Хөлгийн багийн гишүүдийн "салах ёс гүйцэтгэсэн" бичлэг цацагдлаа | News.MN

Хөлгийн багийн гишүүдийн "салах ёс гүйцэтгэсэн" бичлэг цацагдлаа

Хөлгийн багийн гишүүдийн "салах ёс гүйцэтгэсэн" бичлэг цацагдлаа

Хөлгийн багийн гишүүдийн "салах ёс гүйцэтгэсэн" бичлэг цацагдлаа

Индонезийн тэнгисийн флотын 53 хүнтэй шумбагч хөлөг өнгөрсөн долоо хоногт Бали арлын ойролцоогоос сураггүй алга болсон билээ. Тус хөлгийг хэд хэдэн улс хамтран хайсан ч Бямба гаригт /2021.04.24/ хөлгийн эх бие далайн ёроолд гурван хэсэгт хуваагдсан байгааг олсон юм. Ингээд хөлгийн багийн 53 гишүүн амьд үлдэх найдлага бүрэн тасарсан.

Тэгвэл хөлөг осолдохоос хэд хоногийн өмнө багийн гишүүд хамтдаа Индонез үндэсний “Сампай Жампа” буюу “Баяртай” нэртэй дууг дуулж буй бичлэг өчигдөр /2021.04.26/ цацагдсан байна. Гэхдээ энэ дууг тэд удахгүй тэнгисийн цэргийн албанаас чөлөөлөгдөх гэж буй командлагчийг үдэж өгөхөөр дуулсан гэдгийг албаны хүмүүс мэдээлжээ. Харамсалтай нь хэдхэн хоногийн дараа энэ дуу тэдний салах ёс гүйцэтгэх дуу болон хувирч, онгоц далайн ёроолд гурван хэсэгт хуваагдсан байна.

Шумбагч онгоц алга болохын өмнөхөн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэдэг торпeдийн шинэ зэвсэглэл туршиж байсан байжээ. Одоогоор онгоц живсэн шалтгаан тодорхой болоогүй байна. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо амиа алдсан багийн гишүүдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн, хөлгийн багийн бүх гишүүдийг нэг цол ахиулан нэхэн шагнаж, ар гэрт нь дэмжлэг үзүүлж, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрийг даахаар болжээ.

Одоо аврах албаныхан 800 орчим метрийн гүнд байгаа хөлгийн их бие болон хөлгийн багийн гишүүдийн цогцсыг гарган авахаар ажиллаж байгаа аж. Гэхдээ энэ ажил урагшгүй байгаа ба илүү сайн хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд шаардлагатай байгааг албаны хүмүүс ярьжээ.

Индонез улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа ч зэвсэг техникийн зарим нь хуучин хэвээр байгаа аж. “KRI Nanggala-402” хөлгийн хувьд 44 жилийн өмнө Германд үйлдвэрлэсэн, 2012 онд их засвараас гарсан бөгөөд өнөөг хүртэл нэг ч удаа засвар үйлчилгээ хийгдээгүй байжээ. Одоо тус улсад дөрвөн шумбагч хөлөг үлдсэний нэг нь мөн Германд үйлдвэрлэсэн хуучин хөлөг бол гурав нь сүүлд Өмнөд Солонгосоос худалдаж авсан шинэ хөлгүүд аж.

Эх сурвалж: BBC, Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
590
ХарамсалтайХарамсалтай
18
ЗөвЗөв
18
ХахаХаха
18
ТэнэглэлТэнэглэл
17
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
12
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-27 192.82.87.147

Татвар төлөгч нарын мөнгийг гудраад бгаа томчуудын хаусан дээр тэсрэх бөмбөг шидээд дэлбэлдэг зоригтой аавын хүү Монголд байхгүй…. Үнэхээр хулчгар эрчүүдтэй юмаа бид

Avatar

Зочин 2021-04-27 192.82.68.97

Chi ooro teslewel ysiimbde?

Avatar

Zochin 2021-04-27 103.57.92.229

Tiishdee

Avatar

Зочин 2021-04-27 66.181.182.66

🥲

Avatar

Зочин 2021-04-27 66.181.188.212

Манай 76 хулгайчуудыг актлагдсан хугацаа дууссан онгоцонд суулгаад Сүм.Батболдын арал руу нисгээд мартчих юмсаан.

Avatar

Hha 2021-04-27 202.9.46.87

Hha corona yaay gj bain gadaadin sonsn shumbagch yh we hezee neeh iim surjin boltsn yum

Avatar

Зочин 2021-04-27 202.21.108.219

Тээр жил Оросын Курск шумбагч бас ингээд сүйрч билээ

Avatar

ҮНЭН 2021-04-27 103.26.194.206

ХЯТАДУУД СӨНӨӨСӨН БАЙХ

Avatar

Зочин 2021-04-27 66.181.191.148

YMBII MARAALIIN ELEGDELD ORTSON BSIIM BISHUU UDIRDLAGUUDIIN BURUU L DAAAA

Avatar

Hz 2021-04-27 66.181.177.103

Hujaa nar aaziin oron uudiig daramtlaad baiga baihaa suuliin uyed usan hiliin zurchuud baidag bolson gesen

Avatar

True or false 2021-04-27 150.129.140.242

Та нар санаж байгаа бол Ванга энэ ослын талаар зөгнөж байсан.

Avatar

Зочин 2021-04-27 202.21.107.96

hahahaha odo yahu tgd? zugnuluuru amidraache

Avatar

Зочин 2021-04-27 66.181.189.99

Манай 76 ийм дуу дуулсан бичлэг удахгүй явна

Avatar

Зочин 2021-04-27 202.179.27.70

yuun shine torped tseneg meneg ene bicheech Н.АМГАЛАНТУУЛ guai gal togooniil avgai baihaa

Avatar

Зочин 2021-04-27 202.179.26.12

Ум өни ваднехум ум мани баднехум_ Ум маний баднехум

Avatar

зочин 2021-04-27 192.82.76.128

Эвий дээ. Хүний сайхан хүүхдүүд. Ум маани бад мэ хум.

Avatar

Зочин 2021-04-27 124.158.85.19

Ум ма ни бад ми хум

Avatar

РАВДАН 2021-04-27 66.181.161.42

ТОРПЕД ГЭДЭГ БОЛ УСАНД ХЭРЭГЛЭДЭГ ЗӨӨГЧ. ХАРИН БАЙЛДААНЫ ЦЭНЭГ НЬ МИНА ЮМ. ГЭТЭЛ ЦӨМИЙН ЦЭНЭГТ МИНА БАЙХ УУ? БАС ТЭГЭЭД ИНДОНЕЗ ШҮҮ? ЦӨМИЙН ЦЭНЭГ БҮХИЙ ИЙМ ТӨРЛИЙН ЗЭВСГИЙГ ТАКТИКИЙН ГЭДЭГ. ГЭХДЭЭ ТОРПЕДОНД БОЛ БОЛОМЖГҮЙ ЮМ. ТОРПЕДИЙН НАРИЙВЧЛАЛ АЛСЛАЛ НЬ ӨӨРӨӨ ИЙМ ТАКТИКИЙН ЦӨМИЙН ЦЭНЭГИЙГ АШИГЛАХ БОЛОМЖИЙГ ХЯЗГААРЛАДАГ ЮМ.

Avatar

Н.ЛХАГВАДОРЖ 2021-04-27 66.181.181.155

БНИндонeз улсын тэнгисийн цэргийн хүчний KRI NANGGALA-402 шумбагч онгоц шинэ төрлийн цөмийн цэнэгт хошуут ТОРПEДА туршихдаа аюулгүйн дэглэмийг зөрчсөн, өндөр даралтад гүнд буудан турших явцад дотроо 2 торпeда тэсрэн дэлбэрч, хөлөг 3 тасарсан нь илэрхий.

Avatar

Зочин 2021-04-27 202.179.24.116

ТЭГЭЭД ШИНЭ ЮМ ТУРШИЖ БАЙЖ ЯМАР ОЛОН ШУМБАГЧТАЙ ЯВУУЛДАГ ЮМ БЭ. ГАРЗГҮЙ ГЭЭД ХУУЧИН ХӨЛГӨӨ ЯВУУЛЖ Л ДЭЭ. УУЛААС ИНДОНЕЗ ЦӨМИЙН ЦЭНЭГ БАЙХГҮЙ ЮМ ЧИНЬ ТЭГТЭЛ ШИНЭ ТОРПЕД ТУРШИХЫН ХЭРЭГ БАЙНА УУ. ИНДОНЕЗИЙН ГАЗАР ИХ ХӨДӨЛДӨГ ОЛОН ТАСАРХАЙ ТЭР ИХ ХҮНТЭЙ УЛСТАЙ ЕР НЬ ХЭН БАЙЛДАХ ГЭСИЙН БОЛ. ЕР НЬ ДАЙСАНГҮЙ УЛС БИЗ ДЭЭ.

Avatar

Hyatadtai muu hariltsaatai da. 2021-04-27 192.82.93.14

Hyatadtai shuu ho. 1960 ond suharto giin ved indionezd baisan hyataduudiig alj hyadaj ustgaj bailaa.tegsen ch odoo 5 say hyatad garaltanuud indionezd bnaa. Gesen ted bvh indioneziin ediin zasagiig barij hamgiin bayn hvmvvs ch de.er ni zvvn omnod azid 25 say hujaa garalt hvmvvs.bii.tend malaiz indionez filippin tailandiin ediin zasagiin atgaj bgaa tul uguuli vndestenvvd mash durgui ch dee..

Avatar

Их бие 2021-04-27 103.212.116.86

Их бие

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж