ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: “Хүчит шонхор” захыг задална | News.MN

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: “Хүчит шонхор” захыг задална

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: “Хүчит шонхор” захыг задална

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: “Хүчит шонхор” захыг задална

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Хүчит шонхор" ХХК-ийг дахин 29.1 сая төгрөгөөр торгожээ. Энэ нь жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм. Тус газраас  “Хүчит шонхор” ХХК  нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж, үнэ тохирч худалдаалан ноёлох үйл ажиллагаа явуулсан хэмээн үзжээ. Мөн махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон  байна.

Өмнө нь тус худалдааны төвийг 20 сая төгрөгөөр торгож байсан юм. Тодруулбал, 2020 оны арваннэгдүгээр сард “Хүчит шонхор” худалдааны төв нь махны үнийг нэмсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулж байсан билээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Хүчит шонхор ХХК-г өмнө нь торгож байсан. Энэ удаа өмнөх жилийн борлуулалтын 4 хувиар торголоо. Бид тайлбар мэдээллүүдийг нь авч байгаа. Шаардлагатай тохиолдолд 30 хоногийн хугацаанд шүүхэд хандах бүрэн эрх нь бий. Бид “Хүчит шонхор” захыг задална. Үүнийг эртнээс ярьж байгаа. Хүмүүс зах зээлийн зарчмаар ажиллаж байхад торгууль ногдууллаа гэх зүйл ярьж байна. Энэ бол ямар ч эдийн засгийн мэдлэггүй хүмүүсийн л  хэлдэг ажил шүү дээ. Зах зээлийн үндсэн зарчмаар буюу үнэ нь эрэлт нийлүүлэлт дээр тогтож байгаа. Нийлүүлэлт багасч эрэлт ихэсвэл үнэ өснө. Эрэлт, нийлүүлэлт хангалттай бол үнэ буурна. Үүнийг санаатайгаар зөрчиж байгаа асуудал нь ноёлох үйл ажиллагаа” гэсэн юм. Тус газрын мэдээлснээр мах, махан бүтээгдэхүүнээс гадна нарийн ногооны үнэд хяналт тавьж байгаа аж. Нарийн ногооны тухайд үнийн хөөрөгдөл үүсээгүй, нэмэгдэлтэй байна хэмээн дүгнэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зрчин 2021-04-27 66.181.161.104

Хүчит шонхорыг хаагаад баянзүрх , сонгинохайрхан , хан уул дүүргүүдэд махны бөөний худалдааны цэг нээгээд өглөө 5 цагт онгойдогыг болиулж 6;30 цагт нээгдэж мах борлуулах малчдаа оруулж байрлалыг нь эзлүүлж цэгцэлсний дараа 7;30 -д мах худалдан авах жижиглэнгийн ченжүүдээ оруулж худалдаа нь албан ёсоор эхэлвэл 5 цагт орж ирсэн махыг бүгдийг нь бөөндөж аваад эргүүлээд жижиглэн худалдаа хийдэг ченжүүдэд үнэ өсгөж зардаг завсрын ченжүүд арилна

Avatar

зочин 2021-04-27 192.82.76.128

Завхан махны үнийг биш гэдэс дотрын үнэ талийж өгсөн байнлээ.
Хонины 1 ширхэг элэг 1500-2000 төгрөг гэж байна. Шинэ элэг нь 2000

Avatar

Зочин 2021-04-27 202.9.47.0

Дээр 80-аад оны үед оочирт алалцаж алалцаж ганц шил архи аваад гарч ирэхэд архи хэрэг болсон нөхөд 38 төгрөгний үнэтэй архийг 40-өөр зарчаач, 45-аар зарчаач, 50-аар зарчаач гээд уралдаж үнэ хэлээд ядаргаа байж билээ.

Avatar

Зочин 2021-04-27 192.82.67.179

Шарил дотроо мах зараад л ийм завхарсан юм гэж байх уу?! Ийм улс гэж байж болох уу??!! Энэ ёстой дампуугийн дампуу гэдэг л байхдаа?!

Avatar

Үүн шаг 2021-04-27 66.181.161.94

Харин тиймээ ядаж шарилаас холдуулах юмсан даа

Avatar

Зочин 2021-04-27 64.119.22.74

Шарилын хажууд байгаа захаа хотоос гаргаачээ

Avatar

зочин 2021-04-27 202.179.26.65

😗Зөв зөв.Зарим шаардлагатай тохиолдолд төр хүчээ үзүүлж байх хэрэгтэй. Махны үнэ бүр дэндээд байгаан

Avatar

Иргэн 2021-04-27 59.153.114.193

Эд нартай ёс суртахуун эдийн засаг яриад үнэндээ ойлгохгүй ихэнх нь аймшгийн амьдралтай архичин нөхрийхөө дарамтанд орой харихад шааж унагаах болов уу? архины мөнгө нэхэх болов уу? охидыг минь хүчиндчихээгүй байгаа гэх мэт хөөрхий зовлон нь их.Угаасаа л дур зоргоороо үнээ нэмж байгаа нь энэ захын захиргаатай шууд холбоотой энэ Тогтмолыхон ямар их шуналтай гарууд вэ? хүүгээ сайдад шаалгана энэ Хүчит шонхор зах бол Тогтмолын Сайнхүүгийн тусгаар улс хууль дүрмэнд захирагддагүй хулгайч юмаа

Avatar

иргэн 2021-04-27 64.119.16.11

манайд худалдааны хууль байхгүй юм биш үү Энэ хуультай байж тэр олон шат дамжсан чэнжийн тогтолцооноос гарна бус уу

Avatar

ОТГОН 2021-04-27 64.119.25.171

ХҮН ТӨРӨЛХТНИЙ АНХНЫ ТӨР
БОЛОХ
МОНГОЛ
ТӨР
АРГА ХЭМЖЭЭ АВНА АА
КОМПАНИ БАЙГУУЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ӨГЧ
БОЛСОН ЮМ
ЦУЦАЛЖ БОЛНО ОО

Avatar

Зочин 2021-04-27 192.82.70.226

Баруун талдаа ядаж ганц нэг махны зах нээж иргэдээ чирэгдүүлэхгүй байх хэрэгтэй. Даварсан эздүүд нь амиа тавьчих гээд яаж ийгээд саатуулаад байгаа биз. Өөрт нь ашиг их унаж бвал юун тэр ард иргэд, үнэ ханш хамаагүй шдээ

Avatar

/*-*/ 2021-04-27 49.0.142.169

Дэнжийн 1000-аас гаргаж хотоос холдуулах хэрэгтэй

Avatar

Зоч 2021-04-27 203.91.115.42

Монголын нийслэл бүх аймгуудаас орж ирж байгаа махыг энэ зах ганцаараа монополь хурааж байна.Энэ нь хотын ачааллыг хэт нэг талд бөөгнүүлж түүнчлэн орж ирж байгаа мах борлуулагч төвөгтэй.Монополь учир ашиг л хөөцөлдөн давхар түрээс бүхий нэг гараас нөгөө тийш дамжуулан зарж асар их ашгыг дундаас нь ямар ч хөдөлмөргүйгээр мөлжиж байдаг дамжуулагч ченж гэгчүүдийг үүрлүүлж байдаг газар.Одоо орж ирдэг зам бүрд зах нээ.

Avatar

Иргэн 2021-04-27 202.9.46.185

Төр төмөр нүүрээ үзүүлж захын хаа.бүх хүмүүст нь эрүү үүсгэн.

Avatar

Ub irged 2021-04-27 66.181.161.18

Бүүр тараах хэрэгтэй. Хотын зах руу зайлуульё

Avatar

Зочин 2021-04-27 64.119.17.94

Хөл хорионы үед тэр наймаачид бас л 300 000 авсан л байгаа шүү дээ . тэгсэн хирнээ давраад .бусдыгаа бодолдоо.

Avatar

Зочин 2021-04-27 139.5.218.27

Хятадын шарилууд дээр баригдсан " хүнсний зах " шүү дээ , татан буулгаачээ

Avatar

Зочин 2021-04-27 202.21.107.102

ХҮЧИТ ШРНХОР ЗАХЫГ ХААХ ХЭРЭГТЭЙ…ХОТЫН ДӨРВӨН ЗАХАД БӨӨНИЙ МАХНЫ ЗАХ БАЙГУУЛЖ АРД ТҮМНИЙХЭЭ ЭРХ АШИГТ НИЙЦСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААЧЭЭЭ ХОТЫН ДАРГА БӨХ НӨХӨР МИНЬ..

Avatar

Зочин 2021-04-27 192.82.75.145

Эрүүл мэндийн сайд асан Мөнхсайханы эцгийн компани. Өвчин зовлон, хөл хорио далимдуулан ченжүүдтэйгээ үесэн хуйвалдаж махны үнийг нэмнэ гэдэг гэмт хэрэг. Хүчит шонхорыг задалж, дүүрэг бүрт махны хчмд зах байгуул

Avatar

Зочин 2021-04-27 202.126.90.13

Зөв зөв хамгийн хүн ам ихтэй баянзүрх дүүрэгт нэг махны том төв байх ёстой шүү.

Avatar

Зочин 2021-04-27 124.158.110.82

Захаас бус дэлгүүрээс авна гэсэн үг. Ингэж хүчилж болохгүй байх. Сүлжээ дэлгүүрүүдийн махны үнэ хөөрөгдөлгүй гэж итгээд явцгаана даа. Ард түмний амьдрал бодохгүй, дандаа захиалагч нарынхаа бизнес бодно. Тэрний оронд хуурамч бензинээ шийдэх нь түмэнд хэрэгтэй.

Avatar

я 2021-04-27 202.21.103.54

UIL ajillagaag n togtchihson gazriig samarahnee , zugeer l saijruulaach , ubul mah hyamd baihad n mahaa hulduugchind hadgalaad abaach , habar mal gargah bolmjgui turanhai baidag bolohoor mah hobordood une jil bur usdug naimaachid usguud geed solioroh yum aa , zah zeeliin zamaar yabj bna

Avatar

Зочин 2021-04-27 139.5.218.27

Оршуулгын газар дээр баригдсан хүнсний захыг татан буулгаад ээ. хөрсөн доор нь дүүрэн урд толгойдоо хөшөөтэй толгой нь урагшаа харсан хятадуудын шарил байдаг шүү дээ .

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-04-27 202.9.46.199

хүчит шонхор захын зам муу зогсоолгүй зэрэг хэцүү бэрхшээл их бий дүүрэг бүрт гаднаа олон зуун машины зогсоолтой том зах барих шаардлагатай махны үнийг төр хянах гээд байгаа юм бол тэр нөөцийн махаа сайн бэлдлдээ нөөцийн мах чанрагүй хүрэлцээ муутайгаас бүгд хүчит шонхор яваад байгаа Хувийн захын мах уул нь ямар үнэтэй байх нь төрд огт хамаагүй юм шүүдээ Австрали япон үхрийн махыг 450 мянгаар зарж байна авдаг хүмүүс нь огт хэл ам хийхгүй л байгааштээ би жишээ нь хямд биш харин сайн мах л хүснэ

Avatar

ЗАДЛАХ ЮМ БИЗ ДЭЭ... 2021-04-27 202.179.25.23

НЭГДҮГЭЭРТ . ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙГ ОЛОДОХДОО ДАНДАА ЗАХИТРГААНЫ АРГААР ШИЙДЭЛ ХАЙХ ЮМ АА. ЭДИЙН ЗАСГИЙН ОЛОН АРГА ХЭРГЭСЛИЙГ ОГТ АШИГЛАХЫГ ХҮСДЭГГҮЙ.
ХОЁРДУГААРТ. МАХНЫ БИЗНЕСИЙН ХАМГИЙН СОНГОДОГ ЭНЭХҮҮ ТОГТОЛЦОО , ЗАРЧИМИЙГ ХЭРХЭН ЯАЖ ЗАДЛАЖ ИЛҮҮ ҮР ДҮНД ХҮРГЭХ ВЭЭ… ЭХЛЭЭД АРГА ЗАМАА ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГТЭЙ ШД.

Avatar

Зочин 2021-04-27 202.126.88.68

Мах ногооныхоо үнийг хянаж чадахгүй бол үхээрэй

Avatar

Зочин 2021-04-27 66.181.161.68

захын боссын хүү нь мөнхсайхан гэж эмчинцэр бгаа гудманд таарвал цус нөжтөйн холино муу баасыг эцэг эхийг н ь хэмх өндөг гурилахр нүд даварсан бузар булай гэр бүлэнцэр адгийн шшаарнуд

Avatar

Зочин 2021-04-27 150.129.141.78

Задлана гэхээр яана гэсэн үг вэ? Мунхаг надад хэлээч

Avatar

Зочин 2021-04-27 202.9.46.61

Үхрийн хонь тэмээ ямаа адууны махыг тус тусад нь өөр өөр газарт зарж эхэлнэ гэсэн үг

Avatar

Зочин 2021-04-27 64.119.16.53

Хүчит шонхор захын наймаачид маш дураараа үнээ нэмдэг шүү.Бас килограм дээр аймаар иднэ.,Наран туул 2 бас өөрчгүй чихэр,мах, хиам,,жимс бүгд килограмм дээр иднэ.Бас Цагаан идээнийхэн гэж аймаар наймаачид байна аарц гурилтай холиод л 15000 сё дээш 23000 хүртэл зарна шүүдээ наймаачид үнээл нэмж байвал өөр юу ч боддоггүй маош муухай луйварчингууддаа

Avatar

ЩӨХТГ ын шийдвэр зөв 2021-04-27 66.181.161.36

"Хүчит шонхор" шиг махны зах хэд хэдийг нээх хэрэгтэй шүү хотын дарга Сумъяабазараа. Хэтэрхий ноёлож байгаа тэр хэдэн ченжүүд бүүр даварсан.

Avatar

зочин 2021-04-27 192.82.76.128

ШӨХТГ-ын ЗӨВ. Цар тахлыг далимдуулж иргэдээ мөлжихийг зах зээлийн зарчмаар ажиллаж байна гэж үзэхгүй.
Монгол зүйр үг байдаг даа. ЗУД БОЛОХОД НОХОЙ ЗООЛДОГ, ЗОВЛОН УЧРАХАД ЛАМ БАЯЖДАГ гэж.

Avatar

Зочин 2021-04-27 64.119.25.217

Зөв шүү. Дүүрэг бүрт 2-3 махны зах нээчих ээ. Хүнсний захыг дагалдуулаад л нээж болно

Avatar

Зочин 2021-04-27 66.181.161.121

тэр НӨАТ-йн сугалаа гэж луйвартайгаа тэмцээч ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж