Дарханд хүүхдийн асрамжийн төвийн багшаас Covid-19 илэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Дарханд хүүхдийн асрамжийн төвийн багшаас Covid-19 илэрчээ

Дарханд хүүхдийн асрамжийн төвийн багшаас Covid-19 илэрчээ

Дархан-Уул аймагт өнөөдөр /2021.04.27/ 40 хүнээс халдвар илэрснээр тус аймгийн хэмжээнд Covid-19-ийн нийт батлагдсан  тохиолдол 541 боллоо.

Covid-19-ийн шинж тэмдэг илэрч өөрсдөө эмнэлгийн байгууллагад хандсан гурван иргэнээс халдвар бүртгэгджээ. Үүний нэг нь тус аймаг дахь “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийн багш аж. Иймээс тус төвийн багш, ажилтан, хүүхдүүдийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Хүүхдийн асрамжийн төвөөс халдвар илэрсэн тул бусад СОС хотхон, нийтийн байранд оршин суух иргэдээс тандалтын шинжилгээг авна гэдгээ аймгийн Онцгой комисс мэдээлсэн юм.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Эмчлэн тусгаарлах байранд 250 иргэн байгаа аж. Харин ажиглан тусгаарлах байранд ойрын хавьтлын 163 хүн байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дөрөв нь жирэмсэн эх байна. Сүүлийн гурав хоногийн хугацаанд 1960 хүнийг Covid-19 эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунд нь хамруулсан. Эх уурхай нь тодорхойгүй байсан голомтуудыг тогтоон ажиллаж байна. Халдвар авсан болон ойрын хавьтлын иргэд асуумжаа бүрэн гаргаж өгөхгүй байгаа нь эрүүл мэндийн байгууллагын ажилчдад хүндрэл үүсгэж байна” гэлээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж