ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: “Хүчит шонхор” захыг задална

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: “Хүчит шонхор” захыг задална

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: “Хүчит шонхор” захыг задална

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас "Хүчит шонхор" ХХК-ийг дахин 29.1 сая төгрөгөөр торгожээ. Энэ нь жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм. Тус газраас  “Хүчит шонхор” ХХК  нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, төөрөгдүүлэх, үгсэн хуйвалдаж, үнэ тохирч худалдаалан ноёлох үйл ажиллагаа явуулсан хэмээн үзжээ. Мөн махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалж буй нь нотлох баримтаар тогтоогдсон  байна.

Өмнө нь тус худалдааны төвийг 20 сая төгрөгөөр торгож байсан юм. Тодруулбал, 2020 оны арваннэгдүгээр сард “Хүчит шонхор” худалдааны төв нь махны үнийг нэмсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулж байсан билээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Хүчит шонхор ХХК-г өмнө нь торгож байсан. Энэ удаа өмнөх жилийн борлуулалтын 4 хувиар торголоо. Бид тайлбар мэдээллүүдийг нь авч байгаа. Шаардлагатай тохиолдолд 30 хоногийн хугацаанд шүүхэд хандах бүрэн эрх нь бий. Бид “Хүчит шонхор” захыг задална. Үүнийг эртнээс ярьж байгаа. Хүмүүс зах зээлийн зарчмаар ажиллаж байхад торгууль ногдууллаа гэх зүйл ярьж байна. Энэ бол ямар ч эдийн засгийн мэдлэггүй хүмүүсийн л  хэлдэг ажил шүү дээ. Зах зээлийн үндсэн зарчмаар буюу үнэ нь эрэлт нийлүүлэлт дээр тогтож байгаа. Нийлүүлэлт багасч эрэлт ихэсвэл үнэ өснө. Эрэлт, нийлүүлэлт хангалттай бол үнэ буурна. Үүнийг санаатайгаар зөрчиж байгаа асуудал нь ноёлох үйл ажиллагаа” гэсэн юм. Тус газрын мэдээлснээр мах, махан бүтээгдэхүүнээс гадна нарийн ногооны үнэд хяналт тавьж байгаа аж. Нарийн ногооны тухайд үнийн хөөрөгдөл үүсээгүй, нэмэгдэлтэй байна хэмээн дүгнэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж