Хөлгийн багийн гишүүдийн "салах ёс гүйцэтгэсэн" бичлэг цацагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.27-нд нийтлэгдсэн

Хөлгийн багийн гишүүдийн "салах ёс гүйцэтгэсэн" бичлэг цацагдлаа

Хөлгийн багийн гишүүдийн "салах ёс гүйцэтгэсэн" бичлэг цацагдлаа

Индонезийн тэнгисийн флотын 53 хүнтэй шумбагч хөлөг өнгөрсөн долоо хоногт Бали арлын ойролцоогоос сураггүй алга болсон билээ. Тус хөлгийг хэд хэдэн улс хамтран хайсан ч Бямба гаригт /2021.04.24/ хөлгийн эх бие далайн ёроолд гурван хэсэгт хуваагдсан байгааг олсон юм. Ингээд хөлгийн багийн 53 гишүүн амьд үлдэх найдлага бүрэн тасарсан.

Тэгвэл хөлөг осолдохоос хэд хоногийн өмнө багийн гишүүд хамтдаа Индонез үндэсний “Сампай Жампа” буюу “Баяртай” нэртэй дууг дуулж буй бичлэг өчигдөр /2021.04.26/ цацагдсан байна. Гэхдээ энэ дууг тэд удахгүй тэнгисийн цэргийн албанаас чөлөөлөгдөх гэж буй командлагчийг үдэж өгөхөөр дуулсан гэдгийг албаны хүмүүс мэдээлжээ. Харамсалтай нь хэдхэн хоногийн дараа энэ дуу тэдний салах ёс гүйцэтгэх дуу болон хувирч, онгоц далайн ёроолд гурван хэсэгт хуваагдсан байна.

Шумбагч онгоц алга болохын өмнөхөн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэдэг торпeдийн шинэ зэвсэглэл туршиж байсан байжээ. Одоогоор онгоц живсэн шалтгаан тодорхой болоогүй байна. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо амиа алдсан багийн гишүүдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн, хөлгийн багийн бүх гишүүдийг нэг цол ахиулан нэхэн шагнаж, ар гэрт нь дэмжлэг үзүүлж, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрийг даахаар болжээ.

Одоо аврах албаныхан 800 орчим метрийн гүнд байгаа хөлгийн их бие болон хөлгийн багийн гишүүдийн цогцсыг гарган авахаар ажиллаж байгаа аж. Гэхдээ энэ ажил урагшгүй байгаа ба илүү сайн хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд шаардлагатай байгааг албаны хүмүүс ярьжээ.

Индонез улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа ч зэвсэг техникийн зарим нь хуучин хэвээр байгаа аж. “KRI Nanggala-402” хөлгийн хувьд 44 жилийн өмнө Германд үйлдвэрлэсэн, 2012 онд их засвараас гарсан бөгөөд өнөөг хүртэл нэг ч удаа засвар үйлчилгээ хийгдээгүй байжээ. Одоо тус улсад дөрвөн шумбагч хөлөг үлдсэний нэг нь мөн Германд үйлдвэрлэсэн хуучин хөлөг бол гурав нь сүүлд Өмнөд Солонгосоос худалдаж авсан шинэ хөлгүүд аж.

Эх сурвалж: BBC, Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
593
ХарамсалтайХарамсалтай
19
ХахаХаха
19
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
17
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
12
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж