхийн эмнэлгээс ярьж халуун авсан. бусдаар таг. ямар ч эм, тариа өгөөгүй. энэ янзаараа бол нэр дээр байна зарлага биччихсэн байхыг үгүйсгэхгүй л юм байна.

Avatar

зочин 2021-04-27 43.242.243.84

хөнгөн туссан хүмүүст эмчилгээ хийхгүй байж бид тулдаа л эмчиллээ гэж сүр бадруулаад байна уу. тэдний зарим нь өөрөө явцын дунд эдгэрч байгаа гэсэн мэдээ байдаг. ЭМ яамны мэдээлэгч амчлээд гаргасан юм шиг ярьдаг шүү. хураасан мөнгөө өөрсдөө авчихаад нэг хүнд 8,0 сая төгрөгийн эмчилгээ хийлээд байна уу

Avatar

ТАЙЛАН ШААРДАЖ БАЙНА! 2021-04-27 61.221.12.80

АРД ТҮМЭН ТАЙЛАН ШААРДАЖ БАЙНА.

https://ibb.co/3YFxRd6

Avatar

ТАЙЛАН ШААРДАЖ БАЙНА! 2021-04-27 61.221.12.80

ТАЙЛАН ШААРДАЖ БАЙНА!

ibb.co/3YFxRd6

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж