"Биеийн байдал хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ хийхгүй"

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

"Биеийн байдал хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ хийхгүй"

"Биеийн байдал хөнгөн тохиолдолд өвөрмөц эмчилгээ хийхгүй"

Улсын хэмжээнд Covid-19 халдварын онош нь батлагдсан 797 хүн гэрийн тусгаарлалтад байна. Биеийн байдал нь хөнгөн оноштой иргэд гэрийн ажиглалтад байгаа юм. Тэдэнд харьяа дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв нь хяналт тавьж буй.  Гэрийн ажиглалтын  нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-өөс дараах зөвлөгөөг өглөө.

  • Covid-19 халдварын хөнгөн тохиолдол бусдад халдвар тархаахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг сахих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгаарлан хянана,
  • Ихэнх хөнгөн тохиолдол өвөрмөц эмчилгээ хийх заалтгүй,
  • Covid-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдолд шингэн зүйл сайн уулгана, илчлэг сайтай хоол хүнсээр хангана,
  • Шаардлагатай тохиолдолд халуун бууруулах, зовуурь багасгах, өвдөлт намдаах гэх мэт шинж тэмдгийн эмчилгээ хийнэ,
  • Хөнгөн зэргийн үед эмчлэх болон урьдчилан сэргийлэх зорилгоор вирусийн эсрэг бэлдмэл антибиотик эмчилгээ хэрэглэхийг зөвлөхгүй,
  • Эдгээр өвчтөний эмнэлзүйн байдлыг тогтмол хугацаанд хянаж ханиалгах, амьсгалын тоо олшрох, цээж давчдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн нөхцөлд тусламж үзүүлнэ,
  • Үзлэг, шинжилгээгээр өвчтөнг хөнгөн гэж тодорхойлсон байсан ч хоёр долоо хоногийн дотор өвчин хурдан даамжирч болзошгүй. Өвчин даамжирч буйг гипоксемийн шинжүүд илтгэнэ.
  • Эрсдэлт хүчин зүйлтэй, тухайлбал чихрийн шижин, зүрхний дутагдал, амьсгалын архаг дутагдал, артерийн даралт ихсэлт, хорт хавдар, дархлаа дарангуйлагдсан байдал, жирэмсэн тохиолдолд онцгой хяналт шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүмүүсийн 12,000 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол 5000 гаруй нь гэрээр эмчлүүлэн эдгэрсэн байна. Тэгвэл гэрт нь эсвэл эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх эсэхийг хараахан шийдээгүй буюу тандалт судалгаа үргэлжилж буй 2415 хүн байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж