ЭМЯ: 1098 тохиолдол батлагдаж, 51-78 насны найман хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: 1098 тохиолдол батлагдаж, 51-78 насны найман хүн нас барлаа

COVID-19

ЭМЯ: 1098 тохиолдол батлагдаж, 51-78 насны найман хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит /2021.04.27/ мэдээлэл хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, April 26, 2021

Сүүлийн 24 цагт  10573 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1098 хүнээс Covid-19 илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 32437 болжээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас дотоодод 1092 бүртгэгдэж, гадаадаас зургаан тохиолдол зөөвөрлөгджээ. Улаанбаатар хотод 957 тохиолдол бүртгэгдсэн бол орон нутагт 135 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт 405 хүн эдгэж эмнэлгээс гарчээ. Түүнчлэн өчигдөр найман хүн нас барж, нийт нас баралт 96 боллоо. Үүнээс 88 хүнийг уг өвчний хүндрэлээр нас барсан гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол найман хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

-Covid-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн тухайд:

  • Гуравдугаар сарын 28-нд онош батлагдсан 78 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
  • Дөрөвдүгээр сарын 1-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /хавсарсан суурь өвчтэй/
  • Дөрөвдүгээр сарын 3-нд онош нь батлагдсан 75 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
  • Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 51 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /Covid-19 халдварын нэн хүнд хэлбэр/
  • Дөрөвдүгээр сарын 10-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /Covid-19 халдварын нэн хүнд хэлбэр, хавсарсан өвчний хүндрэл/
  • Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 53 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /Covid-19 халдварын нэн хүнд хэлбэр/
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан
  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 75 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан /Covid-19 халдварын нэн хүнд хэлбэр/

ДАРХАН-УУЛД COVID-19 ХАЛДВАРЫН ХАМГИЙН ОЛОН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭВ

Орон нутагт сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 135 тохиолдлыг аймгаар нь задалбал,

  • Увс-дөрөв
  • Баян-Өлгий-нэг
  • Завхан-24
  • Ховд-тав
  • Булган-гурав
  • Архангай-11
  • Төв аймаг-23
  • Өвөрхангай-11
  • Говьсүмбэр-гурав
  • Дундговь-нэг
  • Дорнод-нэг
  • Сэлэнгэ-гурав
  • Дархан-Уул-40
  • Эрдэнэт-таван тохиолдол тус тус бүртгэгджээ.

                   БИЕИЙН БАЙДАЛ НЬ МАШ ХҮНД 80 ХҮН БАЙНА

Өнөөдрийн байдлаар 4427 хүн хэвтэн эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудаас  биеийн байдал нь хүндэвтэр 1447, хүнд 343, маш хүнд 80 хүн байна. Өчигдрийн байдлаар биеийн байдал нь хөнгөн өвчтөнүүд хүндрэх, гэрээр тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн тохиолдлууд байгаа аж. Мөн Covid-19 халдварын онош нь батлагдсан 7947 хүн гэрийн хяналтад хөнгөн хэлбэр гэсэн оноштой тусгаарлагдаж байна. Мөн 2415 хүн дээр тандалт судалгааны багийнхан ажиллаж байна.

ХӨЛ ХОРИОНЫ ХУГАЦАА УРТСАХ ТУСАМ ӨДӨРТ БҮРТГЭГДЭХ ТОХИОЛДЛЫН ТОО БУУРНА

ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.БАЙГАЛЬМАА:

-“Бидний тооцооллоор хөл хорионы хугацаа уртсах тусам өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурна. Хөл хорио тогтоосноос хойш гурав дахь долоо хоногоос өдөрт бүртгэгдэх халдварын тоо буурах хандлагатай байна. Сүүлийн гурван долоо хоногийн нөхцөл байдлыг авч үзвэл халдварын тархалтыг илэрхийлэх R утга нь 0.1 хувиар буурсан. Энэ бол өндөр тоо. Сүүлийн долоо хоногийн байдлаар халдварын тархалт буурч байна. Халдварын эх уурхайн үзүүлэлт буураагүй ч өвчний хүндрэлийн үзүүлэлт буурах хандлагатай ажиглагдаж байна. Хүндрэлийн үзүүлэлтэд, уушгины хатгаагаар эмчлүүлж буй хүний тоо, Covid-19 халдварын шалтгаантай нас баралтын түвшин буурах хандлагатай байгаа юм. Ерөнхийдөө халдварын тархалтын тодорхой үзүүлэлтүүд тогтворжиж ирсэн. Энэ үзүүлэлтээ хадгалахад бидэнд хугацаа хэрэгтэй. Тиймээс иргэд хөл хорионы дэглэмээ баримтлахыг хүсье” гэлээ.

Түүний мэдээлснээр сүүлийн үед гэртээ нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Өмнө нь нас баралт 61 байхад 27 хувь нь эмнэлэгт хүргэгдэж 24 цаг хүрэлгүй нас барсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж